Онцгой байдал зарласан нь тухайн бүсийн иргэдэд хэрхэн нөлөөлж байна вэ?/事態宣言は、対象区域に暮らす住民にどのような影響を及ぼすのか。

2020-04-09  

Онцгой байдал зарласан нь тухайн бүсийн иргэдэд хэрхэн нөлөөлж байна вэ?/

Оршин суугчдыг онцын биш тохиолдолд гадагш гарахаас зайлсхийх шаардлага тавьж онц байдал зарлан, амны хаалт буюу маск зүүхийг анхааруулж буй. Хорио цээрийн үеэр гадагш гарсан иргэдийг мэдээж шийтгэх, торгох арга хэмжээ огт байхгүй байгаа ч тархалт өндөр байгаа бүс нутгийн засаг дарга нарын зүгээс иргэдээ аль болох ухамсартай хандаж хууль эрх зүйн үндэслэл бүхий онц байдал зарласан учир аль болох дагаж мөрдөж, хүнд үеийг даван туулахын тулд хүчин чармайлт гаргах үүрэгтэйг уриалж байгаа. Мөн халдвар авах эрсдэл өндөртэй хүн ихээр цугладаг байгууллагуудад Засаг дарга хүсэлт гаргаж, зааварчилга өгссөний үндсэн дээр үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа билээ. Токио хотод бүх сургууль, цэцэрлэг, пачинко, баар цэнгээний газар зэрэг олны хөл ихтэй газруудын ч үйл ажиллагааг түр хугацаагаар хаасан.

Харин өдөр тутмын өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн худалдан авахаар гарах болон эрүүл мэндийн дасгал хөдөлгөөн хийхээр салхилах, гүйх болон ажилдаа ирж очих зэргийг огтхон ч хориогүй. Мөн бүх хүнсний дэлгүүрүүд, 24-н цагийн үйл ажиллагаатай бүх конбини,  эмийн сангууд хэвийн үйл ажиллагаатай ажиллаж байгаа.


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

*