Токүтэйгино виз олгогдох зарчмаас/特定技能の在留資格を取得する主なルート
Токүтэйгино виз доорх 2 шаардлагаар олгогдоно:
(1) Токүтэйгино ангиллын визээр тусгайлан заасан 14-н салбарт ур чадварын улсын шалгалт өгч тэнцэх хэрэгтэй бөгөөд гадаад иргэдэд зориулсан Япон хэлний төвшин тогтоох шалгалтын 4 дүгээр зэрэг (анхан шат) авсан байх/特定技能試験と日本語能力試験に合格すること
(2)Гиножишюү-2 буюу дадлагажигч-2 визийг авсан байх/技能実習2号を取得すること
*Токүтэйгино ангиллын виз авах нөхцөл /特定技能の取得条件
Токүтэйгино-1 ангиллын визийг горилохын тулд өөрийн мэдлэг болон ур чадварт суурилсан дээрх 2 шалгалтыг өгөхгүй бол болохгүй. Япон улсын засгийн газраас Токүтэйгино ангиллын виз горилж буй гадаадын иргэдийн ажиллах 14-н салбар байгаа билээ. Өөрийн ажиллах салбарын ур чадварын шалгалтыг өгч тэнцсэн гэсэн гэрчилгээг авсан байх. Одоогийн байдлаар Асаргаа, сувилгаа/介護業, Зочид буудлын үйлчилгээ/宿泊業、ресторан хоол унд/外食業 гэсэн 3 хан чиглэлээр ажилтан шалгаруулж авч эхэлж байгаа бөгөөд үлдсэн 11-н салбарт удахгүй шалгаруулалт эхлэх төлөвтэй байгаа. Үүний дараа Япон хэлний төвшин тогтоох шалгалтын анхан шатанд тэнцсэн байх юм. Япон хэлний төвшин тогтоох шалгалтыг доорх 2 төрлийн аль нь байж болно. 国際交流基金日本語基礎テストA2-с дээш төвшин авсан байх. Нэг бол Япон хэлний төвшин тогтоох шалгалт/日本語能力試験-н N4-с дээш төвшин авсан байх.
*Дадлагажигчийн визээс шилжих бол/技能実習から変更する際の条件
Дадлагажигчаар Япон улсад амжилттай ажиллаад виз-ний хуулийн хүчинтэй хугацаа дуусах болсон иргэн болон тус ангиллаар амжилттай ажиллаад нутаг буцсан иргэн дахин Японд ажиллаж амьдрах хүсэлтэй тохиолдолд тус визийг мэдүүлэх боломжтой гэж заасан байгаа.
技能実習/ぎのうじっしゅう виз дотроо 3 –н төрөл байх ба ①Эхний 1 жилдээ ажиллаж байгаа бол「技能実習1号」, ②2-3 дахь жилдээ ажиллаж байгаа бол「技能実習2号」, ③ 4-5 дахь жилдээ ажиллаж байгаа бол「技能実習3号」гэж хуваана. ②,③дугаар төрлийн дадлагажигч нарур чадварын үнэлгээний шалгалт, япон хэлний төвшин тогтоох шалгалтаас бүрэн чөлөөлөгдөнө./技能評価試験と日本語試験免除/ Гэхдээ Токүтэйгиногийн ур чадварын улсын шалгалтыг нь өгч тэнцсэн байх шаардлагатай .
Алсдаа та дадлагажигч/技能実習виз 5-н жил+токүтэйгино/特定技能1号виз 5-н жил=10-н жил Японд тууштай оршин суусан гэдгээр Токүтэйгино-2/「特定技能2号」,асаргааны /「介護」ангилалруу өөрчлөх , тэр байтугай байнгын оршин суух виз мэдүүлэх боломжтой болох юм.
Токүтэйгино-2 виз-ний ангилалд одоогоор 2 салбарт л ажилтан авахаар байгаа. Барилгын салбар/建設業, усан онгоцны үйлдвэрлэл/造船.
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа
2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!
2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт
2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】
2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!