Япон улсад өөрийн компанийг байгуулахад нийт доорх бичиг баримтыг бүрдүүлнэ/会社設立に用意すべき必要書類について №6

2020-01-27  

Бид өмнөх дугаараар компанийн дүрэмд юу юуг оруулж тусгах ёстой талаар мэдээлэл хүргэсэн билээ. Мөн нотариатын газар болон харьяа Хууль зүйн газарт компанийн дүрэм болон бусад бичиг баримтыг бүрдүүлж өгөх шаардлагатай талаар мэдээлсэн билээ. Энэ удаа Япон улсад өөрийн компанийг байгуулахад танд тус болох үүднээс япон хэл дээрх үг хэллэгийг хамтад нь хавсарган хүргэж байна.

*Нотариатын газар хүргэх бичиг баримт/公証人役場に提出する書類

1 Компанийн дүрэм/定款

2 Хувьцаа эзэмшигчийн, эзэмшигчдийн тамганы баталгаа/株主全員の印鑑証明書

*Харьяа Хууль зүйн газарт өгөх бичиг баримт/法務局に提出する書類

1 Компанийн албан ёсны хаяг/本店所在地

2 Компанийн дүрэм/定款(нотариатаар баталгаажуулсан хувь байх 認証済み定款)

3 Компанийн захирал, гүйцэтгэх захирлаар томилсон зөвшөөрөл (захирлуудын зөвлөлөөс сонгогдсон) /取締役・代表取締役の就任承諾書

4 Үүсгэн байгуулагчийн тогтоол/発起人の決定書

5 Компанийн үндсэн хөрөнгийн баталгаа/(資本金の)払込を証する書面

6 Компанийн тамганы баталгаа/印鑑届出書

7 Компанийн захирал буюу удирдлагын тамганы баталгаа/代表取締役・取締役個人の印鑑証明

8 Бүртгэлээ хадгалж авах CD-R болон FD /登記すべき事項を保存したCD-RまたはFD

*Харьяа татварын газар өгөх бичиг баримт/税務署に提出する書類

1 Компани байгуулсан мэдэгдэл (тусгай анкет байдаг)/法人設立届出書

2 Цалин хөлс олгох болон компанийн үйл ажиллагаа эхлэх мэдэгдэл /給与支払事務所等の開設届出書

3 Цэнхэр хуудас буюу татвар төлөх тухай өргөдөл/青色申告の承認申請書
4 Компанийн ажилчдын цалингийн татварын өргөдөл/源泉所得税の納期の特例の承認に関する申請書


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

*