Япон орон даяар онц байдал заралалаа/全国への緊急事態宣言の対象拡大
Япон улсын засгийн газраас Ерөнхий сайд Абэ Шинзо Корона вирусийн тархалтыг бүр илүү хязгаарлахын тулд орон даяар онц байдал зарлахаа өчигдөр буюу 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн орой мэдэгдлээ. Өмнө Япон улс хэсэгчлэн буюу халдварын тархалт ихтэй байгаа долоон бүсэд онц байдал зарлаад байсан. Тус газруудад онц байдал зарласнаар олон нийтийн оффис, барилга, байгууламжууд, үзвэр үйлчилгээний газрууд, их дэлгүүрүүд зэргийг түр хаасан болохоос зарим орнууд шиг чанга дэглэм тогтоогоогүй байгаа билээ. Орон даяар зарлаж буй онц байдал нийт 47 муж, хотыг хамрах ба тавдугаар сарын 6-ныг өдөр хүртэл үргэлжлэх болно.
Түүнчлэн Коронавирусийн халдвараас үүдсэн эдийн засгийн хямралыг даван туулахын тулд иргэн бүрдээ 100,000 иений бэлэн мөнгө олгох төсвийг боловсруулахыг Засгийн газартаа үүрэг болгосон нь ба Абэ Шинзогийн Засгийн газар коронавирусээс үүдсэн эдийн засгийн хямралыг зохицуулах ажилд нийт 108 их наяд иен төсөвлөөд байгаа гэсэн байна. Японд коронавирусийн халдвар авсан хүний тоо өнөөдрийн байдлаар 9,303 давсан бол нас барсан хүн 1 , халдвар гарснаас хойш нийт нас барсан 191 иргэн болоод байна.
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа
2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!
2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт
2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】
2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!