Коронавирусын тархалт нэмэгдэж байна/新型コロナウイルス感染者の拡大(日本)

2020-02-18  

Коронавирусын тархалтаараа Япон Улс Хятад улсын дараа орохоор голомт болоод байгааг Япон Улсын Засгийн газрын онцгой комиссын 10 дахь удаагийн хуралдаанаар өнгөрөгч ням гарагт хуралдаж, улсын бэлэн байдлын зэрэглэлээ өндөрсгөлөө. Уг өвчний  тархалт одоогийн байдлаар нийслэл Токио хот, Окинава муж, Вакаяма мужид илэрсэн. Цаашид тархалт огцом нэмэгдэх хандлагатай байна.
Улсын хэмжээнд нийт 536 зөвлөгөө мэдээлэл өгөх газрыг 24 цагаар ажиллуулах, уг өвчний тархалт нэмэгдсэн тохиолдолд бэлэн байлгах зорилгоор эмнэлгийн тоог 726 байсныг нэмэгдүүлэн 800 болгох шийдвэр тус тус гаргалаа. Мөн Ерөнхий сайд орон нутгийн засаг захиргаа, мэргэжлийн байгууллага хоорондын мэдээллийн уялдаа, зохион байгуулалтыг сайжруулахад анхаарах үүргийг комиссын гишүүдэд үүрэг болгожээ.
Түүнчлэн өвчний тархалтыг хязгаарлах үүднээс иргэдийг онц шаардлагагүй бол гадагш гарахаас аль болох зайлсхийх хэрэгтэйг анхааруулж, компани, аж ахуйн нэгжүүд ажилчдадаа цахим хэлбэрээр ажиллах боломжийг дэмжин олгох, ажил цуглах, тарах зэрэг хүний хөдөлгөөн их цагуудад нийтийн тээврийн хэрэгслээр зорчихоос зайлсхийх тухай мэдээлэл гаргасан. Мөн олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг цуцалж эхлээд байна. Үүний нэг жишээ жил бүрийн 23 ны өдөр зохион байгуулдаг Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Нарухитогийн мэндэлсэн өдрийг тохиолдуулан Эзэн хааны ордонд энгийн иргэд цуглаж Эзэн Хааны зүгээс иргэддээ хандаж мэндчилгээ дэвшүүлдэг үйл ажиллагааг энэ вирусийн тархалтаас болж зохион байгуулахгүй байхаар шийдээд байна. Манай Япон дахь Монгол иргэдийн холбоо мөн иргэдийнхээ аюулгүй байдлын үүднээс Цагаан сарын баярын үйл ажиллагааг албан ёсоор цуцалсныг мэдэгдээд байгаа билээ. Та бүхэн маань дор бүрээ бие бодож, хувцас, хоол ундаа сайн зохицуулж, сэрэмжтэй байхыг уриалж байна.
БУЛАН хууль, эрх зүй, албан бичиг боловсруулалт, визний үйлчилгээ хариуцсан байгууллага.


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

2020-10-27
Япон улсад их дээд сургууль болон магистер төгссөн, Япон хэлний N1 түвшинтэй бол Токүтэйкацүдо-46 виз горилоно/特定活動46号(日本の大卒者でN1合格者)

2020-10-27
2020 оны 11 сард үйлдэгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь/11月に運航予定のミアットモンゴル航空会社特別便について

2020-10-22
Япон улсад ажиллаж буй гадаад иргэдийн тоон үзүүлэлт ба хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийн товч мэдээлэл/在日外国人就労者と就労知識について

2020-10-22
Япон улсын Цагаачлалын албаны албан есний мэдээллийн бас нэгэн холбоос/東京出入国在留管理局の公式アカウントについて

2020-10-22
Корона вирусийн нөлөөтэй холбоотой гадаадын иргэдэд одоо хэрнэ үзүүлэж буй дэмжлэг/新型コロナウイルス感染症の影響に対する外国人及び受入れ機関への支援策①(外国人への支援)

2020-10-21
Япон улсад оршин сууж буй иргэн “Ур чадвартай ажилтан”/Токүтэйгино-1 ангиллын ажиллах виз болгох тухай/在留中の場合取得している在留資格を特定技能ビザに切り替える流れについて

*