Япон улсын жолооны үнэмлэх авах тухайд/日本の運転免許を取得する場合

2019-11-18  

Япон улсад ойролцоогоор 2,630,000 гаруй гадаадын иргэн оршин сууж байгаа бөгөөд цаашид улам ихсэх төлөвтэй байгаа билээ. Гадаадын иргэд ихэссэнтэй холбоотой ажлын байрны шаардлагаар жолоо барих шаардлага гарч байна. Тус улсын зам тээвэр манай улстай харьцуулбал өндөр хөгжсөн. Галт тэрэг, метро, автобус, унадаг дугуйнаас авахуулаад олон төрлийн авто хэрэгсэлээр замын хөдөлгөөнд оролцож байна.
Иймд Японд оршин сууж буй гадаадын иргэдэд жолооны үнэмлэх авах талаарх мэдээллийг орчуулан хүргэж байна.
Хэдийгээр Монголдоо удаан жолоо барисан туршлагатай иргэн байсан ч Япон баруун Монгол зүүн талдаа үрүүлтэйгээс гадна замын хөдөлгөөний урсгал эсрэг чигтэй бөгөөд замын хөдөлгөөний дүрэм, замын тэмдэглэгээнүүд бүгд өөр учир заавал тус улсын жолооны сургалт болон шалгалтыг өгч байж эрхээ авдаг байна.
Япон улсад гадаад иргэдэд жолооны үнэмлэхийг доорх 2 нөхцөлөөр олгодог байна.
1. Японд жолооны үнэмлэх авахгүйгээр хөдөлгөөнд оролцох
2. Японд жолооны үнэмлэх авсны үндсэн дээр хөдөлгөөнд оролцох
1. нь ямар учиртай юм бэ гэхээр эх орондоо авсан жолооны үнэмлэхээрээ Япон улсын жолооны үнэмлэх авахыг хэлнэ. Гэхдээ доорх бичиг баримттай иргэн байх шаардлагатай.
・ 取得した運転免許証が有効であること- Таны хүчинтэй жолооны үнэмлэх
・ 運転免許を取得した国に通算3ヶ月以上滞在していたこ- Үнэмлэх авсан улсдаа
・ 切り替えたい地域に住民票があり、在住していること- Жолооны үнэмлэхээ солиулахын тулд Японд албан ёсоор оршин суугаа газрын бүртгэлтэй байх.
・ ビザが有効であること Виз буюу оршин суух зөвшөөрлийн үнэмлэхийн хугацаа хүчинтэй байх.
Жолооны үнэмлэхээ солиулахад мэдээж шалгалт өгнө. Гэхдээ доорх улс орнуудын хувьд Япон дах жолооны шалгалтаас бүрэн чөлөөлөгддөг байна.
Исланд, Ирланд, АНУ (зөвхөн Мэрилэнд, Вашингтон), Их Британи, Итали, Австрали, Австри, Нидерланд, Канад, Солонгос, Грек, Швейцарь, Швед, Испани, Словени, Чех, Дани, Герман, Шинэ Зеланд , Норвеги, Унгар, Финлянд, Франц, Бельги, Португал, Монако, Люксембург, Тайван
2. Японд жолооны үнэмлэх авсны үндсэн дээр хөдөлгөөнд оролцох буюу Япон улсад жолооны үнэмлэх анхлан авах иргэн:

Та тусгай сургалтад хамрагдсаны дараа жолооны бичгийн болон жолооны ур чадварын шалгалт, харааны шалгалт өгч тэнцсэнээр авах боломжтой юм. Зарим иргэдийн хувьд шууд 運転免許試験場/うんてんめんきょしけんじょ-д шалгалт өгөөд авах тохиолдол байх ба энэ нь жолооны сургалтад анхлан суухаас зардлын хувьд хямд тусдаг байна. Нэг үгээр хэлбэл жолооны өндөр мэдлэг ур чадвартайд өөрийгөө тооцож байгаа бол шууд тус газар ирээд шалгалт өгөөд үнэмлэхээ авч болно гэсэн үг юм. Гадаад иргэдийг хэл болон Японы замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг муу гэдгээр анхлан сургалтад нь сууж төгсөхийг санал болгодог байна.
Монгол дах жолооны үнэмлэхээрээ Японд жолооны эрх, үнэмлэх авах тохиолдолд доорх бичиг баримтыг бүрдүүлнэ:
・申請書(試験場にあります) маягт бөглөх
・写真(3×2.4cm)×2 цээж зураг
・本籍(国籍)が記載された住民票1通(コピー不可)Иргэншил бичигдсэн оршин суугаа газрын тодорхойлолт
・在留資格、パスポートなどきちんと身分が分かるもの Оршин суух зөвшөөрлийн үнэмлэх
・有効な外国免許証 Гадаад паспорт
・外国免許証の翻訳文(大使館、領事館の領事またはJAFで翻訳したもの等)Жолооны үнэмлэх, албан ёсны баталгаат орчуулгатай байх
・外国免許取得後、取得した国に通算して3ヶ月以上滞在していたことが確認可能なもの(パスポート、法務省発行の出入帰国記録等)Жолооны үнэмлэх авсан бүс нутагт 3-с дээш сар амьдарсан байх
・通訳人(日本語が話せない場合) Япон хэлний мэдлэггүй иргэний хувьд орчуулагчтай байх
・手数料 Хураамж
Жолооны сургуульд анхлан суралцаж төгсөх иргэний хувьд бүрдүүлэх бичиг баримт:
・住民票の写し(発行日から6か月以内のもの)оршин суугаа газрын тодорхойлолт 6-н сарын дотор х байх.
・身分を証明する書類(パスポート、在留カード、特別永住者証明書等)Гадаад паспорт болон оршин суух зөвшөөрлийн үнэмлэх


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

*