Сандарч мэгдэх ажлын талбар/戸惑う現場

2019-10-08  

Энэ жилийн 4 дүгээр сард Японы засгийн газраас баталсан Цагаачлалын албаны хуулийн нэмэлт өөрчлөлт болох 2 шинэ ангилалын виз билээ.
1. Токүтэйгино ангилал: Энгийн туслах ажлуудыг заасан 14 салбарт Ветнам, Плипин, Канвож, Хятад, Индонез, Тайланд, Мянмаа, Непал, Монгол нийт 9 орноос Япон хэлний анхан шатны N4-с дээш төвшинтэй, Токүтэйгино ур чадварын шалгалтанд тэнцсэн йиргэнийг шалгаруулан авч ажиллуулах заалттайгаар. Мөн 5 дугаар сараас эхлэн 2. Токүтэйкацүдо ангилал: Шууд ажлын талбар дээр Япончууд буюу үйлчлүүлэгч нартай шууд харицах ажлын ангилал нэмэгдсэн билээ. Тус хуулийн нэмэлт өөрчлөлтөөр гадаадын ажилчдыг маш олон салбарт авч ажиллуулах дотоодын компаниудын хүлээлт газар авч байна.
Яагаад гэхээр хоолны салбарт бүтэн цагаар ажиллах туслах ажилтан нэн дутагдалтай байсан ба хэдийгээр гадаад оюутнуудыг авч ажиллуулаж байсан ч 7 хоногт 28 цаг л ажиллах эрхтэй болохоор хүндрэлтэй байжээ. Цаашд энэ хүндрэлтэй асуудал шиййдэгдэж бүтэн цагын үндсэн ажилтанаар бүх нийгмийн халмж үйлчилгээг авч оршин суух зөвшөөрөлтэйгөөр ажиллаж амьдрах боломж нээгдэж байгаа юм.
Гэвч асуудал их гарч эхэлж байна. Хана но мацүри гэдэг Японы Сүши хоолны газар маш олон салбартай бөгөөд 2018 оны 2 сараас эхлэн гадаадын ажилчдыг авч ажиллуулах болжээ. Бүх салбарын хэмжээнд нийт 800 гадаад оюутныг авч ажиллуулаж байгаа бөгөөд төгссөн оюутнуудаа үндсэн ажилтнаар ажилд авдаг. 4 дүгээр сард Токио хотноо зохиогдсон Токүтэйгино шалгалтаар 6-н оюутан нь шалгалт өгөөд 5 нь тэнцжээ. Гэвч бодож байснаас тэс өөр зүйл болж тэр хэд бүгдээрээ Токүтэйгино биш Гижюүцү жинбүн кокүсайчишикигээр визээ мэдүүлсэн байна. Тус ангилалаар виз авахаар оюуны буюу оффисын ажил эрхлэх болон хагас удирдах төвшины ажил, орчуулагчын ажил хийх боломжтой байдаг юм. Хүнд хэцүү ажлын талбараас халшран зугтаах нь аргагүй мэт боловч ажиллах хөдөлмөр эрхлэх соёлын өндөр ялгаа энэ юм. Япон улсын хувьд эрэгтэй, эмэгтэй, хөгшин залуу хамаагүй ажилд орсон дараалалаараа л цай зөөж аяга угааж материал хэвлэж бүх наад захын ажлыг эхлэн хийж сурна. Хийж байх явцад маш олон зүйлийг сурах бөгөөд шат шатаар ахисаар нэг мэдэхэд тухайн компанийн бүх шат дамжлагыг дамжиж маш олон талын туршлагыг хуримтлуулснаар бусдыгаа удирдан манлайлах чадварлаг боловсон хүчин болсон байна. Япончууд ингэж ажилчдаа бэлддэг. Японы томоохон оффисууд ч яалгаагүй оффисын үйлчлэгчгүй байдаг. Энэ нь хүүхэд байхаас төлөвшүүлдэг боловсрол юм. Ингэж багаасаа нийгмийн хариуцлагыг өндөр ухамсарлаж ирсэн Япончууд болон хөгжиж буй буурай орны иргэд бидний хоорондын хамтын ажиллагаанд олон асуудал тулгарана. Бүү шантар!хүн өөрөө өөрийгөө дайчлан хичээж чадвар ямар ч ажлын талбарт сандарч мэгдэлгүй ажиллаж чадна.


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2020-09-29
Ажлын байрны гэмтэл, бэртэл, өвчин зэргийн нөхөн олговор (үйлдвэрийн осол мэргэжлээс хамаарах даатгал)/仕事でのけが・病気などの補償(労災保険)

2020-09-29
“Тусгай ур чадвартай ажилтан” гэдэг оршин суух зөвшөөрлийн шинэ ангиллын тухай/特定技能ビザに関するモンゴル語版での日本の外務省の公式ページ

2020-09-29
Эрүүл мэнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны тухай/健康と労働安全衛生法の内法・健康診断などについて

2020-09-28
Япон улсын Эрүүл мэндийн даатгал/日本の医療保険について

2020-09-28
Оршин суух зөвшөөрөл 特定技能/Тусгай ур чадвартай ажилтан Монгол хэл дээрх зурагт мэдээлэл

2020-09-25
Тусгай ур чадвартай ажилтан 1-р зэрэг болон 2-р зэрэг/特定技能1号と2号の違いについて

2020-09-25
Тусгай ур чадвартай ажилтан 1-р зэрэг/特定技能1号-т нийт 14-н салбарт хийж гүйцэтгэх ажил үүрэг

2020-09-24
Шинэ төрлийн Корона вирус дэгдсэнтэй холбоотойгоор Ажлаас халах, чөлөөлөх/新型コロナウイルスの影響を受けて退職・解雇された場合

2020-09-23
Япон улсад ажиллаж буй иргэддээ Япон улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Монгол хэл дээрх цахим хуудас болон Монгол хэл дээрээ утасаар зөвөлгөө авах боломжтой болсон тухай мэдээлэл хүргэж байна/就労条件に関する総合情報サイト (確かめよう就労条件をモンゴル語版)

2020-09-23
Япон улсад гэрлэлтээ цуцлуулах тохиолдолд/婚姻の解消について(モンゴル国)

*