Япон улс гэр оронгүй иргэдээ Корона вирусээс хамгаалан интернет кафед байрлуулж байна /新型コロナウイルスの感染拡大を受けた日本はホームレスの人々へ対応を忘れないのは一番感動的
Япон улсын хэр их өндөр хөгжилтэй орон бэ, ард иргэддээ хэрхэн анхаарч, иргэн бүрт хүрч ажилладаг вэ гэдгийг энэ нийтлэлээс олж харах байх. Одоо Япон улсад коронавирусийн халдварын улмаас олон зуун интернэт кафе хаалгаа бариад байгаа ч орон гэргүй хүмүүсийг орогнуулах байр болгон ашиглаж эхэлжээ. Японы интернэт кафенууд ганцаарчилсан өрөө, шүршүүр зэрэг үйлчилгээ авах хүний тав тухыг бүрэн хангасан байдаг тул орон гэргүй хүмүүсийг онц байдал зарласан хугацаанд түр байлгахад тохирч байгаа аж.
Бусад хөгжингүй орнуудтай харьцуулахад Япон улсад орон гэргүй хүмүүс харьцангуй цөөн байдаг ба Токио хотод 4000 гаруй орон гэргүй иргэн байдаг гэсэн бүртгэл бий. Үүний зэрэгцээ Японы нийгмийн халамжийн албаныхан орон гэргүй хүмүүсийг зочид буудлын өрөө, спорт төвүүдэд түр хугацаагаар байлгаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж эхэлсэн байна.
Япон улсад коронавирусийн халдвараар өнөөдрийн байдлаар 8753 хүн халдварлаж, 181 хүн нас барсан мэдээ байна. Японы Ерөнхий сайд Абэ Шинзо өнгөрсөн долоо хоногт Токио, Осака болон бусад таван том хотод бүтэн сарын хугацаатай онц байдал тогтоож, халдварын тархалтаас сэргийлэх арга хэмжээ авсан билээ. Япон хэл дээрх мэдээг доорх холбоосоор орж авна уу.
https://www.bbc.com/japanese/52266214
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!
2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!
2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている
2020-10-27
2020 оны 11 сард үйлдэгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь/11月に運航予定のミアットモンゴル航空会社特別便について
2020-10-22
Япон улсын Цагаачлалын албаны албан есний мэдээллийн бас нэгэн холбоос/東京出入国在留管理局の公式アカウントについて
