Шинэ корона вирусийн тухай асуулт хариултууд/新型コロナウイルス感染症について、要望、質問と専門家の答えなどを含む Хөдөлмөр эрхлэгчдэд зориулав/外国人の就労者向け

2020-04-14  

1. Ханиад томууны шинж тэмдэг илэрч халдварын сэжиг бүхий үед авах арга хэмжээ
Асуулт 1. Халуураад ханиалгаж байгаа бол ямар арга хэмжээ авах вэ?
Хариулт 2. Халуурах зэрэг шинж тэмдэг илэрсэн бол ажлаасаа чөлөө авахыг зөвлөж байна. Ажилдаа явахгүй байх нь таны төлөө төдийгүй бусдад болзошгүй халдвар тархах эрсдэлээс хамгаалах чухал үйлдэл юм. Халдварын сэжиг бүхий хүнд авах арга хэмжээний талаар “Шинэ корона вирусийн тухай асуулт хариултууд (энгийн иргэдэд зориулав) Асуулт 28 ” зааварчилгааг харна уу.
https://www.mhlw.go.jp/…/kenkou…/dengue_fever_qa_00001.html…
Шинэ корона вирусээс урьдчилан сэргийлэх
https://www.mhlw.go.jp/content/10900000/000599643.pdf
2-р сарын 1-нээс эхлэн Шинэ корона вирусийн халдварт өвчин нь хуулийн тусгай заалтад орсон халдварт өвчинд тооцогдох болсонтой холбогдуулан хэрэв хөдөлмөр эрхлэгч нь уг халдвараар халдварлагдсан нь тогтоогдсон бол холбогдох хууль тогтоомжийн дагуу хот орон нутгийн засаг дарга нь тухайн хүнд ажил хөдөлмөр хийхийг хязгаарлах болон эмнэлэгт хэвтэх захирамж гаргах эрхтэй болсон.
Уг хуулийн дагуу хот орон нутгийн засаг даргаас эмнэлэгт хэвтэх захирамж хүлээн авсан бол эмнэлэгт хэвтсэнээр ажил хийх боломжгүй болохыг ойлгож зааварт дагана уу. Мөн, уг захирамжийн дагуу ажил хийхийг хязгаарласан бол ажил хийхгүй байхыг хүсэж байна.
Хэрэв дээрх тохиолдлуудаар ажил хязгаарлах болон эмнэлэгт хэвтэх захирамж хүлээн авсан бол ажил олгогчдоо энэ тухай мэдэгдэхийг хүсье!
2. Хөдөлмөрийн хуульд хамаарах амралтын тэтгэмж болон ээлжийн цалинтай амралтын тухайд
Асуулт 1. Шинэ Корона вирусийн халдвар авч ажлаас чөлөө авах тохиолдолд амралтын тэтгэмж олгогдох уу?Хариулт 1. Шинэ Корона вирусийн халдвар авч хот орон нутгийн засаг даргын хөдөлмөр хийх хязгаарлалтын захирамжийн дагуу хөдөлмөр эрхлэгч нь ажлаас чөлөө авсан бол зарчмын хувьд “Ажил олгогчийн хариуцлагаас шалтгаалсан амралт”-д хамрагдахгүй тул амралтын тэтгэмж олгогдохгүй.
Харин, ажилчны даатгалд хамрагдсан тохиолдолд үндсэн шалгуурыг хангаж байвал даатгалын байгууллагаас өвчний тэтгэмж олгогдоно.
Өөрөөр хэлбэл, өвчнөө эдгээх зорилгоор ажиллах боломжгүй болсон 3 дахь хоногоос эхлэн сүүлийн 12 сарын үндсэн цалингийн дундаж мөнгөн дүнгийн 2/3 хувиар бодож өвчний тэтгэмж олгогдоно.
Дэлгэрэнгүй мэдээллийг хамрагдах даатгалын байгууллагаас тодруулна уу.

Асуулт 2. Халуурах зэрэг шинж тэмдэг илэрч сайн дураараа ажлаас чөлөө авбал амралтын тэтгэмж олгогдох уу?
Хариулт 2. Энэ тохиолдолд ажлаас чөлөө авахыг зөвлөж байгаа боловч тухайн мөчид Шинэ корона вирусээр халдварлагдсан эсэх нь тодорхойгүй ба халуурах зэрэг шинж тэмдгээс шалтгаалан хөдөлмөр эрхлэгч нь сайн дураар ажлаас чөлөө авах тохиолдолд амралтын тэтгэмж олгогдохгүй. Энэ тохиолдолд, тухайн ажлын байранд мөрдөгдөх өвчний цалинтай чөлөө олгох дотоод дүрэм журам байвал нягтлан үзэж ашиглана уу.

Асуулт 3. Халуурах зэрэг шинж тэмдэг илэрсэн тул ээлжийн цалинтай амралтаа авч болох уу?
Хариулт 3. Ээлжийн цалинтай амралт нь зарчмын хувьд хөдөлмөр эрхлэгчийн хүссэн үед олгогдох дүрэмтэй тул шалтгаан харгалзахгүйгээр уг амралтаа эдлэх боломжтой. Мөн тухайн ажлын байранд мөрдөгдөх өвчний чөлөө олгох дотоод дүрэм журам байвал нягтлан үзэж ашиглана уу.

Асуулт 4. Цагийн ба томилгоот ажилтан, хугацаатай гэрээт ажилтны хувьд амралтын тэтгэмж болон ээлжийн цалинтай амралт олгогдох уу?
Хариулт 4. Хөдөлмөрийн хуульд хамрагдах цагийн ба томилгоот ажилтан, хугацаатай гэрээт ажилтны хувьд ч мөн адил амралтын тэтгэмж болон ээлжийн цалинтай амралт эдлэх эрхтэй.
Аж ахуйн нэгжүүдэд ажил олгогч ба ажилчид хооронд энэ талаар сайн харилцан тохиролцож хөдөлмөр эрхлэгч нь санаа зоволгүйгээр амралт, чөлөөгөө эдлэх нөхцөл бүрдүүлэх талаар бид зөвлөмж өгч байгаа болно.

Асуулт 5. Хөдөлмөрийн хуулийн дагуу гадаадын харьяат хөдөлмөр эрхлэгчдийн хувьд амралтын тэтгэмж болон ээлжийн цалинтай амралт олгогдох уу?
Хариулт 5. Хөдөлмөрийн хуульд хамрагдах эсэхэд тухайн хөдөлмөр эрхлэгчийн иргэний харьяалал хамаарахгүй. Гадаад иргэн байсан ч Хөдөлмөрийн хуулийн заалтад хамрагдаж, тодорхой шаардлага хангасан тохиолдолд уг хуулийн дагуу амралтын тэтгэмж болон ээлжийн цалинтай амралт олгогдох хуультай.
3. Халдвараас хамгаалах ажлын нөхцөлийн уян хатан хэв маяг зохицуулалт (зайнаас ажил хийх болон цагийн зөрөөтэй ажилдаа ирж очих)

Асуулт 1. Шинэ корона вирусийн халдвараас сэргийлж зайнаас ажлаа хийхээр төлөвлөж байгаа бол яах ёстой вэ?
Хариулт 1. Ажлын байранд хэрэв зайнаас ажил хийх боломж бүрдсэн бол уг нөхцөлийн хүрээнд хэрэгжүүлэх боломжтой. Гэхдээ заавал ажил олгогчтойгоо зөвлөлдөж, дотоод дүрэм журмаа нягтлан шалгана уу. Мөн Эрүүл мэнд, хөдөлмөрийн яамнаас зайнаас ажил хийх тухай нэгдсэн мэдээллийг агуулсан “Зайнаас ажил хийх нэгдсэн портал цахим хуудас” ажиллуулж, үүнтэй холбоотой тусламж үйлчилгээ, лавлагаа, нэвтрүүлэх болон ашиглах аргачлалуудыг агуулсан мэдээллүүд байгаа тул доорх линкээр хандана уу.
https://telework.mhlw.go.jp/

Асуулт 2. Шинэ корона вирусийн халдвараас сэргийлж цагийн зөрөөтэй ажилдаа ирж очихоор төлөвлөж байгаа бол яах ёстой вэ?
Хариулт 2. Ажил олгогч болон хөдөлмөр эрхлэгч нь харилцан тохирч ажил эхлэх болон дуусах цагийг тохирч болох тул уг асуудлыг сайн ярилцаж шийдвэрлэнэ үү. Мөн, ажил эхлэх болон дуусах цагийг хөдөлмөр эрхлэгч нь сонгодог “Flex time” тогтолцоог ашиглах боломжтой. Уг систем нь заавал ажиллах ёстой ажлын цөм цаг (Core time) болон уг цагтаа багтаж байвал дурын цагт ажилдаа ирж очих боломжтой ажлын цаг (Flexible time)-ийг зааж өгсөн байдаг. Үүнд Core time нь заавал байх шаардлагагүй бөгөөд бүх цагийг Flex time болгож ажиллах боломжтой байдаг. Flex time тогтолцооны дэлгэрэнгүй болон түүнийг нэвтрүүлэх хүсэлтийн талаар доорх холбоосоор орж харна уу.
Flex time тогтолцооны тайлбар болон нэвтрүүлэх хүсэлт
https://www.mhlw.go.jp/content/000476042.pdf


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

*