Япон улс гэр оронгүй иргэдээ Корона вирусээс хамгаалан интернет кафед байрлуулж байна /新型コロナウイルスの感染拡大を受けた日本はホームレスの人々へ対応を忘れないのは一番感動的

2020-04-16  

Япон улсын хэр их өндөр хөгжилтэй орон бэ, ард иргэддээ хэрхэн анхаарч, иргэн бүрт хүрч ажилладаг вэ гэдгийг энэ нийтлэлээс олж харах байх. Одоо Япон улсад коронавирусийн халдварын улмаас олон зуун интернэт кафе хаалгаа бариад байгаа ч орон гэргүй хүмүүсийг орогнуулах байр болгон ашиглаж эхэлжээ. Японы интернэт кафенууд ганцаарчилсан өрөө, шүршүүр зэрэг үйлчилгээ авах хүний тав тухыг бүрэн хангасан байдаг тул орон гэргүй хүмүүсийг онц байдал зарласан хугацаанд түр байлгахад тохирч байгаа аж.
Бусад хөгжингүй орнуудтай харьцуулахад Япон улсад орон гэргүй хүмүүс харьцангуй цөөн байдаг ба Токио хотод 4000 гаруй орон гэргүй иргэн байдаг гэсэн бүртгэл бий. Үүний зэрэгцээ Японы нийгмийн халамжийн албаныхан орон гэргүй хүмүүсийг зочид буудлын өрөө, спорт төвүүдэд түр хугацаагаар байлгаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж эхэлсэн байна.
Япон улсад коронавирусийн халдвараар өнөөдрийн байдлаар 8753 хүн халдварлаж, 181 хүн нас барсан мэдээ байна. Японы Ерөнхий сайд Абэ Шинзо өнгөрсөн долоо хоногт Токио, Осака болон бусад таван том хотод бүтэн сарын хугацаатай онц байдал тогтоож, халдварын тархалтаас сэргийлэх арга хэмжээ авсан билээ. Япон хэл дээрх мэдээг доорх холбоосоор орж авна уу.
https://www.bbc.com/japanese/52266214


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа

2024-05-15
БШУЯ, Шинагава дүүрэг, ЖАЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

*