Японд Токүтэйгино визээр Цагаачлалын асуудал нь шийдэгдсэн /特定技能ビザで解決されたこと

2020-01-31  

Одоогоос 10 жилийн өмнө Япон илүү олон цагаач хүлээж авах уу яах вэ гэсэн асуудлаар шийдвэр гаргаж чадахгүй гацаанд байсан бол одоо Токүтэйгино1,2 хөдөлмөр эрхлэх визийг шинээр гаргаад хэрэгжүүлээд эхэлсэн байгаа билээ. Тухайн үед даяаршлыг дэмжигчид болохоор Япон гадаадын цагаач нар хүлээж авах нь олон улсын соёлын нөлөөг оруулж, харилцан ойлголцлыг нэмэгдүүлнэ гэж үзэж байхад нөгөө талд нь тэдгээр харийнхан буюу Япончуудын дууддагаар Gaijin-ууд биднийг Японы нийгэмд сөрөг нөлөө авчирна гэж эсэргүүцэж байсан. Мэдээж аль аль зөв үнэний ортой шүү дээ.
Японы Хүн ам, нийгмийн аюулгүй байдлын судалгааны хүрээлэнгийн үзэж байгаагаар Японы хүн ам дээд цэгтээ тулсан бөгөөд одоо хүн ам нь буураад эхэлсэн. 2050 он гэхэд хүн ам нь 100 сая орчим болох ба 2105 он гэхэд 45 сая орчим болох болно гэж тооцож байна. Ингэснээр цөөхөн хүн ажил хийж, татвар төлж, харин тэтгэвэрийн насныхан их болно. 2009 онд Японы Засгийн газрын төсвийн зарлагын 50 гаруй хувийг үндэсний өрийн хүү, нийгмийн даатгал, тэтгэврийн зардал эзэлж байсан. 1960 онд энэ тоо 19 хувь байсан юм. Тиймээс Японы засгийн газар хатуу сонголт хийх шаардлагатай нүүр тулаад байсан. Татвараа ихэсгэх үү? Тэтгэмжүүдээ бууруулах уу? Эсвэл гадаад өрөө нэмэгдүүлж, өрөнд орох уу? Эсвэл гадаадын залуу ажилчдад хаалгаа нээж ажилчид, тэтгэврийнхний хоорондын харьцааг тэнцвэржүүлэхээр оролдох уу?
Өөр нэг анхаарах асуудал бол цагаачлалын асуудлыг яаж шийдэх нь Япончуудын улам бүр өсөн нэмэгдэж байгаа амьдралын стандарт болон бараг ажил хийдэггүй Япон эмэгтэйчүүдийн асуудалд чимээгүйгээр нөлөө үзүүлэх болно. Одоо байгаа амьжиргааны стандартаа хэвээр хадгалахын тулд 2012 он гэхэд Япон 7.4-11 сая цагаач ажилчид гаднаас авах хэрэгтэй байгаагаа шийдвэрлэж авч эхэлсэнийг та бид мэднэ. Хэрвээ цагаачид өөрсдийн гэр бүлийнхнийгээ хамт авж очих юм бол цагаачдын тоо 20 сая хүрэх болно гэж эдийн засагчид тооцоолж байсан өдгөө замраагүй ихсэж байгаа.
Япон тийм их хэмжээний цагаачдын өмнө хаалгаа бараг нээх үү гэдэг нь хариулахад төвөгтэй асуудал байсан? Хэрвээ цагаач ажилтнууд авахыг хүсвэл Япон ямар цагаач авах вэ? Тэдгээр цагаачдын хөдөлмөрийн чадвар ямар байх вэ? Өндөр ур чадвартай хүмүүс байх уу, эсвэл ур чадвар багатай ажилчид авах уу? Ур чадвар багатай ажилчид эздийнхээ халаасыг зузаалахад тусалдаг ч ерөнхийдөө эдийн засагт тийм ч ашигтай байдаггүй гэж нэг хэсэгг нь үзсэн. Ур чадвар сайтай ажилтнууд авахад мөн адил асуудал үүсдэг. Тэгэхээр алийг нь авах нь урт хугацаандаа Японд ашигтай вэ? Японы эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яам цагаач ажилчдын байдлыг гурван хувилбараар тооцоолсон байна. Эхний хувилбарт зөвхөн залуу, ганц бие цагаач ажилчид оруулах хувилбар. Тийм тохиолдолд цагаач ажилтнуудын Японы засгийн газарт төлөх татвар, Засгийн газраас буцааж авах тэтгэмжээс хамаагүй бага буюу Японд ашигтай байна. Хоёр дахь хувилбараар цагаач ажилчинг эхнэр, хоёр хүүхдийн хамт Японд ирж ажиллах хувилбарыг тооцсон. Ийм тохиолдолд тухайн ажилчны Японы засгийн газар төлөх татвараас тэдний гэр бүлийнхэн Японы засгийн газраас авах тэтгэлэх хамаагүй илүү давж гарсан. Өөрөөр хэлбэл Японы засгийн газар алдагдалд орох болно. Гуравдугаар хувилбараар, хэрвээ 500,000 цагаач ажилчин Японд гэр бүлтэйгээ ирж амьдрах юм бол Японы засгийн газар 12 тэрбум орчим ам.долларын алдагдал хүлээх болно гэж тооцоолж байсан байна.
Японы засгийн газар цагаачлалын асуудалдаа шийд гарган Цагаачлалын асуудлыг ихэвчлэн соёлын ялгаа, улс төрийн үүднээс авч ярилцан, үндсэн зорилт болох эдийн засгийн хөгжил, нийгмийн бүтээмтжтэйгээ илүү холбож шийдвэрлэсэн үр дүн одоо гарч эхлэх буй за.


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

*