Дадлагажигч ажилтан татвараас чөлөөлөгдөх тухай/技能実習生は税金の免除可能
Манай байгууллагад дадлагажигчаар Япон улсад ажиллаж буй олон иргэдээс Япон улсад цалингаасаа төлж буй даатгалын шимтгэлийг Монгол дахь нийгмийн даатгалаа төлдөгт тооцуулах боломжгүй зэрэг олон талын мэдээлэл өгөөч хэмээн холбогддог. Судалж үзэхэд зарим улс орнууд Япон улстай энэ тухай хийсэн гэрээ хийсэн байх юм. Манай улсын иргэдийн хувьд одоогоор Монгол дахь нийгмийн даатгалаа хувиараа төлөх л боломжтой байгаан байна. Харин дадлагажигч нарын тухайд татвараас чөлөөлөх тухай мэдэгдэл Япон талаас ингэж гаргаж байсан байна.
Зарчмын хувьд ур чадварын дадлагжигчын цалин хөлснөөсөө орлогын татвар (улсын татвар) болон иргэний татвар (орон нутгийн татвар)-ыг суутган авах бөгөөд тухайн хүний төрсөн орон болон Япон улсын хооронд байгуулагдсан Албан Татварын Тухай Олон Улсын Гэрээ/ АТТОУГ/байгаа тохиолдолд дээр дурдсан татваруудаас чөлөөлөгдөх тохиолдол байдаг.
● АТТОУГ-ний дагуу орлогын татвараас чөлөөлөгдөх тохиолдолд , АТТОУГ-тэй холбоотой гаргах өргөдөл (маягт 8) (хавсаргасан материал багтана.)-ийг цалин олгогч этгээд (дадлагажуулагч этгээд )-ээр дамжин Татварын газарт хүргүүлэх шаардлагатай. Тодорхойг Улсын Татварын Газрын цахим хуудас (www.nta.go.jp)-наас үзэх юм уу, оршин суух газартаа ойрхон байгаа татварын албанаас лавлана уу.
● АТТОУГ-ний дагуу иргэний татвараас чөлөөлөгдөх тохиолдолд , АТТОУГ-тэй холбоотой өргөдөл хүсэлтийг тухайн орон нутгийн төр захиргааны байгууллагад гаргах шаардлагатай байдаг. Тодорхойг оршин суугаа хот, тосгоныхоо захиргааны байгуулагаас лавлана уу.
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа
2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!
2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт
2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】
2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!