Компани болон хувийн аж ахуйн нэгж байгуулах, хамтран байгуулсаны дараа заавал авах ёстой хөрөнгө оруулагч-удирдлагын визний тухай /投資・経営・管理ビザの基準 №1
Япон улсад аж ахуйн нэгж байгуулж Тооши Кэй-Эй Канри буюу ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ-БИЗНЕСИЙН УДИРДЛАГА-ийн виз авах талаар өмнөх удаад мэдээлэл оруулж байсан билээ.
Компани байгуулах нь тийм хэцүү зүйл биш материалаа сайн зөв бүрдүүлээд хувь хүн өөрөө ч бүрдүүлж болно. Үүний дараа харин бизнес удирдлагын визээ мэдүүлж авах авах нь хэн бүхний хүссэнээр болох зүйл биш юм. Сүүлийн жилүүдэд Японд гадаадын иргэд маш ихээр ирэх болсонтой холбогдуулан Цагаачлалын алба/хуучин нэршлээрээ/ виз олгох шаардлагаа чангаруулсаар байна. Тиймээс виз мэдүүлэхдээ мэргэжлийн байгууллагад хандаж материалаа хянуулах шаардлагатайг зөвлөмөөр байна. Виз эхний удаа амжилттай гарснаар санаа амарч болохгүй, 1 жилийн дараа буюу хуулийн хугацаагаараа 9-н сарын дараа та визээ сунгуулах шаардлагатай бөгөөд энэ сунгалтыг зөвшөөрөгдөх үгүйг тус хугацаан дахь борлуулалт компанийн ашиг, санхүүгийн тайлан, татвар төлөлт зэрэг танаас маш их материал шаардагдах болно.
ВИЗ мэдүүлэхэд хамгийн ЧУХАЛ ЗҮЙЛ БОЛ:
– 3-н жилийн бизнес төлөвлөгөө хийх ба түүндээ үйл ажиллагааны чиглэл, зорилго, орлого болон зардал, ашгийн төлөвлөгөө, боловсон хүчин /шаардлагатай тохиолдолд/, бизнесийн эх үүсвэр болох харилцах, хамтран ажиллах байгууллага, энэ тухай хийсэн гэрээ хэлэлцээр зэргийг нягт нямбай хавсаргаж өгөх шаардлагатай.
– Мөн удирдах ажилтны туршлага тухайн үйл ажиллагааны чиглэлтэй нийцэж байгаа эсэхийг шинсэйшодоо/мэдүүлгийн хуудас/ сайн тусгаж өгөх хэрэгтэй.
Эдгээр зүйлийг бүрдүүлсний дараагаар Риюүшо буюу яагаад тус визийг мэдүүлэх болсон тухай тайлбар бичиж өгөх шаардлагатай. Гол нь Япон улсад орогнохын тулд л арга чарга гаргаж виз авах гэж байгаа бус чин зорилго эрмэлзэлтэйгээр өөрийн бизнесээ босгох гэж байгаагаа тусгаж өгнө. Таны итгэл сэтгэл, зоригийг харуулсан бодитой үнэн зөв, алсын хараатай байх шаардлагатай. Энэ виз нь Япон улсад оршин сууж байсан хугацаа, тухайн хүний боловсролын төвшин
хамаарахгүйгээр компани байгуулахыг хүссэн иргэнд олгогдох боломжтойгоороо бусад оршин суух ангиллын визээсээ ялгаатай.
Нэг үгээр хэлвэл:
· Япон улсад үйл ажиллагаа явуулах аж ахуй, бизнес эрхлэх хүсэлтэй иргэнд олгогдоно
· Япон улс дахь компани, аж ахуйд хөрөнгө оруулалт хийж түүнийг удирдах албыг хаших иргэнд мөн олгогдоно.
Мэдээж компани байгуулах явцад зарцуулагдах хангалттай хэмжээний санхүүгийн эх үүсвэр болон бодитой үйл ажиллагааны чиглэл, зорилгоо тодорхойлсон байх нь гол шаардлага болдог.
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа
2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!
2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт
2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】
2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!