Амьдралын өртгийн талаар товч мэдээлэл/生活費用について

2020-02-10  

1. Байр түрээслэх 35000-80000иен /Зарим компанийн хувьд ажилчидаа дэмжих зорилгоор шатакү-社宅 буюу ажилчидын байр гэдгээр 50%-г нь хөнгөлөх тохиолдол байдаг/, жижиг компани бол найдалтгүй өөртөө найдсан нь дээр.
2. Хоол хүнс 25000-35000иен
3. Утас 6000-10000иен
4. Интернет 3000-4500иен
5. Унаа 5000-15000иен
6. Өдөр тутмын хэрэглээ 10000-20000иен
Нийт 81000-164500иен
Монгол банкны 2020-2-10 ханшаар 1¥=25.06₮ байгаа болохоор
1сард зарцуулагдах зардал 2,029,860-4,122,370₮ орчим болж байна.
Дээрээс нь нэмээд оюутан бол сургалтын төлбөр зэрэг зүйлүүд нэмэгдэнэ.
Дээрх 1ээс 6-д нэмэлт тайлбар хийвэл
1.Байрны хувьд хүнтэй хамтарч юмуу эсвэл харьялагдах албан газар байгуулгаас тодорхой хувийг гаргах бол доод хэмжээ болох 35000 руу дөхөх магадгүй үүнээс багасах магадлалтайгаас гадна байршил, байрны баригдсан оноос хамаараад хямд байх магадлал байгаа. (нэг өрөө байрны үнээр тооцвол)
2.Хоол хүнсний тал дээр бол амьдрах газартайгаа ойрхон дэлгүүрүүдийн хямд зарагддаг бараа болон хямдралын цагийг олж мэдээд тэр цаг дээр нь хэрэгцээтэй зүйлээ авч байвал зардал багасна. Олон тоогоор зарагддаг бараа бол хүнтэй хувааж авах зэрэг нь зардлаа багасгах аргын нэг юм.
3.Ажилд орох, ямар нэгэн зүйлд бүртгүүлэх гээд утасны дугаар шаардагдах тохиолдол олон болохоор зайлшгүй хэрэг болно. Утасны гэрээ хийхэд хязгааргүй ярианы төлбөр, дата гээд заавал хамрагдах шаардлагатай нөхцлүүд байдаг тэрийг тооцоод багадаа 6000 орчим болчихно. Барих утасны загвар төрлөөс хамаараад сар тутмын төлбөрт нөлөөлнө. Ирээд удаагүй утас авах бол хамгийн хямд утас хямд нөхцлөөр сонгож авах нь хамгийн оновчтой байх. Дасаад учир зүйгээ олоод утасны операторуудын ялгааг ойлгодог болоод ирсэн үедээ хүссэн утсаа авах нь үргүй зардал гарахаас сэргийлнэ.
4.Байранд орохдоо үнэгүй internet-тэй бол хэмнэж болох зардал. Хэрвээ өөрөө тавиулах бол internet компаниас тавигдах шаардлага үнийн саналыг харьцуулж, ойлгомжгүй зүйлээ сайн тодруулж мэдээд сонголтоо хийх нь тавиулсаны дараа тооцоолоогүй зардал гарахаас сэргийлнэ.
5.Ажлаас унааны зардал гарах тохиолдол олон байдаг болохоор, хувийн ажилаар гадуур гарахад шаардлагатай болно.
6.Гадуур хоолонд орох, үзвэр үйлчилгээ авах, ойр зуурын хэрэглээний зүйл авахувцас хунар авах зэрэг зүйлийг тооцвол ойролцоогоор энэ хэмжээнд байх байх. Хэрэглэсний хэмжээгээр нэмэгдэхч хэрэглээгээ багасаж чадвал тэр хэмжээгээрээ буурах зардал юм.
Та өвдсөн тохиолдолд даатгалын сангаар 70% хүртэл хөнгөлөгдөх ч бүр илүү их зардал гархыг мартаж болохгүй.


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа

2024-05-15
БШУЯ, Шинагава дүүрэг, ЖАЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

*