Япон орны тухай цуврал/日本国について№4

2020-02-07  

Үндэсний спорт: Сумо, Жүдо, Кэндо, Каратэ
Гол аж үйлдвэрлэл: Хагас дамжуулагч,
цахилгааны нарийн тоног төхөөрөмж,
машин, төмөр, олон улсын тээвэр, төмөр зам,
шинжлэх ухаан технологи
Нутаг дэвсгэр: 378,000 km2
Арлын өндөрийн урт: 2500km
Улирал: Хавар, Зун, Намар, Өвөл 4 улиралтай, зундаа маш их чийглэг аймаар халуун, өвөл нь гадаа тийм ахтар хасах градусруу ортол хүйтэн биш ч төвийн халаалт гэж байхгүй учираас маш иххайрсан чиндсэн хүйтэн байдаг.

Кюүшюү бүс нутаг бол дулаан уур амьсгалтай газар бөгөөд, Хойд Кюүшюү хотын үйлдвэрлэлийн районийг түшиглэн төмөр, нүүрс, усан онгоц, химийн үйлдвэр гэх мэт үйлдвэрлэл эрчимтэй хөгжсөн бүс юм. Шүрэн судлаар хүрээлэгдсэн үнэхээр гайхамшигтай далай юм. Зонхилох аж үйлдвэрлэл нь аялал жуулчлал бөгөөд, зөвхөн Япон төдийгүй Азийн олон орны жуулчид зорин ирдэг бүс нутаг юм.

Чюүгокү, Шикокү бүс нутаг нь жилийн турш дулаахан байдаг. Сэто наикаи (Шикокү, Кюүшюү, Хоншюү арлаар хүрээлэгдсэн дотоод тэнгис) нь загас агнуур эрчимтэй хөгжсөн байдаг. Шикокү бүс нутаг бол байгалийн үзэсгэлэнт тогтоц ихтэй, жимс тариалалт эрчимтэй хөгжсөн.

Кинки бүс нутаг нь баруун Японы гол цөм болдогоос гадна, Кантоо бүстэй адил эдийн засаг, аж үйлдвэрлэлийн төв бүс юм.Кёото ба Нара хот нь Японы түүх дурсгалт барилга байгууламж, сүм хийд олон байдаг.Оосака хот нь өндөр байшин, барилга сүндэрлэсэн хот юм.Мөн, Кообэ хотод Японы алдартай худалдааны боомт болон хиймэл аралтай, их өвөрмөц хот юм.

Хоккайдо нь Японы хамгийн хойд хэсэгт оршдог бөгөөд өвөл нь их хүйтэн, цасанд хучигддаг.Зонхилох аж үйлдвэрлэл нь хөдөө аж ахуй болон саалийн ферм,аялал жуулчлал юм.Мөн, далайн баялаг элбэгтэй.Саппоро хотын цасны баяр нь дэлхийд алдартай баярын нэг юм.

Тоохокүд Японы хүнсний гол хэрэглээ болсон цагаан будааны 28%-г үйлдвэрлэдэг.Мөн алим болон персик гэх мэт жимс,ногоо тариалдаг юм.Аомори мужийн “Нэбута” хэмээх уламжлалт баяртай адил баяр ёслол Японы муж хотуудад өргөн дэлгэр зохиогддог.

Кантоо бол улс төр, эдийн засаг,аж үйлдвэрлэлийн төв бүс юм. Япон улсын нийт хүн амын бараг 32% амьдардаг.Энган дүүрэгт томоохон үйлдвэрийн дамжлага болон худалдааны боомт байрладаг.Төв бүс нь бизнес болон соёлын гол цөм бөгөөд, далайгаас алслагдсан хэсэгтээ хөдөө аж ахуй эрхэлдэг.

Чюүбү бүс нутаг нь Япон улсын төв хэсэгт байрладаг. Япон далайтай залгаа хэсэгт цас их ордог,Цагаан будаа ихээр тариалдаг.Мөн номхон далайтай залгаа хэсгийн уур амьсгал нь дулаахан,мандарин болон Япон цайны үйлдвэрлэл хөгжсөн байдаг. Айчи мужийн Нагояа хот бол томоохон аж үйлдвэрлэлийн томоохон бүс юм.


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

*