就労資格証明書/ しゅうろうしかくしょうめいしょ буюу хөдөлмөр эрхлэх эрх, зөвшөөрөлөө заавал баталгаажуулах шаардлагатай

2019-09-27  

Та нартаа бодит жишээтэй тайлбар өгье гэж бодлоо.

Инженерийн чиглэлээр 3 жилийн хугацаатай 技術/ぎじゅつ визээр Япон улсад ажиллахаар ирсэн гадаадын иргэн гэрээт компанидаа 2 жил ажиллаад тус инженерийн мэргэжлээрээ илүү том компанид ажилд оржээ. Тухайн үед ажлын байраа сольсон гэдгээ хуулийн дагуу Цагаачлалын албанд мэдэгдэх 就労資格証明書/ しゅうろうしかくしょうめいしょбуюу хөдөлмөр эрхлэх эрх, визээ баталгаажуулаагүй байна. За тэгээд шинэ компанидаа ажиллаж байх хугацаанд нь оршин суух зөвшөөрлийн хуулийн хүчинтэй хугацаагаа сунгах шаардлагатай болсон тул 3-н сарын өмнө буюу хуулийн заалтын дагуу визийн хугацаагаа шинэчлэн сунгуулах хүсэлт 在留期間更新/ざいりゅうきかんこうしん Цагаачлалын албанд гаргасан боловч зөвшөөрөөгүй хариу авсан байна.

Үүний гол шалтгаан нь юу байсан бэ? Тийм таны мэдэж байгаачлан ажлаасаа гарах, ажлын байраа солих тохиолдолд заавал мэдэгдэх ёстой байдаг 就労資格証明書/しゅうろうしかくしょうめいしょ –г тухайн үед Цагаачлалын албанд өгөөгүй байсан ба энэ хооронд ажилласан хугацааг хууль бус хөдөлмөр эрхэлсэнд шууд тооцдог учир энэ хүний бүх зүтгэл талаар болж нутаг буцахаас өөр аргагүйд хүрсэн байна.
Ямар материал бүрдүүлэх хэрэгтэй вэ?
Япон хэл дээр мэдүүлэх тул шууд хүргэж байна.

申請人(しんせいにん)が準備(じゅんび)するもの:
1. 就労資格証明書交付申請書(しゅうろうしかくしょうめいしょこうふしんせいしょ)
2. パスポートと在留(ざいりゅう)カード
3. 前(まえ)の職場(しょくば)からの源泉徴収票(げんせんちょうしゅうひょう)
4. 前(まえ)の職場(しょくば)からの退職証明書(たいしょくしょうめいしょ)
5. 新(あたら)しい職場(しょくば)との雇用契約書(こようけいやくしょ)(仕事(しごと)の内容(ないよう)・期間(きかん)・給料(きゅうりょう)などが記載(きさい)されているもの)


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2020-09-29
Ажлын байрны гэмтэл, бэртэл, өвчин зэргийн нөхөн олговор (үйлдвэрийн осол мэргэжлээс хамаарах даатгал)/仕事でのけが・病気などの補償(労災保険)

2020-09-29
“Тусгай ур чадвартай ажилтан” гэдэг оршин суух зөвшөөрлийн шинэ ангиллын тухай/特定技能ビザに関するモンゴル語版での日本の外務省の公式ページ

2020-09-29
Эрүүл мэнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны тухай/健康と労働安全衛生法の内法・健康診断などについて

2020-09-28
Япон улсын Эрүүл мэндийн даатгал/日本の医療保険について

2020-09-28
Оршин суух зөвшөөрөл 特定技能/Тусгай ур чадвартай ажилтан Монгол хэл дээрх зурагт мэдээлэл

2020-09-25
Тусгай ур чадвартай ажилтан 1-р зэрэг болон 2-р зэрэг/特定技能1号と2号の違いについて

2020-09-25
Тусгай ур чадвартай ажилтан 1-р зэрэг/特定技能1号-т нийт 14-н салбарт хийж гүйцэтгэх ажил үүрэг

2020-09-24
Шинэ төрлийн Корона вирус дэгдсэнтэй холбоотойгоор Ажлаас халах, чөлөөлөх/新型コロナウイルスの影響を受けて退職・解雇された場合

2020-09-23
Япон улсад ажиллаж буй иргэддээ Япон улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Монгол хэл дээрх цахим хуудас болон Монгол хэл дээрээ утасаар зөвөлгөө авах боломжтой болсон тухай мэдээлэл хүргэж байна/就労条件に関する総合情報サイト (確かめよう就労条件をモンゴル語版)

2020-09-23
Япон улсад гэрлэлтээ цуцлуулах тохиолдолд/婚姻の解消について(モンゴル国)

*