Компани болон хувийн аж ахуйн нэгж байгуулах, хамтран байгуулсаны дараа заавал авах ёстой хөрөнгө оруулагч-удирдлагын визний тухай /投資・経営・管理ビザの基準 №1

2020-01-21  

Япон улсад аж ахуйн нэгж байгуулж Тооши Кэй-Эй Канри буюу ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ-БИЗНЕСИЙН УДИРДЛАГА-ийн виз авах талаар өмнөх удаад мэдээлэл оруулж байсан билээ.
Компани байгуулах нь тийм хэцүү зүйл биш материалаа сайн зөв бүрдүүлээд хувь хүн өөрөө ч бүрдүүлж болно. Үүний дараа харин бизнес удирдлагын визээ мэдүүлж авах авах нь хэн бүхний хүссэнээр болох зүйл биш юм. Сүүлийн жилүүдэд  Японд гадаадын иргэд маш ихээр ирэх болсонтой холбогдуулан Цагаачлалын алба/хуучин нэршлээрээ/ виз олгох шаардлагаа чангаруулсаар байна. Тиймээс виз мэдүүлэхдээ мэргэжлийн байгууллагад хандаж материалаа хянуулах шаардлагатайг зөвлөмөөр байна. Виз эхний удаа амжилттай гарснаар санаа амарч болохгүй, 1 жилийн дараа буюу хуулийн хугацаагаараа 9-н сарын дараа та визээ сунгуулах шаардлагатай бөгөөд энэ сунгалтыг зөвшөөрөгдөх үгүйг тус хугацаан дахь борлуулалт компанийн ашиг, санхүүгийн тайлан, татвар төлөлт зэрэг танаас маш их материал шаардагдах болно.
ВИЗ мэдүүлэхэд хамгийн  ЧУХАЛ ЗҮЙЛ БОЛ:
– 3-н жилийн бизнес төлөвлөгөө хийх ба түүндээ үйл ажиллагааны чиглэл, зорилго, орлого болон зардал, ашгийн төлөвлөгөө, боловсон хүчин /шаардлагатай тохиолдолд/, бизнесийн эх үүсвэр болох харилцах, хамтран ажиллах байгууллага, энэ тухай хийсэн гэрээ хэлэлцээр зэргийг нягт нямбай хавсаргаж өгөх шаардлагатай.
– Мөн удирдах ажилтны туршлага тухайн үйл ажиллагааны чиглэлтэй нийцэж байгаа эсэхийг шинсэйшодоо/мэдүүлгийн хуудас/ сайн тусгаж өгөх хэрэгтэй.
Эдгээр зүйлийг бүрдүүлсний дараагаар Риюүшо буюу яагаад тус визийг мэдүүлэх болсон тухай тайлбар  бичиж өгөх шаардлагатай. Гол нь Япон улсад орогнохын тулд л арга чарга гаргаж виз авах гэж байгаа бус чин зорилго эрмэлзэлтэйгээр өөрийн бизнесээ босгох гэж байгаагаа тусгаж өгнө. Таны итгэл сэтгэл, зоригийг харуулсан бодитой үнэн зөв, алсын хараатай байх шаардлагатай. Энэ виз нь Япон улсад оршин сууж байсан хугацаа, тухайн хүний боловсролын төвшин
хамаарахгүйгээр компани байгуулахыг хүссэн иргэнд олгогдох боломжтойгоороо бусад оршин суух ангиллын визээсээ ялгаатай.

Нэг үгээр хэлвэл:
· Япон улсад үйл ажиллагаа явуулах аж ахуй, бизнес эрхлэх хүсэлтэй иргэнд олгогдоно
· Япон улс дахь компани, аж ахуйд хөрөнгө оруулалт хийж түүнийг удирдах албыг хаших иргэнд мөн олгогдоно.
Мэдээж компани байгуулах явцад зарцуулагдах хангалттай хэмжээний санхүүгийн эх үүсвэр болон бодитой үйл ажиллагааны чиглэл, зорилгоо тодорхойлсон байх нь гол шаардлага болдог.


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

2020-10-27
Япон улсад их дээд сургууль болон магистер төгссөн, Япон хэлний N1 түвшинтэй бол Токүтэйкацүдо-46 виз горилоно/特定活動46号(日本の大卒者でN1合格者)

2020-10-27
2020 оны 11 сард үйлдэгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь/11月に運航予定のミアットモンゴル航空会社特別便について

2020-10-22
Япон улсад ажиллаж буй гадаад иргэдийн тоон үзүүлэлт ба хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийн товч мэдээлэл/在日外国人就労者と就労知識について

2020-10-22
Япон улсын Цагаачлалын албаны албан есний мэдээллийн бас нэгэн холбоос/東京出入国在留管理局の公式アカウントについて

2020-10-22
Корона вирусийн нөлөөтэй холбоотой гадаадын иргэдэд одоо хэрнэ үзүүлэж буй дэмжлэг/新型コロナウイルス感染症の影響に対する外国人及び受入れ機関への支援策①(外国人への支援)

2020-10-21
Япон улсад оршин сууж буй иргэн “Ур чадвартай ажилтан”/Токүтэйгино-1 ангиллын ажиллах виз болгох тухай/在留中の場合取得している在留資格を特定技能ビザに切り替える流れについて

*