Японы гэрлэлтийн хууль/結婚法について

2020-02-13  

Та бүхнийгээ Япон улсын иргэнтэй гэрлэхээсээ өмнө болон тус явцад хуулийнх нь талаар тодорхой мэдлэгтэй байгаасай хэмээн бага боловч мэдээлэл оруулаж байна.

24 дүгээр зүйл. Гэрлэлт болон хэлбэр
24.1 Гэрлэлтийг гэрлэгчдийн улсын хуулиар зохицуулна.
24.2 Гэрлэлтийн хэлбэрийг гэрлэж байгаа улсын хуулиар зохицуулна.
24.3 Гэрлэгчдийн аль нэгний улсын хуульд тохирох хэлбэр нь өмнөх заалт хамаарахгүйгээр хүчин төгөлдөр байна. Хэрэв Япон улсад гэрлэсэн тохиолдолд гэрлэгчдийн аль нэг нь Япон улсын иргэн байвал энэ заалт хамаарахгүй.
25 дугаар зүйл. Гэрлэлтийн үйлчлэл
25.1 Гэрлэлтийн үйлчлэл нь гэрлэгчдийн улсын хууль нь адил байвал тухайн хуулиар, тийм хууль байхгүй тохиолдолд гэрлэгчдийн оршин байгаа газрын хууль адил байвал тухайн хуулиар зохицуулна. Дээрх хуулийн аль аль нь байхгүй тохиолдолд гэрлэгчдэд хамгийн нягт холбоо харилцаатай газрын хуулийг баримтална.
26 дугаар зүйл. Гэрлэгчдийн эд хөрөнгө
26.1 Энэ заалт нь гэрлэгчдийн эд хөрөнгийг зохицуулна.
26.2 Өмнөх заалт хамаарахгүйгээр гэрлэгчид нь бичгээр үйлдэж, гарын үсэг зурснаар доор дурдсан хууль болон бусад хуульд өөрөөр заагаагүй бол гэрлэгчдийн эд хөрөнгийн харилцааг энэ хуулиар зохицуулна. Энэ тохиолдолд тухайн заалт нь зөвхөн ирээдүйд чиглэж үйлчилж эхэлнэ.
26.2.1 Гэрлэгчдийн аль нэгний харъяалсан улсын хууль;
26.2.2 Гэрлэгчдийн аль нэгний оршин суугаа газрын хууль;
26.2.3 Үл хөдлөх хөрөнгийн тухайд үл хөдлөх хөрөнгө байгаа газрын хууль;
26.3 Өмнөх хоѐр заалтанд зааснаар гадаад улсын хуулийг тохируулан хэрэглэх нь зохистой гэрлэгчдийн эд хөрөнгө нь Япон улсад хийгдсэн хуулийн дагуух үйлдэл болон Япон улсад байгаа эд хөрөнгийн тухайд шудрага гуравдагч этгээдэд эсэргүүцэл гаргах эрхгүй. Энэ тохиолдолд тухайн гуравдагч этгээдийн хоорондох харилцааны тухайд гэрлэгчдийн эд хөрөнгийг Япон улсын хуулиар зохицуулна.
26.4 Өмнөх заалт нь хамаарахгүйгээр 26.1, 26.2-т зааснаар зохицуулах нь зохистой гадаад улсын хуульд үндсэлэгдэж хийгдсэн гэрлэгчдийн эд хөрөнгийн гэрээг Япон улсад бүртгүүлсэн тохиолдолд гуравдагч этгээдэд эсэргүүцэл гаргах эрхтэй.
27 дугаар зүйл. Гэрлэлт цуцлах

27.1 25 дугаар зүйлийн зохицуулалтыг гэрлэлт цуцлахад хэрэглэнэ. Хэрэв гэрлэгчдийн аль нэг нь Япон улсад оршин суугаа Япон улсын иргэн байвал гэрлэлт цуцлалтыг Япон улсын хуулиар шийдвэрлэнэ.
28 дугаар зүйл. Эцэг эх хүүхдийн харилцаа үүсэх (хууль ёсны төрсөн хүүхэд)
28.1 Гэрлэгчдийн аль нэгний улсын хуулиар хүүхэд төрөх үед хүүхдийг хууль ѐсны хүүхэд гэж үзэх нь зохистой бол тухайн хүүхдийг хууль ѐсны хүүхэд гэж үзнэ.
28.2 Нөхөр нь хүүхэд төрөхөөс өмнө нас барсан бол нас барсан үеийнх нь нөхрийн улсын хуулийг өмнөх заалтын нөхрийн улсын хууль гэж үзнэ.
29 дүгээр зүйл. Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг эхээс төрсөн хүүхдийн эцэг эх хүүхдийн харилцаа үүсэх
29.1 Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг эхээс төрсөн хүүхдийн эцэг эх хүүхдийн харилцаа үүсэх нь эцэг болон хүүхдийн харилцааны тухайд хүүхэд төрөх үеийн эцгийн улсын хуулиар, эх болон хүүхдийн харилцааны тухайд тухайн үеийн эхийнх нь улсын хуулийг баримтална. Энэ тохиолдолд хүүхдийг өөрийн хүүхэд гэж хүлээн зөвшөөрсөнөөр эцэг эх хүүхдийн харилцаа үүсэх үед хүүхдийн улсын хуулийг баримталбал тухайн хүүхэд мөн гуравдагч этгээдийн санал нь өөрийн хүүхэд гэж хүлээн зөвшөөрөх нөхцөл байх үед тухайн нөхцөлийг хангах ѐстой.
29.2 Хүүхдийг өөрийн хүүхэд гэж хүлээн зөвшөөрөхөд өмнөх зохицуулалтыг хэрэглэх нь зохистой хуулиас бусад хүлээн зөвшөөрөх үеийн зөвшөөрч буй этгээд болон хүүхдийн улсын хуулийг баримтална. Энэ тохиолдолд хүүхдийг өөрийн хүүхэд гэж хүлээн зөвшөөрч буй этгээдийн улсын хуулийг баримталбал энэ заалт болон дараагийн заалтыг хэрэглэнэ.
29.3 Эцэг нь хүүхдийг төрөхөөс өмнө нас барсан бол нас барах үеийн эцгийн улсын хуулийг 1 дүгээр заалтын эцгийн улсын хууль гэж үзнэ. Хүүхдийг өөрийн хүүхэд гэж хүлээн зөвшөөрч буй этгээд нь үүнээс өмнө нас барсан бол нас барсан этгээдийн улсын хуулийг баримтална.
30 дугаар зүйл. Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг эхээс төрсөн хүүхэд нь хууль ёсны хүүхдийн адил байр суурийг олох
30.1 Хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг эхээс төрсөн хүүхэд нь хууль ѐсны хүүхдийн адил байр суурийг олох нөхцөл нь бодит байдал дээр бүрдсэн үед эцэг эсхүл эх мөн хүүхдийн улсын хуулиар хууль ѐсны хүүхдийн адил байр суурийг олно.
30.2 Өмнөх заалтад заагдсан этгээд нь гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг эхээс төрсөн хүүхэд нь хууль ѐсны хүүхдийн адил байр суурийг олохоос өмнө нас барсан бол тухайн нас барах үеийн нас барсан этгээдийн улсын хуулийг тухайн этгээдийн улсын хууль гэж үзнэ.
31 дүгээр зүйл. Хүүхэд үрчлэлт
31.1 Хүүхэд үрчлэлт нь үрчлэх үед эцэг эх нь болох хүмүүсийн улсын хуулийг баримтална. Энэ тохиолдолд эцэг эх болох хүний улсын хуулийг баримтлах бол тухайн хүний эсхүл гуравдагч этгээдийн санал болон төрийн байгууллагын(олон нийтийн байгууллага) зөвшөөрөл болон бусад арга хэмжээг авч үрчлэлтийг зөвшөөрөх нөхцөл байвал тухайн нөхцөлийг гүйцэтгэхгүй бол болохгүй.
31.2 Үрчлэлт болон цусан төрлийн холбоотой төрөл садангийн харилцаа дуусгавар болох болон гэрлэлт цуцлах бол өмнөх заалтын баримтлан тохируулан хэрэглэх нь зохистой хуулийг баримтална.
32 дугаар зүйл. Эцэг эх хүүхдийн хоорондох эрх зүйн харилцаа
32.1 Эцэг эх хүүхдийн хоорондох эрх зүйн харилцаа бол хүүхдийн улсын хууль нь эцэг мөн эхийнх нь улсын хууль (эцэг эхийн аль нэг нь нас барсан мөн мэдээгүй тохиолдолд аль нэгнийх улсын хууль) болон адил тохиолдолд тухайн улсын хуулиар түүнээс бусад тохиолдолд хүүхдийн оршин суугаа газрын хуулийг баримтална.
33 дугаар зүйл. Бусад төрөл садангийн харилцаа
33.1 24 дүгээр зүйлээс өмнөх зүйл хүртэл зохицуулалтаас бусад төрөл садангийн харилцаа болон түүнээс үүсэх эрх үүрэг нь зохигчдын улсын хуулар тогтооно.
34 дүгээр зүйл. Төрөл садангийн харилцаан дахь хуулийн дагуух үйлдлийн хэлбэр
34.1 25 дугаар зүйлээс өмнөх зүйл хүртэл зохицуулах төрөл садангийн харилцааны тухай хуулийн дагуух үйлдлийн хэлбэр нь энэ зүйл дэх хуулийн дагуух үйлдэл үүсэхэд тохируулан хэрэглэх нь зохистой хуулийг баримтална.
34.2 Өмнөх заалт хамааралгүйгээр хуулийн дагуух үйлдэлд тохирсон хэлбэр нь хүчин төгөлдөр байна.
35 дугаар зүйл. Асран хамгаалах
35.1 Асран хамгаалах, харгалзан дэмжих (үүнээс хойш “амран хамгаалах” гэнэ) нь асран хамгаалуулагч, харгалзан дэмжүүлэгч (үүнээс хойш “амран хамгаалуулагч” гэнэ)ийн улсын хуулийг баримтална.
35.2 Гадаад улсын иргэн нь асран хамгаалуулагч байх тохиолдолд дараах асран хамгаалуулагч, харгалзан дэмжүүлэгчийг сонгох, шалгах бусад асран хамгаалахтай

холбогдох хяналт шалгалтын тухайд өмнөх заалт хамаарахгүйгээр Япон улсын хуулийг баримтална.
35.2.1 энэ заалт дахь гадаадын иргэний улсын хуулийг баримталбал тухайн хүний асран хамгаалалт нээгдэх шалтгаан байгаа тохиолдолд Япон улсад асран хамгаалах үүргийг гүйцэтгэх хүн байхгүй;
35.2.2 Япон улсад энэ заалт дахь гадаад иргэний тухай асран хамгаалалт нээгдэх хянан шалгалт байсан үед.


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

*