Эмнэлгийн виз мэдүүлэх болон бусад гол мэдээлэл/医療滞在ビザ・問題・人間ドック・必要書類

2019-10-03  

Эмнэлгийн виз гэж юу вэ? хэрхэн мэдүүлэх вэ?

Япон улсын эрүүл мэндийн дэвшилтэт технологийг дэлхий нийт өндөр үнэлж маш олон талаар хамтран ажиллах санал хүлээж авснаар 2011 оны 1 сард Япон улсын засгийн газрын зүгээс 医療滞在ビザ/いりょうたいざいびざ гэдэг эмчилгээний зорилгоор зорчих гадаадын иргэдэд олгох шинэ ангиллын визийг гаргаж байжээ.  Ингэснээр өвчтөн дахин дахин визийн хугацааг сунгуулах шаардлагагүйгээр эмчилгээ үйлчилгээгээ бүрэн авах боломжтой болжээ.

Тус визээр Япон улсад эмнэлгийн үйл ажиллагаа явуулж буй бүх үйлчилгээний салбараас эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжтойгоос гадна, өөрийн асран халамжлагчийн хамтаар ирэх боломжтой, мөн сүүлийн үед дэлхий нийтийн анхаарлыг ихэд татах болсон 人間ドック/にんげんどっくбуюу эрүүл мэндийн нарийн шинжилгээний багцын үйлчилгээ авах эрхтэй гэдгээрээ онцлог юм. Нингэн док гэх тус үйлчилгээ нь эрүүл мэндийн шинжилгээнээс юугаараа ялгаатай вэ? Хавдрын эсийг 0 төвшнөөс нь оношлон илрүүлэх боломжтой маш нарийн дэлгэрэнгүй багцаар бүтэн өдрийн турш тухайн эмнэлэгтээ хэвтэн үзүүрлэж өгдөг шинжилгээ юм. Төлбөрийн хувьд тухайн эмнэлгийн үйлчилгээний тариф болон нингэн докийнн төрөл ангиллаас хамаарч харилцан адилгүй байх ба дунджаар 100,000 иен байна, тус шинжилгээний багцыг илүү дэлгэрэнгүй болгох бол төлбөр улам нэмэгдэнэ гэж ойлгох хэрэгтэй. Япон улс иргэдээ 40-н наснаас дээш тус шинжилгээг өгөхийг санал болгодог байна.
Харин таны эмчилгээний нийт зардалд даатгалын хөнгөлөлт байхгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

Япон улсад оршин суух зөвшөөрөлтэй иргэдийн хувьд даатгалын хөнгөлөлтөд хамрагдах боломжтой.

Визийн хугацаа нь өмнө мэдээлж байсны дагуу 90 хоног буюу 3-н сар байна. Энэ хугацаанд эмчилгээ бүрэн дуусаагүй болон эмчийн хяналтад байх шаардлагатай болсон тохиолдолд сунгах боломжтой. Дахин нэг удаа 90 хоногоор сунгагдана.

Тус визийг хэрхэн мэдүүлэх вэ?

Гол үзүүлэлт нь Япон талаас албан ёсны 医療コーディネーター/ Medical coordinator байгууллага буюу танд эмнэлгийн байгууллага судалж санал болгож холбож өгөх эрх үүрэг бүхий байгууллага эсвэл аялал жуулчлалын компанитай гэрээ хийсэн байх шаардлагатай гэж үздэг, ялангуяа асран халамжлах хүний хамтаар ирэх тохиолдолд бүүр илүү шаардлагатай. Таныг батлан даагч байгууллага болно гэсэн үг юм. Даатгалгүй эмнэлгийн үйлчилгээ авна гэдэг өндөр зардалтай учир заавал батлан даагч байгууллага шаарддаг.

Бас нэг чухал үзүүлэлт бол財力状況/ざいりょくじょうきょう санхүүгийн чадамжтай байх болон санхүүгийн чадамжтай гэдгээ батлах явдал. Энэ бүгдийн дараа таныг хариуцах эмнэлэг, эмчийн зүгээс ямар эмчилгээг хэдий хугацаанд хэдэн иений зардлаар хийх,  хэвтэн эмчлүүлэх шаардлагатай шаардлагагүй болон асран халамжлагч авчрах хэрэгтэй хэрэггүйг зааварлана. Энэ бүгдийн үндсэн дээр визээ мэдүүлнэ. Эмчийн тодорхойлолтод дээр үндэслэн 90 хоног доторх виз мэдүүлэх үү? 90-с дээш хоногийн виз мэдүүлэх үү? гэдгээс хамаарч бүрдүүлэх материал өөр өөр байдаг. 90-с дээш хоногийн виз мэдүүлэх бол 在留資格認定証明書/ざいりゅうしかくにんていしょうめいしょ хэрэгтэй байдаг. 90 хоног доторх визийг Монгол дахь Японы элчин сайдын яамнаас авдаг учраас энд ирсний дараа сунгах тохиолдолд өвчтөн болон асран халамжлах хүний бүрдүүлэх материалын мэдээллийг япон хэл дээр дуудлагын хамт хүргэж байна. Асууж тодруулах зүйл гарвал бидэнд хандаж болно.

Өвчтөний бүрдүүлэх материал:

1.        在留資格認定証明書交付申請書(ざいりゅうしかくにんていしょうめいしょこうふしんせいしょ)

2.         パスポートのコピー

3.         写真(しゃしん)(4cm x 3cm)

4.         392円の切手(きって)(簡易書留用(かんいかきとめよう))をはった返信用封筒(へんしんようふうとう)

5.         受入証明書(うけいれしょうめいしょ)

6.         預金残高証明書(ざんだかしょうめいしょ)、治療費(ちりょうひ)がカバーされるという証明書(しょうめいしょ)など)

7.         滞在中(たいざいちゅう)にどんなことをするのかを説明(せつめい)する資料(しりょう)

● 病院(びょういん)のパンフレット

● 治療予定表(ちりょうよていひょう)

● 日本(にほん)へ着(つ)いた日(ひ)から帰国(きこく)する日(ひ)までの滞在予定表(たいざいよていひょう)

Асран халамжлах хүний бүрдүүлэх материал:

1.         在留資格認定証明書交付申請書(ざいりゅうしかくにんていしょうめいしょこうふしんせいしょ)

2.         パスポートのコピー

3.         写真(しゃしん)(4cm x 3cm)

4.         預金残高証明書(よきんざんだかしょうめいしょ)

5.    日本へ着いた日から帰国する日までの滞在予定表

Танд амжилт хүсье.


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа

2024-05-15
БШУЯ, Шинагава дүүрэг, ЖАЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

*