Компани байгуулхад шаардлагатай зүйлс/会社設立するには必要な書類 №2

2020-01-22  

Компани байгуулаад болох асуудал биш бөгөөд компанитай холбоотой бүх бичиг баримтаа тус дараалалаар улсад бүртгүүлдэг. 1. Нотариатын байгууллагад өгөх бичиг баримт/公証人役場に提出する書類 2. Хууль зүйн газар хүргэх бичиг баримт/法務局に提出する書類 3. татварын ерөнхий газар хүогэх бичиг баримт/税務署に提出する書類 -г судлаж хуулийн дагуу нь бэлдэх шаардлагатай.

1.      Компанийн нэр болон чиглэл, төрөл тодорхой болгох/設立事項を決める

2.      Компанийн тамга тэмдэг /印鑑届書,  дүрэм /定款を作成する

3.      Компанийн гэрчилгээ буюу үйл ажиллагааны зөвшөөрөл зэргийг авахын тулд юуны чиглэлээр ямар компани байгуулахаа тодорхойлж үйл ажиллагааны цар хүрээ хамаарахгүй суурь хөрөнгө 5,000,000 иен хувийн дансандаа, бүүр боломж байвал компанийн нэр дээрээ данс нээлгэн байршуулах. Энэ нь таны удирдлагын виз авхад чухал үүрэг гүйцэтгэх юм/基本資金.

4.      Үйл ажиллагааныхаа зорилт, чиглэлүүдийг тодорхойлсон төлөвлөгөө гаргасан байх бөгөөд үйл ажиллагаагаа тэрхүү чиглэлийнхээ дагуу байх ёстой. Япон улсын хувьд үйл ажиллагааны чиглэлд тооны хязгаар байхгүй нь онцлог тул эхэндээ олон чиглэлээр эрхээ авахыг зөвлөж байна. Нэмж үйл ажиллагааны чиглэлдээ өөрчлөлт оруулахад 30,000 иэн шаардлагатай.

5.      Үйл ажиллагаа явуулах оффис байх хэрэгтэй ба интернетээр үйл ажиллагаа явуулах зорилготой байсан ч анхан шатны оффис заавал шаардагдана.

6.      Тухайн компани, аж ахуйн нэгж нь 2-оос дээш ажилтантай байх.

7.      Тухайн компани нь үйл ажиллагаа явуулах 3 жилийн стратеги төлөвлөгөөг заавал боловсруулах шаардлагатай.

*Дээрх зүйлс нь ерөнхий бэлтгэлд тооцогдох ба ямар үйл ажиллагаа эрхлэхээс шалтгаалан шаардлага, шалгалт өөрчлөгдөнө гэдгийг анхааралдаа аваарай.


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа

2024-05-15
БШУЯ, Шинагава дүүрэг, ЖАЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

*