Орос улс корона вирусийн эсрэг вакциныг хүн дээр туршина/ロシアでは新型コロナウイルスCOVID-19のワクチンプロットタイプを人間に実験する
ОХУ-ын эрдэмтэд коронавирусийн эсрэг вакциныг ирэх зургадугаар сараас хүн дээр туршихад бэлэн хэмээн Ерөнхийлөгч Владимир Путинд танилцуулжээ. ОХУ-ын “Вектор” вирус судлал, биотехнологийн судалгааны үндэсний төвийн захирал Ринат Маскютовын мэдээлснээр, клиникийн туршилтын эхний үе шатыг ирэх зургадугаар сарын 29-нөөс нийт 180-н сайн дурын хүн дээр хийх санал тависан байна. Тэрбээр өчигдөр буюу 2020 оны 4 дүгээр сарын 7 ны өдөр өрөнхийлөгчтэй видео хурлын үеэр хэлжээ.
Одоогоор туршилтын вакциныг хийлгэх сайн дурын 300 хүн анкет бөглөсөн байгаа бөгөөд хэрэв ОХУ-ын сайд нар зөвшөөрвөл вакциныг хүн дээр турших ажлыг тавдугаар сард эхлүүлэх магадгүй байгаа юм.
Новосибириск хотын гадна орших нууц лабораторид эрдэмтэд коронавирусийн эсрэг олон төрлийн вакцин гарган авч байгаа бөгөөд одоогоор туршилтын вакцинуудыг хулгана, туулай зэрэг амьтад дээр туршиж буй юм байна.
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа
2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!
2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт
2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】
2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!