Япон улсад ажиллаж амьдарч буй нийт иргэдэдээ/在日モンゴル人就労者の皆さんへ
Япон улсад улсын татварт хамрагдан, татвар төлдөг компанийн гадаад ажилчид болон бусад хувийн хэвшлүүдэд ажилладаг нийт гадаадын иргэдэд хандан тэдний эрхийг хамгаалах зорилгоор Япон улсын хөдөлмөрийн яамнаас доорх албан мэдэгдлийг гаргасан байна.
Шинэ төрлийн Корона вирусээс болж Японы олон компанийн эдийн засаг менежментийн байдал тогтворгүй болоод байгаа нь бодит үнэн. үүнтэй уялдан гадаад ажилчдаа Япон ажилчнаас ялгаварлан гадуурхаж хандахыг яамны зүгээс зөвшөөрөхгүй гэдгээ хэллээ.
Тус хөл хорионы үеэр:
1. Компанийн зүгээс ажилчныг амраасан тохиолдолд, компаниас төлөгдөн олгох амралтын тэтгэмжийг Япон ажилчны адил гадаадын ажилтанд ч олгоно.
2. Хүүхдийн тань сургууль, цэцэрлэг хаагдсанаас болж ажиллаа хийж чадахгүй болсон бол, Япон ажилчны адил цалинтай чөлөө авах боломжтой.
3. Ажилчдын хөдөлмөр эрхлэлтийг хамгаалах зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагуудад улсаас олгох мөнгөн тэтгэлгийг Японы ажилчдын адил гадаад ажилчдад ч ашиглаж болно.
4. Компани нь ажилчныг дур мэдэн хууль бусаар ажлаас халж болохгүй. Хэрэв компани нь гадаад ажилчныг ажлаас халах тохиолдолд, Япон ажилчинтай адил компани болон хуулийн заалт дүрмийг дагаж мөрдөх ёстой.
Хэрэв танд ямар нэг хөдөлмөрийн болон ажлын байрны нөхцөл дээр тусламж хэрэгтэй бол, орон нутгийн хөдөлмөрийн товчоо, хөдөлмөрийн стандартын хяналтын газар, эсвэл Hello work-д хандана уу.
Хөдөлмөрийн яамны тус холбоосоо танд дараах зүйлүүдэд зөвлөгөө өгнө.
· Компани болон эрхэлж буй ажилтай холбоотой асуудлын тухай хаанаас зөвлөгөө авахаа мэдэхгүй байгаа хүмүүст
Хөдөлмөрийн товчоотой холбоо барих мэдээллийг эндээс авна уу.
https://www.mhlw.go.jp/content/000177581.pdf
https://www.mhlw.go.jp/stf/seisakunitsuite/bunya/koyou_roudou/index.html
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа
2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!
2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт
2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】
2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!