Япон улсын боловсролын тогтолцоо/日本の教育制度 №3

2020-02-07  

Япон улсын сургуулийн боловсрол нь цэцэрлэгээс эхлэн,бага анги (6жил),дунд анги (3жил)-н суурь боловсрол (9жил) эзэмшсэний дараа ахлах ангид(3жил) сурдаг.Улмаар,бүгд дэвшин суралцахыг хүсдэг их дээд сургууль, богино хугацааны их дээд сургууль,мэргэжлийн сургууль нь Япон улсад ахлах ангиа төгссөн этгээд(түүнчлэн ахлах ангийн сурагчтай дүйцэхүйц болон түүнээс дээш мэдлэгтэй гэдгийг нотлох баримттай этгээд) дэвшин суралцдаг боловсролын байгууллага юм. Хичээлийн жил болон сургалтын агуулга нь тус тусын онцлогтой байдаг.
Хичээлийн шинэ жил (зарим нэг газрууд орохгүйгээр) 4 сард эхэлдэг. Түүнээс үүдэн ихэнхи шалгалт,4сарын элсэлтэнд зориулж явагддаг учираас төлөвлөгөө боловсруулахдаа анхаарах хэрэгтэй.
1.Их дээд сургууль(дипломын дараах боловсрол олгох сургууль),Богино хугацааны их дээд сургууль
Энгийн их дээд сургууль нь 4 жил,богино хугацааны их дээд сургуулийн хувьд 2 жилийн хугацаатай байдаг. Аль аль нь улсын сургууль , орон нутгийн сургууль , хувийн сургууль гэж хуваагддаг ба ихэнхи нь хувийн сургууль байдаг.Сүүлийн үед Японы ахлах анги төгсөгчдийн бараг тал хувь нь их дээд сургууль, богино хугацааны их дээд сургуульд суралцаж байна.
Их дээд сургууль(дипломын дараах боловсрол олгох сургууль)-н онцлог
4жилийн сургалттай их дээд сургууль нь факультeтийн бүтэцтэй байдаг. Хүмүүнлэгийн ухааны чиглэл(Утга зохиолын факультет,Гадаад хэл судлалын факультет гэх мэт), Нийгмийн ухааны чиглэл(Хуулийн факультет,Эдийн засгийн факультет,Мeнeжмeнтийн факультeт гэх мэт) Байгалийн ухааны чиглэл(Физик математикийн факультет,Электроник инженерийн факультет, Хөдөө аж ахуйн факультет гэх мэт) олон салбарласан байдгаас гадна факультет нь салбар анги (Англи хэл утга зохиол судлалын салбар,Эдийн засгийн салбар гэх мэт)салдаг юм. Дипломын дараах боловсрол олгох сургуульд , тухайн чиглэл салбар сургуулиас хамааран 「Магистр」「Доктор」「Мэргэжлийн эрдмийн зэрэг」эрдмийн цол зэрэг олгодог.
Их дээд сургууль нь ерөнхийдөө 4жилийн хугацаанд 124 кредит оноо авсанаар сургуулиа төгсөх боломжтой бөгөөд,「Бакалавр」зэрэгтэй төгсдөг.Сургалтын агуулгын хувьд факультет,салбар хамаарахгүй төрөл бүрийн салбарын талаар хичээл заадаг. Ерөнхий мэдлэгийн хичээл,гадаад хэлний хичээл,эрүүл мэнд биеийн тамирын хичээл,суурь боловсролын хичээл, мэргэжлийн боловсролын хичээл гэж хуваагддаг.
Өөрөөр хэлбэл их дээд сургууль нь мэргэжлийн шинжлэх ухаан урлагийг хослуулсан, өргөн цар хүрээтэй соёл хүмүүжлийг зааж,оюунлаг ёс суртахуунт төрөлхийн авьяасийг хөгжүүлж, хэрэглээний мэдлэг чадварыг бэлтгэн гаргах талбар болон талбай болж байдаг.
Сүүлийн үед бодит амьдралд нийцэхүйц, мэргэжсэн,практик дээр ажиллах чадвартай мэргэжилтэн бэлтгэн гаргах тал дээр анхаарал тавих их дээд сургууль нэмэгдэж байна. Дашрамд Японы их дээд сургуулиудад дундаас нь элсэж орох тал дээр нэмж хэлэхэд, Япон хүнтэй адил түвшиний шалгалт өгөх нь олонтой Өнөөгийн байдлаар элсэгчдын тоо бага байдаг. Шалгалт нь нэлээд хэцүү байх.
Богино хугацааны их дээд сургуулийн онцлог
Богино хугацааны их дээд сургууль нь факультетийн бус салбарын бүтэцтэй. Хүмүүнлэгийн чиглэл(Японы утга зохиолын анги,Англи утга зохиолын анги гэх мэт), Нийгмийн чиглэл(Бизнесийн анги,нарийн бичгийн даргын анги гэх мэт), Соёл хүмүүжлийн чиглэл(Соёл хүмүүжлийн анги,Олон улсын соёл судлалын анги гэх мэт), Аж үйлдвэрлэлийн чиглэл(авто машины анги,Тоног төхөөрөмж цахилгааны анги гэх мэт), Сувилахуйн чиглэл(Сувилагчийн анги,Эмчилгээ үйлдвэрлэлийн анги гэх мэт), Боловсролын чиглэл(Бага насны хүүхдийн боловсролын анги,Хүүхдийн асрамжийн анги гэх мэт), бусад ангиудад хуваагддаг.Их дээд сургуультай адил өндөр боловсрол эзэмшингээ ажил болон бодит амьдралд хэрэг болохуйц мэдлэгийг тэнцвэртэй эзэмшихийг зорилгоо болгодог.
Богино хугацааны их дээд сургууль нь 2жилийн хугацаатай ба,эмчилгээний технологи болон Сувилагчийн анги дээд тал нь 3 жил сурдаг. Төгсөхөд шаардлагатай кредит оноо 62-с дээш(сургалтын хугацаа 3жил бол 93-с дээш кредит) Сургуулиа төгсөхөд 「Богино хугацааны их дээд сургууль төгссөн」эрдмийн зэрэг олгодог. Богино хугацааны их дээд сургууль төгссөний дараа их дээд сургуулийн 4р курсэд шууд элсэн орох зам нээлттэй байдаг.

2.Мэргэжлийн сургууль
Мэргэжлийн сургууль нь хот нийслэл дүүргийн засаг даргын зөвшөөрлөөр 「Мэргэжлийн сургалт」 явуулах дээд боловсролын байгууллага юм. 2019оны 5сарын 1ний өдрийн байдлаар 27914 гадаад оюутан мэргэжлийн сургуульд сурч байна. Мөн,Япон улс дахь мэргэжлийн сургуульд элсэгчдын тоо Богино хугацааны их дээд сургуульд элсэгчдыг давж,нийгмийн түвшинд зохих байр сууриа эзлээд байна.
Мэргэжлийн сургуулийн онцлог
Мэргэжлийн сургууль нь ажил албатай салшгүй холбоотой мэдлэг,техникийг суралцах боловсролын байгууллага юм.Нийгэмд шууд үр өгөөжөө өгөх чадварлаг ажилтанг бэлтгэх зорилготой. Сургалтын агуулгаасаа хамааран үйлдвэрлэл, худалдааны ажил,эмчилгээ,эрүүл ахуй,соёл, хүмүүжил,нийгмийн халамж,загвар зохион бүтээгч,гэр ахуй,хөдөө аж ахуй гэсэн 8 салбарт хуваагддаг. Боловсролын агуулга нь арга,техник болон дадлагын цагийг түлхүү оруулж, ажил хэргийг голчилсон байдаг. Мэргэжлийн сургууль нь ийм онцлогтой учираас ирээдүйн зорилго болон ажил мэргэжлээ тодорхой шийдэх хэрэгтэй. Өөрөө юу хиймээр байгаа,ямар техник технологийг эзэмшмээр байгаагаас хамааран, сургууль сонголт шийдэгдэнэ.


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

*