Уригдаж буй хүний талаас шаардлагатай зүйл/招待されている側の手続き書類について

2020-02-18  

Гэр бүлийн гишүүнээ урих
1. Гадаад паспорт /хугацаа нь хүчинтэй байх/
2. Визийн мэдүүлгийн хуудас / Англи болон Япон хэлээр бөглөх/
Мэдүүлгийн хуудсыг Японы ЭСЯ-ны виз олгох хэсэг, ЭСЯ-ны гадаа харуулын албанаас авч болно.
эсвэл ийшээ ороорой  – http://www.mn.emb-japan.go.jp/mn/visit_japan/visa_app.pdf
3. Цээж зураг 1 хувь /4.5*4.5 мм хэмжээтэй, эгц урагшаа харсан зураг байх ба виз мэдүүлгийн хуудсанд наасан байх/
4. Урилга: /урилгын загварыг (а, б, в) ЭСЯ-наас авч болно, хэрвээ урьж байгаа хүн чинь түүнийгээ өөрт чинь биш ЭСЯ-руу явуулсан бол/
а. Батлан даасан бичиг
б. Японд урьж байгаа шалтгааныг тодорхойлсон бичиг
в. Хөтөлбөр /Аяллын маршрут, байрлах хаяг, холбоо барих утас зэрэг/
г. Батлан даагчийн оршин суугаа газрын тодорхойлолт
д. Батлан даагчийн сургуулийн болон ажлын тодорхойлолт
е. Батлан даагчийн гадаад иргэний үнэмлэх буюу сургуулийн үнэмлэх, мөн гадаад паспортын нүүрэн хэсэг, хүчинтэй визийн хуулбар /Гадаад иргэний үнэмлэх нь хэмжээ жижиг тул томруулсан хуулбар байна/

Дээрхи материалыг уригч талаас гаргуулах бөгөөд зайлшгүй эх материалаар нь хүлээж авахыг анхаарна уу.

5.Ах дүү, садан төрлөө батлах бичиг баримт /Төрсний гэрчилгээ, мөн эцэг эхийн хуучин иргэний паспорт дээрх хүүхдийн нэрсээр баталж болох ба эдгээр нь боломжгүй бол ИБМУТ-өөс садан төрлөө батлуулсан тодорхойлолт байж болно/

6.Ажлын буюу сургуулийн тодорхойлолт /Ажил эрхэлдэг буюу сурдаг хүмүүст хамаарагдана/

7.Хөрөнгийн баталгаа:

а. Виз мэдүүлэгч өөрөө зардлаа бүрэн даах бол:
Банкны хадгаламжийн дэвтэр /виза карттай бол банкнаас хуулгыг авчрах ба эдгээрийг банкны тодорхойлолттой нь хамт хавсарган өгнө/

б. Батлан даагч зардлыг дааж байгаа бол:
Орлогын буюу цалингийн тодорхойлолт/уригч талаас гаргуулна/
Шаардлагатай гэж үзвэл банкны хадгаламжийн дэвтрийн хуулга, эсвэл үлдэгдлийг нь банкаар тодорхойлсон бичиг/уригч талаас гаргуулна/

*Эмнэлгийн тодорхойлолт /Ах дүү, садан төрлийн хүн нь эмчилгээ оношилгоо, мэс засал хийлгэх, өвчтөн асрах зэрэг зорилгоор явах бол дээрх бичиг баримтыг бүрдүүлэхээс гадна япон дахь эмнэлгээс тодорхойлолт зайлшгүй шаардлагатай/

Хэрвээ гэр бүл биш найз нөхөр, хувиараа ирэх бол
Найз нөхөд, танилындаа зочлох буюу хувийн аяллаар зочлоход бүрдүүлэх материал:

1-4 хүртэл дээрхтэй адилхан

5. Найз нөхөд, танилаа батлах бичиг баримт /фото зураг, захидал зэрэг/

6. Ажлын буюу сургуулийн тодорхойлолт /Ажил эрхэлдэг буюу сурдаг хүмүүст хамаарагдана/

7. Хөрөнгийн баталгаа:

а. Виз мэдүүлэгч өөрөө зардлаа бүрэн даах бол:
Банкны хадгаламжийн дэвтэр /виза карттай бол банкнаас хуулгыг авчрах ба эдгээрийг банкны тодорхойлолттой нь хамт хавсарган өгнө/

б. Батлан даагч зардлыг дааж байгаа бол:
Орлогын буюу цалингийн тодорхойлолт/уригч талаас гаргуулна/
Шаардлагатай гэж үзвэл банкны хадгаламжийн дэвтрийн хуулга, эсвэл үлдэгдлийг нь банкаар тодорхойлсон бичиг/уригч талаас гаргуулна/


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа

2024-05-15
БШУЯ, Шинагава дүүрэг, ЖАЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

*