Токүтэйгино виз олгогдох зарчмаас/特定技能の在留資格を取得する主なルート

2020-02-21  

Токүтэйгино виз доорх 2 шаардлагаар олгогдоно:

(1) Токүтэйгино ангиллын визээр тусгайлан заасан 14-н салбарт ур чадварын улсын шалгалт өгч тэнцэх хэрэгтэй бөгөөд гадаад иргэдэд зориулсан Япон хэлний төвшин тогтоох шалгалтын 4 дүгээр зэрэг (анхан шат) авсан байх/特定技能試験と日本語能力試験に合格すること
(2)Гиножишюү-2 буюу дадлагажигч-2 визийг авсан байх/技能実習2号を取得すること
*Токүтэйгино ангиллын виз авах нөхцөл /特定技能の取得条件

Токүтэйгино-1 ангиллын визийг горилохын тулд өөрийн мэдлэг болон ур чадварт суурилсан дээрх 2 шалгалтыг өгөхгүй бол  болохгүй. Япон улсын засгийн газраас Токүтэйгино ангиллын виз горилж буй гадаадын иргэдийн ажиллах 14-н салбар байгаа билээ. Өөрийн ажиллах салбарын ур чадварын шалгалтыг өгч тэнцсэн гэсэн гэрчилгээг авсан байх.  Одоогийн байдлаар Асаргаа, сувилгаа/介護業, Зочид буудлын үйлчилгээ/宿泊業、ресторан хоол унд/外食業 гэсэн 3 хан чиглэлээр ажилтан шалгаруулж авч эхэлж байгаа бөгөөд үлдсэн 11-н салбарт удахгүй шалгаруулалт эхлэх төлөвтэй байгаа. Үүний дараа Япон хэлний төвшин тогтоох шалгалтын анхан шатанд тэнцсэн байх юм. Япон хэлний төвшин тогтоох шалгалтыг доорх 2 төрлийн аль нь байж болно. 国際交流基金日本語基礎テストA2-с дээш төвшин авсан байх. Нэг бол Япон хэлний төвшин тогтоох шалгалт/日本語能力試験-н N4-с дээш төвшин авсан байх.

*Дадлагажигчийн визээс шилжих бол/技能実習から変更する際の条件

Дадлагажигчаар Япон улсад амжилттай ажиллаад виз-ний хуулийн хүчинтэй хугацаа дуусах болсон иргэн болон тус ангиллаар амжилттай ажиллаад нутаг буцсан иргэн дахин Японд ажиллаж амьдрах хүсэлтэй тохиолдолд тус визийг мэдүүлэх боломжтой гэж заасан байгаа.

技能実習/ぎのうじっしゅう виз дотроо 3 –н төрөл байх ба ①Эхний 1 жилдээ ажиллаж байгаа бол「技能実習1号」, ②2-3 дахь жилдээ ажиллаж байгаа бол「技能実習2号」, ③ 4-5 дахь жилдээ ажиллаж байгаа бол「技能実習3号」гэж  хуваана. ②,③дугаар төрлийн дадлагажигч нарур чадварын үнэлгээний шалгалт, япон хэлний төвшин тогтоох шалгалтаас бүрэн чөлөөлөгдөнө./技能評価試験と日本語試験免除/ Гэхдээ Токүтэйгиногийн ур чадварын улсын шалгалтыг нь  өгч тэнцсэн байх  шаардлагатай .

Алсдаа та дадлагажигч/技能実習виз 5-н жил+токүтэйгино/特定技能1号виз 5-н жил=10-н жил Японд тууштай оршин суусан гэдгээр Токүтэйгино-2/「特定技能2号」,асаргааны /「介護」ангилалруу өөрчлөх , тэр байтугай байнгын оршин суух виз мэдүүлэх боломжтой болох юм.

Токүтэйгино-2 виз-ний ангилалд одоогоор 2 салбарт л ажилтан авахаар байгаа. Барилгын салбар/建設業, усан онгоцны үйлдвэрлэл/造船.


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

*