Японы урилга заавар/訪問招待状について
Япон улсад сурч ажиллаж, амьдарч байгаа хүмүүс гэр бүл, найз нөхөд, хамаатан садангаа хэрхэн урих болон Япон хэл дээр урилга бичиг ЭСЯ-ний цахим хуудсанд мэдээлэлгүй байгаа зэрэг асуудлаар манайд их хандаж байна. Иймд Япон талын тус хэл дээрх урилга бичиг болон бусад мэдээллийг хүргэж байна. Монгол дахь Японы ЭСЯ-ний цахим хуудсан дээрх англи хэл дээрх урилгын хуудсыг мөн бөглөж өгч болох юм байна.
Япон талаас явуулах урилга болон бусад бичиг баримт
(мэдээж 90-ээс доош хоногийн виз)::
1. Урилга (урих шалтгаан, хэн хэнийг урьж байгаа талаарх бичиг гэсэн үг)
招へい理由書
2. Байрлах хугацаа дах төлөвлөгөө (хэзээ хаана юу хийх, хаана хоноглох )
滞在予定表
3. Батлан даасан бичиг (урьж байгаа хүнээ батлан даах)
身分保証書
Эдгээр 3 бичгийг доорх сайт руу орж татаж авч хэвлээрэй.
http://www.mofa.go.jp/mofaj/toko/visa/tanki/pdfs/other_visa1.pdf)
Өөрийн урих хүндээ эсвэл, Монголд байгаа японы элчин сайдын яам руу илгээнэ.
Нэмэлт материалууд:
4. Батлан даагчийн оршин суугаа газрын тодорхойлолт
5. Батлан даагчийн сургуулийн болон ажлын тодорхойлолт
6. Батлан даагчийн гадаад иргэний үнэмлэх буюу сургуулийн үнэмлэх, мөн гадаад паспортын нүүрэн хэсэг, хүчинтэй визийн хуулбар /Гадаад иргэний үнэмлэх нь хэмжээ жижиг тул томруулсан хуулбар байна/
Дээрхи материалыг зайлшгүй эх материалаар нь хүлээж авдаг учраас анхааралтай бэлдээрэй. Эргэлзээтэй зүйл байвал бидэнд хандах болон шууд элчин сайдын яамнаас лавлаж болно.
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!
2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!
2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている
2020-10-27
2020 оны 11 сард үйлдэгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь/11月に運航予定のミアットモンゴル航空会社特別便について
2020-10-22
Япон улсын Цагаачлалын албаны албан есний мэдээллийн бас нэгэн холбоос/東京出入国在留管理局の公式アカウントについて
