ЗАРЛАЛ/お知らせ

2020-02-28  

Сайн байцгаана уу? Токүтэйгино-1 шинэ ангиллын визийн  外食業 болон 飲食料品製造業 тус 2 салбарын ур чадварын шалгалтыг би өөрөө 2020/2/19-н болон 2020/2/26-ны өдөр тус тус өгч үзлээ. Тус цахим хуудсанд байршуулсан шалгалтад бэлдэх материалыг үндэслэн шалгалтад бэлдсэн бөгөөд тус шалгалтын материал дагуух асуулт 100% ирнэ гэж бодож байсан боловч тийм байсангүй. https://otaff1.jp/ Маш сайн ойлгож, суурь мэдлэг хуримтлуулах шаардлагатай бөгөөд хэдэн төрлийн өгүүлбэртэй бодлого хүртэл орсон байсныг дуулгая. Манай тус шалгалтыг өгсөн иргэд сайн мэдэж байгаа байх. Ингээд миний бие тус визийг горилох хүсэлтэй байгаа иргэддээ зориулан БУЛАН хууль эрх зүй, гёосэйшоши эрх бүхий байгууллагын байранд сургалт зохион байгуулах болсныг дуулгахад таатай байна. Сонирхож байгаа хүмүүс доорх утсаар холбоо авна уу. 03-6875-8237, 070-3279-0667
Сурах хүсэл бий болно гэдэг хамгийн том ЭХЛЭЛ байдаг.
Ямар нэгэн зүйлийг хүсэхгүйгээр ерөөсөө сурахгүй. Хүсэл бий болох нь мэдээж таны зорилготой уялдана.
Аливаа зүйлийг суръя гэж бодож байгаа бол сурах хүслийг өөртөө суулгаж өгөх нь чухлаас гадна танд нэн шаардлага байх хэрэгтэй. Тэгвэл та суралцах цагаа олох л болно. Сургалтын цаг өдрийг та бүхэнтэйгээ ярилцаж байж хамтдаа гаргах болно.
За ТАНД амжилт хүсье!
Удахгүй уулзацгаая.


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-05-15
БШУЯ, Шинагава дүүрэг, ЖАЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

*