Коронавирусын тархалт нэмэгдэж байна/新型コロナウイルス感染者の拡大(日本)
Коронавирусын тархалтаараа Япон Улс Хятад улсын дараа орохоор голомт болоод байгааг Япон Улсын Засгийн газрын онцгой комиссын 10 дахь удаагийн хуралдаанаар өнгөрөгч ням гарагт хуралдаж, улсын бэлэн байдлын зэрэглэлээ өндөрсгөлөө. Уг өвчний тархалт одоогийн байдлаар нийслэл Токио хот, Окинава муж, Вакаяма мужид илэрсэн. Цаашид тархалт огцом нэмэгдэх хандлагатай байна.
Улсын хэмжээнд нийт 536 зөвлөгөө мэдээлэл өгөх газрыг 24 цагаар ажиллуулах, уг өвчний тархалт нэмэгдсэн тохиолдолд бэлэн байлгах зорилгоор эмнэлгийн тоог 726 байсныг нэмэгдүүлэн 800 болгох шийдвэр тус тус гаргалаа. Мөн Ерөнхий сайд орон нутгийн засаг захиргаа, мэргэжлийн байгууллага хоорондын мэдээллийн уялдаа, зохион байгуулалтыг сайжруулахад анхаарах үүргийг комиссын гишүүдэд үүрэг болгожээ.
Түүнчлэн өвчний тархалтыг хязгаарлах үүднээс иргэдийг онц шаардлагагүй бол гадагш гарахаас аль болох зайлсхийх хэрэгтэйг анхааруулж, компани, аж ахуйн нэгжүүд ажилчдадаа цахим хэлбэрээр ажиллах боломжийг дэмжин олгох, ажил цуглах, тарах зэрэг хүний хөдөлгөөн их цагуудад нийтийн тээврийн хэрэгслээр зорчихоос зайлсхийх тухай мэдээлэл гаргасан. Мөн олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг цуцалж эхлээд байна. Үүний нэг жишээ жил бүрийн 23 ны өдөр зохион байгуулдаг Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Нарухитогийн мэндэлсэн өдрийг тохиолдуулан Эзэн хааны ордонд энгийн иргэд цуглаж Эзэн Хааны зүгээс иргэддээ хандаж мэндчилгээ дэвшүүлдэг үйл ажиллагааг энэ вирусийн тархалтаас болж зохион байгуулахгүй байхаар шийдээд байна. Манай Япон дахь Монгол иргэдийн холбоо мөн иргэдийнхээ аюулгүй байдлын үүднээс Цагаан сарын баярын үйл ажиллагааг албан ёсоор цуцалсныг мэдэгдээд байгаа билээ. Та бүхэн маань дор бүрээ бие бодож, хувцас, хоол ундаа сайн зохицуулж, сэрэмжтэй байхыг уриалж байна.
БУЛАН хууль, эрх зүй, албан бичиг боловсруулалт, визний үйлчилгээ хариуцсан байгууллага.
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа
2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!
2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт
2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】
2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!