Японы виз ерөнхий ойлголт, төрөл/日本のビザについて

2020-02-10  

Японы визний шаардлага улам чангарч байна. Гэхдээ манай Монгол иргэдийн хувьд харьцангуй зөөлөн байгаа гэдгийг хэлхэд таатай байна. Одоо Японд ойролцоогоор 13,500 орчим албан бүртгэлтэй Монгол иргэн байгаа юм байна. 

Визний талаар товч тайлбар:
Японы визийг(visa) хугацаагаар нь хуваавал доорх 3-н төрөлд хуваагдана.
1. Богино хугацаа (短期滞在査証)
2. Урт хугацаа (就労または長期滞在を目的とする査証 )
3. Дамжин өнгөрөх (通過査証)
“1.” -г дотор нь ангилбал
а. Аялал
б. Төрөл садан, найз нөхөд, танилынхаараа зочлох
в. Эмнэлгийн үзлэг, үйлчилгээ авах
г. Бизнесийн зорилгоор
д. Бизнесийн зорилгоор(хуучин автомашин, бараа бүтээгдэхүүн импортлох)
е. Бизнесийн зорилгоор олон удаа зорчих
ё. Нийгэм, урлаг соёл, шинжлэх ухааны зүтгэлтэн олон удаа зорчих
ж. Арга хэмжээнд оролцох зорилгоор зорчих /спортын уралдаан тэмцээн, үзэсгэлэн яармаг гэх мэт/
з. Богино хугацааны олон удаагийн виз
“2.”-г дотор нь ангилбал
а. Оршин суух зөвшөөрөлтэйгөөр виз мэдүүлэх
б. Тусгай ангиллын виз /Япон улсын иргэнтэй гэр бүл болсон зэрэг/
“3.”-г дотор нь ангилбал
ангилах шаардлагагүй үгийн утга тэр хэвээрээ
(анхаарах зүйлийг Япон улсын элчин сайдын яамны web site-s харвал болно.)
http://www.mn.emb-japan.go.jp/mn/visit_japan/tsnstvis.html

Миний хувьд гэр бүлээ авчирхаар доорх материалыг бүрдүүлж виз ч асуудалгүй шийдэгдэж байв.
1-н б. буюу “Төрөл садан, найз нөхөд, танилынхаараа зочлох” виз бүрдүүлэх материал
Үндсэн материал
– Гадаад паспорт(хүчинтэй, 2-с дээш хоосон хуудастай)
– Мэдүүлгийн хуудас(application, 申請書)
– Цээж зураг(4.5х4.5 см хэмжээтэй 1 хувь. Сүүлийн 6 сарын дотор авахуулсан байна.)
Мэдүүлэгчтэй холбоотой материал(зардлыг Япон талаас гаргах тохиолдолд)
– Батлан даах бичиг
– Урилга
– Зардал хариуцах хүний ажлын газрын тодорхойлолт
– Зардал хариуцах хүний орлогыг тодорхойлох бичиг баримт
дoорхын аль нэг нь шаардлагатай.
・Орлогын тодорхойлолт(所得証明書)
・Татвар ноогдуулалтын тодорхойлолт (課税証明書)
・Татвар төлөлтийн тодорхойлолт (納税証明書)
・Зардал хариуцах хүний нэр дээрх банкны дансны эцсийн үлдэгдлийн тодорхойлолт
・Зардал хариуцах хүний нэр дээрх банкны дансны дэвтрийн хуулбар
– Зардал хариуцах хүний Оршин суугчийн бүртгэл (住民票)
– Зардал хариуцах хүн гадаадын иргэн бол гадаадын иргэний оршин суугчийн үнэмлэх (在留カード)
– Гадаад паспортын хуулбар
– Аяллын хөтөлбөр төлөвлөгө


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

*