Тусгай үйл ажиллагааны виз – Токүтэйкацүдо/特定活動

2020-02-04  

Тусгай үйл ажиллагааны виз – Токүтэйкацүдо
Тус визний ангилалд доорх ажил алба хамаарах ба доорх чиглэлийн дагуу тус визийг хүсэх боломжтой.
1. Дипломатууд
2. Сонирхогчдын тамирчид болон тэдний гэр бүл
3. Дадлагажигч /internship/
4. Судалгааны тодорхой үйл ажиллагаа явуулах
5. Мэдээлэл боловсруулах тусгай үйл ажиллагаа явуулах
6. Эх орондоо болон Япон /бусад орон байж болно/ Их дээд сургууль төгсөгчид, тэдний гэр бүл гэх мэт иргэдийн хувьд тус визийш мэдүүлдэг өгөх боломжтой.
Токүтэйкацүдо ангилалын оршин суух зөвшөөрлийг дотор нь 3 ангилана.
1. Хууль, эрх зүйн /Hootei tokuteikatsudo/
2. Олон нийтийн тусгай үйл ажиллагаа /Kokuji tokuteikatsudo/
3. Мэдэгдлээс гадуурх /Kokuchigai tokuteikatsudo/
Дээрх 1 ба 2-т хамаарагдах визний тухайд эх орноосоо Япон улс руу хүсэлт илгээж болно. Харин 3-т хамаарагдах визний тухайд Япон улсад оршин суугаа иргэн ангилалаа солиулах хооронд түр завсардах тохиолдолд Tokuteikatsudo нэрээр олгох тохиолдлыг хэлнэ. Их дээд сургуулиа төгссөн оюутан компанид ажилд орох болон ажилд орход бэлдэхэд зориулсан Токүтэйкацүдо виз
Япон улсад их дээд сургууль төгссөн /дээд боловсролтой/ оюутан цаашид Япон улсад ажиллаж амьдрах зорилгоор компанийн үндсэн ажилтнаар ажил хайх, хайж олсоны дараах бичиг баримт бүрдүүлэлт, ярилцлага өгөх зэрэгт цаг хугацаа их шаарддаг. Энэ үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор сургуулиа төгссөн оюутанд тус ангилалын визийг олгодог. 3сар, 6сар, 1жил гэх хугацаагаар олгогдох бөгөөд цаашид үргэлжлүүлэн сунгагдах боломжтой виз юм.
Өндөр настан эцэг, эхээ Япон улсад урих токүтэйкацүдо
Япон улсад тогтвортой оршин суугчийн /Эйжүша/ өндөр настай эцэг эхийг тухайн нутагт нь харж хандах хүнгүй, өөрийн биеэр очиж асран хамгаалах цаг хугацаа, боломжгүй гэх шалтгаануудаар мэдүүлэг өгч тус визийг горилох боломжтой. Харин 1-аас дээш жил болон түүнээс дээш жилээр сунгагдах үндэслэлтэй иргэнд Тэйжүша гэх нэрээр олгогдоно.
Эх орондоо харихад бэлтгэх Токүтэйкацүдо
Оршин суух зөвшөөрлийн сунгалт болон өөрчлөх мэдүүлгийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд нутагтаа харих бэлтгэл болгож 30 хоногийн Тозүтэйкацүдо визийг олгодог байна. Харин харих бэлтгэлийн хугацаанд өмнө нь оршин суусан зөвшөөрлөөс хамааран аливаа гэрээ хэлэлцээр цуцлахтай холбоотой шаардлага гарахад 2сар, 4сар зэргээр мөн өөр шалтгаанаар хугацаа сунгагдах тохиолдол байдаг.
Урт хугацаа шаардагдах эмчилгээ, эмнэлэгт хэвтэхэд зориулсан Токүтэйкацүдо
Тухайн өвчөтний өвчний түүх, өвчний онош, эмчилгээний арга, эмчийн тодорхойлолтыг үндэслэн Япон улсын эмнэлэгт зайлшгүй хэвтэн эмчлүүлэх тохиолдолд 1сар, 3сар, 6сар, 1жил хэмээх хугацаагаар энэхүү виз олгогддог байна. Эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжгүй.
Nanmin shinsei буюу сүүлийн үед газар аваад байгаа Япон улсад цагаачлах орогнол хүссэн визийг горилсон эхний үе шатнд олгодог Токүтэйкацүдо
Өөрийн улсын харъяаллаас бүрэн гарч Цагаачилах визийг горилогч нь Япон улсад цагаачлах зайлшгүй шалтгаантай (эх оронд нь дайн байлдаантай, хяхалт хавчлагатай, гүтгэлэг доромжилолт автсан зэрэг өөрийн улсад амьдрах боломжгүй) хүмүүс мэдүүлдэг. Яг цагаачлагч визний зөвшөөрлийг бүрэн авах хүртэл 1-2 жил заримдаа түүнээс илүү хугацаа зарцуулагдана. Энэ төрлийн ангилал нь мөн Токүтэйкацүдо ангилалд ордог байна.
Тус ангилалын визнээс бусад ангилалын визрүү шилжих боломж бий ч шүүлт, шалгуурын хувьд мэдээж хатуу байдаг.
Дээр дурьдсан шалтгаануудаас гадна түр оршин суух зайлшгүй нөхцөл байдалд Тозүтэйкацүдо визийг олгож болно.
Визний мэдүүлэгийн бичиг баримт нь тухайн хүний Япон улсад явуулах үйл ажиллагаанаас шалтгаалан харилцан адилгүй байна.
Виз мэдүүлэгч нь нөхцөл байдлаа үнэн зөвөөр баталж нотлох бүх бичиг баримтыг сайн бүрдүүлэх хэрэгтэй. Шууд зөвлөхөд хууль зүйн товчоогоор дамжуулан зөвөлгөө авч бүх бичиг баримтаа бүрдүүлүүлэн найдвартай визээ гаргуулсан нь дээр байх.
Тус хугацаанд ажил хөдөлмөр эрхлэх хориотой гэдгийг анхаараарай.


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

*