Суралцах виз улам чангарч байна/留学ビザを取得するなら注意点

2020-03-02  

Япон улсын Цагаачлалын алба “Токио” хот гэлтгүй бүх орон нутгийн салбарууддаа гадаад оюутнуудад олгох суралцах визнд өндөр хяналт тавьж шалгуураа улам бүр өндөрсгөж эхэллээ.Сүүлийн үед илт мэдэгдэж байна.  Үүний гол шалтгаан нь суралцах визээр ирсэн гадаадын иргэд  суралцах виз буюу оршин суух зөвшөөрлийн хуулийн заалтыг зөрчиж байгаатай холбоотой байна. Тус хуулийн заалт нь 7 хоногт 28-н цаг ажиллах эрхтэй байдаг боловч цалингаа бэлнээр авах болон Япон иргэдээс бага цалингаар их ачаалалтай ажиллаж өгөх зэргээр олон газар давхар ажиллаж, сургуульдаа ирцийн үзүүлэлт маш муу байх, ирцтэй байсан ч ихэнх хичээл дээр унтаж өнгөрүүлдгээс болж муу дүнтэй байх, хэрэглээний төлбөрөө төлөлгүй олон сараар хуримтлуулсан байх, дөнгөж суралцах визээр ирсэн хэрнэ өөрийн/эхнэр, нөхөр/гэр бүлээ татах/зорилго нь хамтран ажиллах/байдаг хэмээн үзжээ. Анхлан ирэх оюутныг үнэхээр сурах зорилгоор ирж буй үгүйг шалгах, иингэхдээ оюутны эх орондоо эзэмшсэн болон эзэмшиж буй боловсролын диплом, хөрөнгө, хадгаламжийн дүн зэргийг нарийвчлан шалгана. Тодруулбал, Японд оршин сууж амьдрах зардлыг хариуцах эцэг эх, ойр дотнын хүмүүсийн хадгаламжийн хэмжээ, түүнийг нотлох баримт бичиг, хэрэв хадгаламж нь садан төрлийн бус хүний нэр дээр байвал тухайн оюутантай ямар холбоотойг нотлох баримт бичиг, тодорхойлолт зайлшгүй шаардлагатай болох аж. сурах визээ сунгах иргэний хувьд сургуулиас нь сурч буй тодорхойлолт, ирцийн дэлгэрэнгүй бүртгэл, дүнгийн жагсаалт зэргийг заавал таниас шаардах тул анхаараарай.
Иймд, Япон Улсад суралцаж буй, суралцахаар төлөвлөж буй оюутнууд зөвшөөрсөн хэмжээнээс илүү цагаар, хууль бусаар хөдөлмөр эрхлэхгүй байх, виз, оршин суух зөвшөөрөл мэдүүлэхдээ баримт бичгийн бүрдүүлэлтэд онцгойлон анхаарах, үнэн зөв мэдүүлэх шаардлагатайг анхаараарай. Мөн бидэнд хандан зөвлөгөө аваарай. Танд амжилт хүсье.


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2020-09-29
Ажлын байрны гэмтэл, бэртэл, өвчин зэргийн нөхөн олговор (үйлдвэрийн осол мэргэжлээс хамаарах даатгал)/仕事でのけが・病気などの補償(労災保険)

2020-09-29
“Тусгай ур чадвартай ажилтан” гэдэг оршин суух зөвшөөрлийн шинэ ангиллын тухай/特定技能ビザに関するモンゴル語版での日本の外務省の公式ページ

2020-09-29
Эрүүл мэнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны тухай/健康と労働安全衛生法の内法・健康診断などについて

2020-09-28
Япон улсын Эрүүл мэндийн даатгал/日本の医療保険について

2020-09-28
Оршин суух зөвшөөрөл 特定技能/Тусгай ур чадвартай ажилтан Монгол хэл дээрх зурагт мэдээлэл

2020-09-25
Тусгай ур чадвартай ажилтан 1-р зэрэг болон 2-р зэрэг/特定技能1号と2号の違いについて

2020-09-25
Тусгай ур чадвартай ажилтан 1-р зэрэг/特定技能1号-т нийт 14-н салбарт хийж гүйцэтгэх ажил үүрэг

2020-09-24
Шинэ төрлийн Корона вирус дэгдсэнтэй холбоотойгоор Ажлаас халах, чөлөөлөх/新型コロナウイルスの影響を受けて退職・解雇された場合

2020-09-23
Япон улсад ажиллаж буй иргэддээ Япон улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Монгол хэл дээрх цахим хуудас болон Монгол хэл дээрээ утасаар зөвөлгөө авах боломжтой болсон тухай мэдээлэл хүргэж байна/就労条件に関する総合情報サイト (確かめよう就労条件をモンゴル語版)

2020-09-23
Япон улсад гэрлэлтээ цуцлуулах тохиолдолд/婚姻の解消について(モンゴル国)

*