Япон улсад Хууль бусаар буюу харлан ажиллаж амьдарч буй тохиолдолд яах вэ/オーバーステイしている場合どうすればいいのか

2020-04-10  

Япон улсад 2020 оны байдлаар хууль бусаар ажиллаж амьдарч буй нийт 82,892 гадаадын иргэн байна гэсэн мэдээллийг “Хилийн шалган нэвтрүүлэх,оршин суух хяналтын газар”-с өгсөн. Хууль бусаар оршин суух болсон шалтгаан нь хүн тус бүр харилцан адилгүй. Ингээд нэгэнт харлачихсан тохиолдолд ямар бичиг баримтын бүрдүүлэлт хийж хаана хандаж ямар арга хэмжээ авахуулах ёстой талаар багахан мэдээлэл хүргэе. 

Хууль бус оршин суух, харлах төрөл

Ерөнхийд нь 2 хуваадаг.

①    不法残留=オーバーステイ(Визийн зөвшөөрөлтэй хил нэвтрээд визийн хуулийн хүчинтэй хугацаанд буцаж гараагүй оршин сууж буй иргэн). Үүнд ихэвчлэн аяллын виз буюу богино хугацааны виз мэдүүлж орж ирсэн иргэд хамаарна.
②    不法在留(Анхнаасаа хууль бусаар хил нэвтрэн оршин сууж буй иргэн). Үүнд хууль бус аргаар хил нэвтэрсэн буюу хуурамч паспорт зэрэг ашгиласан иргэд хамаараа.
Өөрийн хүсэлтээр цагаачлалын алба буюу “Хилийн шалган нэвтрүүлэх, хяналтын газар” мэдэгдэл өгөх нь: 

Ташрамд хэлэхэд хууль бусаар оршин сууж байгаагаа өөрийн биеэр мэдэгдсэн иргэнд Японы тал оршин суух зөвшөөрөл хүсэх өргөдөл гаргасанаар шууд виз олгодог гэсэн үг биш юм. Харин өөрийн хүсэлтээр цагаачлалын албанд хууль бусаар оршин сууснаа мэдүүлсэн тохиолдолд авах арга хэмжээ нь арай хөнгөн байдаг гэдгийг онцолмоор байна.
Өөрийн хүсэлтээр мэдүүлэхэд  3-н арга байдаг.

①    Нутаг буцах хүсэлт гаргах/出国命令手続き

 Өөрийн хүсэлтээр хууль бус оршин сууж байгаагаа мэдэгдсэн тохиолдолд хилээр гарснаас хойш 1 жилийн дараа виз хүсэх боломжтой болно. Мөн харих бэлтгэлээ хангах хугацаа ч олддог байна. Харин хууль бус оршин сууж байгаад хяналт шалгалтын ажилтанд баригдсан тохиолдолд шууд тусгай газар хилээр гарах өдөр хүртэл саатуулагдаж, ачаа тээшээ ч баглах боломжгүйгээр нутаг буцаагдана. Нутаг буцсанаас хойш 5 жил дотор эргэн орж ирэх ямар боломжгүй, виз мэдүүлсэн ч гарахгүй байдаг байна./Япон улсын иргэнтэй хамтран амьдарч байсан болон та хоёрын дундаас үр хүүхэд төрсөн байх хамаарахгүй/.Харласан хугацаандаа өөрийн нутгийн визтэй иргэнтэй гэр бүлтэй болсон тохиолдолд ч мөн адил, өөрийн биеэр хүсэлт гаргаж нутаг буцсанаас хойш 1 жилээс 2 жил орчмын дараанаас виз мэдүүлэх боломжтой ба та хоёр гэр бүл болохоо батлах зураг мессеж зэргээ хадгалан виз мэдүүлэхдээ хавсаргах шаардлагатайг анхаараарай.  

②     Шууд албадан нутаг буцаах/退去強制処分

 Энэ нь хэдийгээр өөрийн хүсэлтээр мэдэгдсэн ч хуульд харшлах ноцтой гэмтэй иргэний хувьд шууд нутаг буцаана.

③    Оршин суух тусгай зөвшөөрөл/在留特別許可

 Япон улсын иргэнтэй албан ёсоор гэр бүл болсон иргэн болон хүндэтгэн үзэх тусгай шалтгаантай тохиолдолд олгогдох виз юм.
Тэгэхээр хуулийн дагуу оршин суух тусгай зөвшөөрлийг хүсэх боломжтой, гэхдээ хүсэлтийн хариу зөвшөөрөгдвөл та шууд оршин суух зөвшөөрөл буюу визтэй болж чадна. Шууд виз олгох боломжгүй хариу авбал нутаг буцах хүсэлт гаргаж өгөх хэрэгтэй. Цөөн тохиолдолд буюу хуурамч паспортоор орж ирсэн, хэрэг төвөг хийсэн зэрэг шалтгаантай байвал тэр даруй албадан гаргах арга хэмжээнд орно.  Та за надад ч виз олгогдоогүй л дээ гэдгээр өөрийн зүгээс хүсэлтээ өгөөд визтэй байгаа хэрнэ хулчий, харимаар байгаа хэрнэ элдэв бодолдоо ороогдож харласан хэвээр үлдэж болохгүй шүү. Танд асуудал байгаа бол эхлээд бидэнд ханд, бид хуулийн талаас нь бодит туршлага дээр үндэслэсэн зөв мэдлэг мэдээлэл өгч зөвлөх болно. Үүний дараа боломж яах ёстойг ярилцаж шийдэлд хүрнэ. Шаардлагатай бол мэргэжлийн Япон хүн тантай хамт цагаачлалын албанд очиж танитай хамт байлцан тайлбар өгөх үйлчилгээг бид мөн нэвтрүүлсэнээ дуулгахад таатай байна.


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

2020-10-27
Япон улсад их дээд сургууль болон магистер төгссөн, Япон хэлний N1 түвшинтэй бол Токүтэйкацүдо-46 виз горилоно/特定活動46号(日本の大卒者でN1合格者)

2020-10-27
2020 оны 11 сард үйлдэгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь/11月に運航予定のミアットモンゴル航空会社特別便について

2020-10-22
Япон улсад ажиллаж буй гадаад иргэдийн тоон үзүүлэлт ба хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийн товч мэдээлэл/在日外国人就労者と就労知識について

2020-10-22
Япон улсын Цагаачлалын албаны албан есний мэдээллийн бас нэгэн холбоос/東京出入国在留管理局の公式アカウントについて

2020-10-22
Корона вирусийн нөлөөтэй холбоотой гадаадын иргэдэд одоо хэрнэ үзүүлэж буй дэмжлэг/新型コロナウイルス感染症の影響に対する外国人及び受入れ機関への支援策①(外国人への支援)

2020-10-21
Япон улсад оршин сууж буй иргэн “Ур чадвартай ажилтан”/Токүтэйгино-1 ангиллын ажиллах виз болгох тухай/在留中の場合取得している在留資格を特定技能ビザに切り替える流れについて

*