Токио хотод оршин сууж буй гадаадын иргэдэд зөвлөгөө олгох төв нээгдэнэ/東京都外国人新型コロナ生活相談センターの開設について

2020-04-16  

Корона вирусийн халдвар тархалттай байгаатай холбоотой айдас түгшүүр тус улсад оршин сууж буй бидний амьдралд их бага янз бүрийн хэлбэрээр нөлөөлж байгаа нь бодит үнэн билээ. Үүнтэй уялдан олон орны иргэдээс янз бүрийн асуулт зөвлөгөө авах хүсэлт ирж байгаач хэлний бэрхшээлтэй тулгарч байгаа бөгөөд үүнийг даруй шийдвэрлэх зорилгоор Токио хотод гадаадын иргэдийн Япон улсад ажиллаж амьдрах нөхцөлийг дэмжин зөвлөгөө олгох төв бий болгохоор болсон байна.
・Тус төвийн нэр:東京都外国人新型コロナ生活相談センター/Tokyo Coronavirus Support Center for Foreign Residents(товчилсон нэр:TOCOS)
・Тус төвийн нээлт:2020оны 4 дүгээр сарын 17 ний өдөр
・Тус төвийн ажлын цаг: 10:00~17:00 ( бямба, ням болон баярын өдрүүдэд амарна)
・Тус төвтэй холбоо барих: 0120-296-004(төлбөргүй утас)
14 орны хэл дээр тайлбар өгнө.
( Япон, Англи, Хятад, Солонгос, Вьетнам, Балба, Индонез, Тагалог, Тайланд, Португали, Испани, Франц, Камбож, Мьянмар
・Тус төв нь таны зөвлөгөө санал хүсэлтийг хүлээн авч мэдээллээр хангах үүрэгтэй бөгөөд мөн Японы эрүүл мэндийн газар, хөдөлмөр хамгааллын газар, Хилийн шалган нэвтрүүлэх хяналтын газар буюу Цагаачлалын алба, хот, муж, дүүргүүдтэй мөн таныг холбох үүрэгтэй ажиллах юм байна.
Яаралтай үед авах арга хэмжээтэй холбоотой асуултууд болон Японд халдварын тархалтыг зогсоох хамтын ажиллагааны системтэй холбоотой асуултыг Япон хэлээр доорх утгасаар холбогдоно уу. Утас 03-5388-0567 (Токиогийн онцгой байдлын үед авах арга хэмжээ, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны зөвлөгөө өгөх төв)
Коронавирусын шинэ халдвараас урьдчилан сэргийлэх, шинжилгээ, эмнэлгийн үйлчилгээний талаар бол доорх утгасаар хүлээн авч байгаа.
Утас 0570-550-571
Дуудлага хийхдээ буруу дугаар оруулснаас болж  асуудал үүсэж байгаа учир утасны дугаараа дахин шалгана уу .
Эхэндээ 0-гийг оруулахаа мартаж болохгүй шүү иргэдээ.

https://www.metro.tokyo.lg.jp/tosei/hodohappyo/press/2020/04/16/11.html?fbclid=IwAR2PuwjK5El2hN0g1iEAxYx9xeoeBC0efccfzlg_fMTW3oV4MZTvhtAatJ4


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа

2024-05-15
БШУЯ, Шинагава дүүрэг, ЖАЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

*