Японд төрсөн болон Япон иргэний хүүхдийг төрүүлсэн бол заавал уншаарай/日本で出産された場合・本国で日本人の子供を出産した場合の住民登録について

2020-02-14  

Хүүхдийг төрснөөс хойш 30 хоногийн дотор өөрийн улсын ЭСЯ-ны Консулын хэлтэст бүртгүүлнэ. Хүүхдээ төрсний бүртгэлд бүртгүүлж, төрсний гэрчилгээ авахад дараах материал шаардлагатай:
1.    Хүүхэд төрсөн тухай эмнэлгийн магадлагаа (шюссан шёомейшё) эх хувь, эсвэл дүүргээс тамга дарж баталгаажуулсан хуулбар
2.    Эцэх эхийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар
3.    Эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбар (эцэг эхийн аль нэг нь гадаад иргэн байгаа тохиолдолд жолооны үнэмлэх, гадаад паспортны хуулбар)
4.    Эцэг эхийн гадаад паспортын хуулбар
5.    Гадаад иргэний үнэмлэхний хуулбар /在留カード/
6.    Япон дахь оршин суугчийн хаягийн тодорхойлолт /住民票/
7.    Төрснийг бүртгэх анкет / татаж авах /
8.    Үйлчилгээний хураамжгүй, тэмдэгтийн хураамж 500 иен /материалтайгаа хамт ирүүлнэ/
/Дээрх материалаа 2 хувь авчирна/
Хүүхдээ төрснөөс хойш 30 хоногийн дотор хүндэтгэх тодорхой шалтгаангүйгээр бүртгүүлээгүй тохиолдолд Монгол Улсад оршин суугаа харъяа хорооны Засаг даргаас ам бүлийн тодорхойлолт авах шаардлагатай болно.
Жич: Тэмдэгтийн хураамж 500 иен-г дансаар төлж баримтаа хавсаргана. Шуудангаар материалаа ирүүлэх тохиолдолд буцах хаяг бүхий баталгаат шуудангийн дугтуйгаа хамт хийн ЭСЯ-ны хаягруу илгээнэ.
Эцэг эхийн хэн нэг нь Монгол Улсын иргэн, нөгөө нь гадаадын иргэн буюу Япон улсын иргэн, харъяалалгүй иргэний дундаас төрсөн хүүхдийн төрснийг бүртгэхдээ дараах заалтыг үндэслэх болсныг үүгээр мэдэгдэж байна.
“Харьяатын тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “МУ-ын харьяат иргэн нэгэн зэрэг гадаад улсын харьяат байхыг хүлээн зөвшөөрөхгүй” тул УБЕГ-ын даргын 2013 оны 527 дугаар тушаалаар батлагдсан “Иргэний улсын бүртгэл хөтлөх журам”-ын 2.9-д заасны дагуу дээрх төрлийн бүртгэлийг хөтлөхдөө эцэг эхийн хамтран гаргасан өргөдөл, тухайн хүүхэд өөр улсын иргэний харьяалал аваагүйг нотолсон баримт бичгийг /ургийн бичиг/ үндэслэн хүүхдийг төрсний бүртгэлд бүртгэж, МУ-ын регистрийн дугаар олгох болсныг анхаарна уу. Хэрэв Япон улсын иргэнтэй гэр байх хугацаандаа/жирэмсэн/хүүхэдтэй болсон бол гэр бүлийн баталгаагаа цуцлахаас өмнө Япон улсад иргэний бүртгэл хийлгэхийг зөвлөж байна. Гэр бүлийн баталгаа хийлгээгүй байх хугацаанд /жирэмсэн/ хүүхэдтэй болсон бол эцэг нь өөрийн хүүхэд хэмээн хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд хүүхдээ төрүүлсний дараа 30 хоногийн дотор Япон улсад иргэний бүртгэл хийлгэх боломжтой байдаг. Ингэснээр таны хүүхэд Япон улсад хамаарагдаж, улмаар оршин суух зөвшөөрөл асран хамгаалагчдын хамтаар авах боломжтой болно.


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

2020-10-27
Япон улсад их дээд сургууль болон магистер төгссөн, Япон хэлний N1 түвшинтэй бол Токүтэйкацүдо-46 виз горилоно/特定活動46号(日本の大卒者でN1合格者)

2020-10-27
2020 оны 11 сард үйлдэгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь/11月に運航予定のミアットモンゴル航空会社特別便について

2020-10-22
Япон улсад ажиллаж буй гадаад иргэдийн тоон үзүүлэлт ба хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийн товч мэдээлэл/在日外国人就労者と就労知識について

2020-10-22
Япон улсын Цагаачлалын албаны албан есний мэдээллийн бас нэгэн холбоос/東京出入国在留管理局の公式アカウントについて

2020-10-22
Корона вирусийн нөлөөтэй холбоотой гадаадын иргэдэд одоо хэрнэ үзүүлэж буй дэмжлэг/新型コロナウイルス感染症の影響に対する外国人及び受入れ機関への支援策①(外国人への支援)

2020-10-21
Япон улсад оршин сууж буй иргэн “Ур чадвартай ажилтан”/Токүтэйгино-1 ангиллын ажиллах виз болгох тухай/在留中の場合取得している在留資格を特定技能ビザに切り替える流れについて

*