“Коронавирус”-ийн тархалтыг аль болох богино хугацаанд зогсоон барих зорилгоор хүн хоорондын харилцах боломжийг дахин нэг дахин хязгаарлах/菅長官「もう一段ご協力を」 人と人との接触削減
“Коронавирус”-ийн тархалтыг аль болох богино хугацаанд зогсоон барих зорилгоор Япон Улсын Засгийн газраас хүн хоорондын харилцах боломжийг хязгаарлаж, “Онц байдал” зарлаж буй нийт 7 хот, мужийн иргэдийн 70-80 хувийг гэртээ байж, шаардлагагүй тохиолдолд гадагш гарахгүй байхыг уриалсан. Энэхүү арга хэмжээг хянах зорилгоор Засгийн газрын зүгээс гар утасны байршил тогтоогч зэрэг эх сурвалжаас авсан мэдээлэлд суурилан хотын иргэдийн хөдөлгөөн хаана хамгийн их ихэсч, буурч буй график мэдээллийг Засгийн газрын хэрэг эрхлэг газрын цахим хуудсанд байршуулахаар ажиллаж эхлээд байна. Тус вирусийн нөлөөгөөр Олон улсын нислэгийн тоо эрс буурч буйтай холбогдуулан “Нарита” Олон улсын нисэх онгоцны буудал 2 нислэгийн зурвас байдгаас B зурвасыг өчигдрөөс эхлэн хаав. Япон улс нислэгийн зурвасаа хааж буй нь түүхэндээ анх удаагаа болж буй үйл явдал юм. Түүнчлэн “Нарита” буудлын зүгээс нийт ажилчдынхаа хоёрны нэг буюу 1000 орчим ажилтнаа түр хугацаанд ээлжээр амраах арга хэмжээг аваад байна. Мөн Корона вирусийн халдвар тархахаас сэргийлж шөнийн цэнгээний газрууд, их дээд сургууль, театруудыг 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 5 дугаар сарын 6-ний өдрийг хүртэл үйл ажиллагааг нь зогсоохоор шийдвэрлэсэн талаар мэдэгдээд буй. Үүнтэй холбогдуулан Токио хотын захиргаанаас үйл ажиллагаагаа зогсоосон аж ахуйн нэгжүүдэд болон ажилчдад 1 сая хүртэлх иений санхүүгийн зээлийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэж, “халдварын тархалтаас сэргийлэх хамтын ажиллагааны сан”-г байгуулаад байгааг бид өмнө мэдээлэлж байсан билээ. Энэхүү сангаар дамжуулан жижиг дунд бизнес эрхлэгч нар мөн зээлийн санхүүгийн дэмжлэг авах нөхцөлийн талаарх нарийвчилсан мэдээллийг ирэх долоо хоногт олон нийтэд мэдэгдэхээр болоод байна. Япон Улсын Засгийн газраас шуурхай эдийн засгийн арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд орлого нь их хэмжээгээр буурсан компани, аж ахуйн нэгжүүдээс авах татварын хугацааг хойшлуулах зэргээр дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэв. Орлого нь их хэмжээгээр буурсан компани, хувиараа бизнес эрхлэгч хүмүүсийн хэрэглээний, орон нутгийн, үл хөдлөх хөрөнгийн болон орлогын албан татвар зэргийн төлөх хугацааг 1 жилээр хойшлуулахаар болсон байна. Энэ оны 2 дугаар сараас хойш өмнөх оны мөн үеэс орлого нь 20-иос дээш хувиар нэг сараас дээш хугацаанд буурсан тохиолдолд одоог хүртэл төлөгдөөгүй буй татвар болон барьцаа мөнгөнөөс чөлөөлөхөөр болов. Энэхүү ажлыг хэрэгжүүлэх хүрээнд Сангийн яамны цахим хуудсанд уг хөнгөлөлтөд хамрагдах нөхцөл, бүртгүүлэх материал зэргийн талаарх мэдээллийг байршуулаад байгаа ажээ. Япон Улсын Засгийн газраас Токио, Чиба, Сайтама, Канагава, Осака, Хёого, Фукуока гэсэн нийт 7 хот, мужид “Онц байдал” тогтоогоод байгаа ч Токио хотод нэг өдрийн дотор хамгийн олон тохиолдол илэрсэн үзүүлэлт 5 дахь өдрөө дараалан 140-ыг даваад байна. Тухайлбал, 8-ний өдөр 144, 9-ний өдөр 178, 10-ний өдөр 189, 11-ний өдөр 197, өнөөдөр буюу 12-ний өдөр 165 хүн шинээр халдвар авсан нь тогтоогдон Токио хот дахь нийт халдварын тоо 2000 даваад байна.
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!
2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!
2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている
2020-10-27
2020 оны 11 сард үйлдэгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь/11月に運航予定のミアットモンゴル航空会社特別便について
2020-10-22
Япон улсын Цагаачлалын албаны албан есний мэдээллийн бас нэгэн холбоос/東京出入国在留管理局の公式アカウントについて
