Оршин суух зөвшөөрлийн эрхийг түдгэлзүүлэх(цагаачлалын албаны хуулийн 22-р зүйлийн 4) /在留資格の取消し(入管法第22条の4)

2020-02-12  

Оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгох тухай хуулийн заалтыг та бүхэндээ тодорхой жишээ авч ойлгомжтой мэдээлэл хүргэхээр зорилоо. 在留資格の取消/ざいりゅうしかくのとりけしгэдэг нь Японд оршин сууж буй гадаадын иргэн Япон улсад оршин суух зөвшөөрөл хүсэхтэй холбоотой худал мэдүүлэг өгөх, хуурамч бичиг баримт бүрдүүлэх болон оршин суух ангилалд заагдаагүй болон хууль бусаар ажил хөдөлмөр эрхлэх зэргийг хамааруулан, оршин суух зөвшөөрлийн хуулийн хүчинтэй хугацаа нь дуусаагүй байсан ч цуцлах эрх бүхий хуулийн тусгай заалтыг хэлнэ.

Манай иргэдийн хувьд ①技術・人文知識・国際業務/ぎじゅつ・じんぶんちしき・こくさいぎょうむ、ур чадвар, хүмүүнлэг, олон улсын үйл ажиллагааны чиглэлээр ажиллах эрхтэй иргэн. Жишээлбэл: Тус ангиллын визтэй иргэн оюуны хөдөлмөр эрхлэх заалттай бөгөөд манайхны хэлж заншсанаар оффисын ажил эрхлэх юм. Гэвч барилга дээр ажиллах, зөөгч угаагч хийх, үндсэн ажлаас гадна цагийн ажил давхар хийх, асаргаа сувилгааны ажил хийх зэрэг биеийн хүчний ажил хориотой. Мөн та ангиллын дагуу ажиллаж байгаад ажлын байраа сольсон тохиолдолд заавал Цагаачлалын албанд мэдээлэх хэрэгтэй бөгөөд эхний ажлаасаа гарч дараа ажилд орох хамгийн дээд талын хугацаа 3-н сар гэдгийг анхаарах хэрэгтэй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр виз ний хуулийн хүчинтэй хугацаа дуусаагүй гэдгээр тус 3-н сар хэтэрсэн байвал виз цуцлагдах болохыг анхаараарай. Хэрэв ийм асуудал танд тулгарсан бол бидэнд хандаарай. Бид танд хуулийн талаас нь мэдээлэл өгч боломж байгаа эсгийг тодруулж өгөх болно.    

②留学/りゅうがく  Япон улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулаж буй эрх бүхий сургуульд богино болон урт хугацаагаар сурах эрх бүхий оршин суух виз, насны хязгаар байхгүй. Жишээлбэл: Сурах визтэй иргэн 2 жилийн Япон хэлний бэлтгэлд ирсэн боловч виз буюу оршин суух зөвшөөрөл гарсан гэдгээр санаа амарч хичээлдээ явахгүйгээр дан ажил хийх тохиолдолд хасагдана. Мөн сурах визтэй иргэн 7 хоногт 28 цаг цагийн ажил хийх эрхтэй байдгийг зөрчин байнга хэтрүүлэн ажиллах тохиолдолд дараа виз сунгалт дээр баригдаж хэдийгээр суралцах хугацаа дуусаагүй байсан ч хүнд байдалд ордог.

③配偶者(永住者の配偶者)/はいぐうしゃ(えいじゅうしゃのはいぐうしゃ)Япон улсын иргэний гэр бүл байх болон, Япон улсад байнгын оршин суух эрхтэй иргэний гэр бүл байх тохиолдолд олгох виз.

Япон иргэний эхнэр / нөхөр / -ийн Японд хамтдаа гэр бүл болон оршин суух  (Япон эцэг, эхтэй хүүхэд ба тусгай үрчлэгдсэн хүүхдүүдээс бусад) эсвэл  Японд байнгын оршин суух эрхтэй иргэний гэр бүл буюу эхнэр, нөхөр байх тохиолдолд багадаа 6 сар идэвхтэй ажиллаагүй тохиолдолд цуцлаж болдог байна.


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2020-10-22
Япон улсад ажиллаж буй гадаад иргэдийн тоон үзүүлэлт ба хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийн товч мэдээлэл/在日外国人就労者と就労知識について

2020-10-22
Япон улсын Цагаачлалын албаны албан есний мэдээллийн бас нэгэн холбоос/東京出入国在留管理局の公式アカウントについて

2020-10-22
Корона вирусийн нөлөөтэй холбоотой гадаадын иргэдэд одоо хэрнэ үзүүлэж буй дэмжлэг/新型コロナウイルス感染症の影響に対する外国人及び受入れ機関への支援策①(外国人への支援)

2020-10-21
Япон улсад оршин сууж буй иргэн “Ур чадвартай ажилтан”/Токүтэйгино-1 ангиллын ажиллах виз болгох тухай/在留中の場合取得している在留資格を特定技能ビザに切り替える流れについて

2020-10-21
Япон Улсад “Ур чадвартай ажилтан” илгээх хүлээн авах тогтолцоог хэрэгжүүлэх бүртгэлийн зар /現地では特定技能1号外国人人材の受付開催された

2020-10-21
Япон улсын “Виз” болон “Оршин суух зөвшөөрөл”-ийн тухай/ビザ(査証 )と在留資格について

2020-10-20
Япон улсад зорчих болон байх хугацаандаа мэдэж байх шаардлагатай мэдээлэл/日本へ出国予定の皆様の知っておくべきこと

2020-10-20
МИАТ-ийн тусгай үүргийн нэмэлт нислэг 10/28-нд гарах тухай/帰国者人数が多い為、ミアットモンゴル航空会社は10月に追加特別便を運航予定

2020-10-20
Япон улсын хилээр нэвтэрсний дараах хорио цээрийг цаашид хэрхэх тухай мэдээлэл/帰国者に対する検疫の流れと14日間の待機宿泊について

2020-10-20
Техник технологи, хүмүүнлэг, олон улсын харилцаа ангиллын визээр өмнө цагийн ажил хийх боломжтой/技術・人文知識・国際業務の在留資格で、アルバイトができる制度

*