Токүтэйгино-1 ангиллын виз горилохоор ур чадварын шалгалт өгөх иргэдийнхээ анхааралд /特定技能1号 飲食業 試験を受けた感想と注意点

2020-02-21  

Тус визийг горилох иргэдийн заавал өгөх шаардлагатай ур чадварын эрх олгох шалгалтыг та бүхэндээ мэдээлэл өгөх үүднээс би өөрөө өгч үзлээ. Цаашид тус шалгалтыг өгөхийг зорин бэлдэж байгаа иргэд анхаарч аваарай. Шалгалт болох газрыг судлан таны байгаа газраас хэр хугацаа шаардагдах зэргийг тооцоолон хоцролгүй очих маш чухал. Метро болон галт тэрэгний буудал дээр буухаар ажил зуучлах байгууллагын ажилчид материал тараан, эелдгээр асуулт асууж анкет бөглүүлэх гэх тул цагийн нөөцтэй байгаарай. Шалгалт авах байраа эдгээр хүмүүсээс асууж мөн болно.

Шалгалт эхлэх цагаас 1 цагийн өмнө бүртгэн танхимд оруулж эхэлсэн ба таныг суудал хүртэл шалгалтын комиссын ажилчид чиглүүлэн хөтөлж, гадуур хувцас болон цүнх ширээн дээр тавих болон хориотой зүйл зэргийг зааварлан тулж ажиллана. Харандаа болон баллуур, хананд цаг байрлуулсан байх тул гар утасны сэрүүлгийг хаалгаж, гар утсыг бүрэн унтраалгана. Тэр байтугай бугуйн цагийг хүртэл тайлуулан далд хийлгэнэ. Уух болон идэх зүйл бүгд хориотой.

飲食業/いんしょくぎょうРесторан хоол ундны салбарын шалгалтын үргэлжлэх хугацаа 1 цаг 20 минут байна. Шалгалтын асуулт нийн 45-н асуулттай. Агуулаг нь цахим хуудсанд байршуулсан шалгалтын материалаас эх авсан байсан. Мэдээж А Б үгүй цээжлэх бус сайтар ойлгож бэлдээрэй. Яагаад гэхээр яг тэр чигээрээ ирэхгүй, өөр маягаар нэг хариулт гэсэн зарчмаар хийгдсэн байсан. Тиймээс сайтар ойлгож зөв хариултыг ойлгож бэлдэж чадвал хэцүү зүйл байхгүй бөгөөд хэд хэдэн өгүүлбэртэй бодлогыг асуултын сүүлд оруулсан байсныг ташрамд хэлмээр байна. Шалгалтын цагаа сайтар тооцоолон, сандарч мэгдэлгүй тайван бодож хариулаарай. Шалгалтын төлбөр 7000 иен байсан. Танд амжилт хүсье


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

*