Ажлын байраа солих болон ажлаасаа гарсан тохиолдолд заавал Цагаачлалын албанд мэдэгдэл хүргэнэ/就労の在留資格の外国人が退職したときは入国管理局に届出することが必要

2019-09-26  

Ажиллах визийн ангиллаар ажиллаж амьдарч буй иргэн /就労ビザ буюу技術・人文知識・国際業務、技能、技能実習зэрэг бүх хөдөлмөр эрхлэх боломжтой виз хамаарна/ тодорхой шалтгааны улмаас ажлын байраа солих, ажлаас гарах тохиолдолд албан ёсоор гарсан өдрөөс хойш 14 хоногийн дотор харьяа Цагаачлалын албанд ажлаас гарсан тухай мэдэгдлээ хүргэх шаардлагатай байдаг.

Өөрийн биеэр хүргэх боломжгүй тохиолдолд шуудангаар илгээх боломжтой.

Шинэ ажлын байраа тус ангилалд зөвшөөрөгдсөн салбарт 3 сарын дотор багтаж орж ажиллах хэрэгтэй. Тэгээгүй тохиолдолд 2012 оны 7 дугаар сард Цагаачлалын албаны шинэчлэсэн хуулийн дагуу шууд таны визийг хүчингүй болгож та нутаг буцахаас өөр аргагүй болохыг анхаарна уу. Хэрэв хуулийн хүчинтэй хугацаа дуусаагүй гэдгээр цагаачлалын албанд шинэчлэн бүртгэл хийлгэж, хөдөлмөр эрхлэх тусгай зөвшөөрөл/就労資格証明書 авахгүйгээр ажил хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд урд дурдаж байсанчлан хууль бус хөдөлмөр эрхэлсэн гэж үзэн өндөр торгууль оногдуулдаг байна.

Цагаачлалын албанд өгөх хүсэлтийн маягт болон хэрэгтэй мэдээллийг Хууль зүйн яамны доорх холбоосоор орж аваарай.

http://www.moj.go.jp/nyuukokukanri/kouhou/nyuukokukanri10_00015.html


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

*