Зээлийн хүсэлт гаргах иргэдэд/所得証明書の取得方法と・引っ越しした場合はどうなるかについて

2020-04-20  

Зээлийн хүсэлт гаргахад таны орлогыг батлах бичиг баримт шаардлагатай. Ихэнх тохиолдолд ажлын газраасаа орлогын албан татварын гэрчилгээ болох 源泉徴収票/げんせんしょうめいしょ-ыг авч өгөхөд хангалттай  байдаг боловч таны зээлийн төрөл хэмжээнээс хамаарч өөр бичиг баримт шаардагдаж болно. Жишээлбэл: 所得証明書/しょとくしょうめいしょбуюу орлогын тодорхойлолт мөн шаардагдаж болно. Японд орлогын тодорхойлолт болох баримт бичгийг 3-н янзаар хэлдэг гэж ойлгоход болно.

1.      源泉証明書/げんせんしょうめいしょ

2.      所得証明書/しょとくしょうめいしょ

3.      課税証明書/かぜいしょうめいしょ・非課税証明書/ひかぜいしょうめいしょ

Та 2019 оны орлогын тодорхойлолтоо авах хүсэлтэй байгаа гэж бодъё Япон улсад тухайн оны 1-р сарын 1-ээс 12-р сарын 31-ний хугацаанд оршин суусан тохиолдолд тус бичиг гарна. Мөн та 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс  6 дугаар сарын 15-ны өдрийн хооронд хүсэлт гаргаж авах боломжтой. Хаанаас авах вэ гэхээр өөрийн оршин суух бүртгэлтэй харьяа хотын захиргаа болон дүүрэг хорооноосоо авна. Хэрэв та 2019 оны 2 дугаар сарын 1-с эхлэн Япон улсад шилжин ирж ажиллаж амьдарч байгаа тохиолдолд авах боломжгүй болохыг анхаарна уу.

Японд оршин сууж байх хугацаандаа шилжин нүүсэн тохиолдолд тус тодорхойлолтыг хуучин бүртгэлтэй байсан захиргаанаасаа авна. Жишээлбэл: Та “А” гэдэг газраас “Б” гэдэг газарлуу энэ оны 4 дүгээр сард нүүсэн гэж бодъё. Иймд тохиолдолд хаанаас тодорхойлолтоо авах вэ? Мэдээж та “А” газар буюу хуучин амьдарч байсан газрынхаа захиргаанд хүсэлт гаргаж авна.

Та 3-н төрлийн аргаар тус бмчмг баримтын авах боломжтой.

  1. Шууд харьяа хотын захиргаа болон дүүрэг хорооны цонхон дээр очиж авах үйлчилгээ.
  2. Шуудангаар дамжуулан авах үйлчилгээ.
  3. 24-н цагийн конбинигийн машианнас авах үйлчилгээ.

Япон хэл дээр дэлгэрэнгүй мэдээлэл авах бол доорх холбоос орно уу, бүх зааврыг хавсаргав.

所得証明書の取り方


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

2020-10-27
Япон улсад их дээд сургууль болон магистер төгссөн, Япон хэлний N1 түвшинтэй бол Токүтэйкацүдо-46 виз горилоно/特定活動46号(日本の大卒者でN1合格者)

2020-10-27
2020 оны 11 сард үйлдэгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь/11月に運航予定のミアットモンゴル航空会社特別便について

2020-10-22
Япон улсад ажиллаж буй гадаад иргэдийн тоон үзүүлэлт ба хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийн товч мэдээлэл/在日外国人就労者と就労知識について

2020-10-22
Япон улсын Цагаачлалын албаны албан есний мэдээллийн бас нэгэн холбоос/東京出入国在留管理局の公式アカウントについて

2020-10-22
Корона вирусийн нөлөөтэй холбоотой гадаадын иргэдэд одоо хэрнэ үзүүлэж буй дэмжлэг/新型コロナウイルス感染症の影響に対する外国人及び受入れ機関への支援策①(外国人への支援)

2020-10-21
Япон улсад оршин сууж буй иргэн “Ур чадвартай ажилтан”/Токүтэйгино-1 ангиллын ажиллах виз болгох тухай/在留中の場合取得している在留資格を特定技能ビザに切り替える流れについて

*