Корона вирус ба гадаад иргэдийн виз/新型コロナウイルスに関するビザ申請の取扱い-1

2020-04-20  

Корона вирусийн тархалтыг хумигдуулан барих зорилгго онц байдалсан хугацаанд гадаад иргэдийн визний талаар тус улс хэрхэж байгаа талаархи мэдээлэлийг цувраол маягаар хүргэхээр бэлдэж нэн түрүүнд Япон дахь ЭСЯ-ны мэдээлэлийг шууд эх хувиар хүргэж байна.
1. Япон Улсын хилээр  нэвтрүүлэхээс татгалзаж буй  бүс нутгууд (Хууль зүйн яам)“Хилийн шалган нэвтрүүлэх болон Цагаачлалын тухай хууль”-д үндэслэн Япон Улсын хилээр нэвтрүүлэхээс татгалзах улс орнуудад нэмж Бүгд Найрамдах Итали Улс, Швейцарын Холбооны Улс, Испанийн Хаант Улсын зарим бүс нутгууд (дор дурдсан) болон Бүгд Найрамдах Исланд улсын бүх бүс нутгийг оруулахаар заасан. Япон Улсын хил нэвтрэхээс 14 хоногийн өмнө доорх бүс нутагт зорчсон гадаад иргэнийг хүндэтгэн үзэх шалтгаангүй бол хил нэвтрүүлэхээс татгалзана.

Бүгд Найрамдах Итали Улс: Валле-д’ Аоста муж, Трентино-Альто-Адиже муж, Фриули-Венециа-Жулиа    муж, Лигуриа муж
Швейцарын Холбооны Улс: Тичино муж, Базель-Штат муж
Испанийн Хаант Улс: Наварра муж, Баск муж, Мадрид, Ла-Риоха муж

    2. Хорио цээрийн хяналт шалгалтыг чангатгах тухай (Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам)
Шенгенийн гэрээнд нэгдсэн улс орнууд (дор дурдсан) мөн Бүгд Найрамдах Ирланд Улс, Андоррын Гүнт Улс, Исламын Бүгд Найрамдах Иран Улс, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, Арабын Бүгд Найрамдах Египет Улс, Бүгд Найрамдах Кипр Улс, Хорватын Бүгд Найрамдах Улс, Бүгд Найрамдах Сан-Марино Улс, Ватикан хот улс, Бүгд Найрамдах Болгар Улс, Монакогийн Гүнт Улс аль эсвэл Румын улсаас ирэх зорчигчид хорио цээрийн албаны даргын заасан газарт 14 хоног байрлаж, дотоодын нийтийн тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг сануулна.

[Шенгенийн гэрээнд нэгдсэн улс орнууд]
Бүгд Найрамдах Исланд Улс, Бүгд Найрамдах Итали Улс, Бүгд Найрамдах Эстон Улс, Австралийн Холбооны Улс, Нидерландын Вант Улс, Бүгд Найрамдах Грек Улс, Швейцарын Холбооны Улс, Шведийн Вант Улс, Испанийн Хаант Улс, Бүгд Найрамдах Словак Улс, Бүгд Найрамдах Словен Улс, Бүгд Найрамдах Чех Улс, Данийн Вант Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Норвегийн Вант Улс, Унгар Улс, Бүгд Найрамдах Финланд Улс, Бүгд Найрамдах Франц Улс, Бельгийн Вант Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Португали Улс, Бүгд Найрамдах Мальт Улс, Бүгд Найрамдах Латви Улс, Бүгд Найрамдах Литва Улс, Лихтенштейний Гүнт Улс, Люксембургийн Их Гүнт Улс

    3. Визний хязгаарлалт (Гадаад хэргийн яам)
Хоёрт заасан улс оронд байрладаг Япон Улсын Элчин сайдын яам, Ерөнхий Консулын газраас 3 дугаар сарын 20-ний өдөр хүртэл олгосон нэг удаагийн болон олон удаагийн визийг хүчингүй болгох.

(2) 2-т заасан улс оронд үзүүлдэг визний хөнгөлөлтийн арга хэмжээг зогсоох.

Нэгд заасан арга хэмжээг 3 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ. Харин энэхүү арга хэмжээг хэрэгжиж эхлэхээс өмнө дээрх улс орнуудаас  гарсан болон хэрэгжиж эхэлсний дараа Япон Улсад ирсэн гадаад иргэдэд энэ нь хамаарахгүй болно.

Хоёрд заасан арга хэмжээ нь 3 дугаар сарын 21-ний өдрөөс хойш аялалд гарсан агаарын хөлөг болон усан онгоцонд хамаарах бөгөөд 4 дүгээр сарыг дуустал хэрэгжинэ. Энэ хугацааг сунгах магадлалтай.

Гуравт заасан арга хэмжээг 3 дугаар сарын 21-ний өдрөөс 4-р сарыг дуустал хэрэгжүүлнэ. Энэ хугацааг сунгах магадлалтай.

Жич: Виз мэдүүлэгч нь дараах асуулгын хуудсыг заавал бөглөх шаардлагатай.


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

2020-10-27
Япон улсад их дээд сургууль болон магистер төгссөн, Япон хэлний N1 түвшинтэй бол Токүтэйкацүдо-46 виз горилоно/特定活動46号(日本の大卒者でN1合格者)

2020-10-27
2020 оны 11 сард үйлдэгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь/11月に運航予定のミアットモンゴル航空会社特別便について

2020-10-22
Япон улсад ажиллаж буй гадаад иргэдийн тоон үзүүлэлт ба хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийн товч мэдээлэл/在日外国人就労者と就労知識について

2020-10-22
Япон улсын Цагаачлалын албаны албан есний мэдээллийн бас нэгэн холбоос/東京出入国在留管理局の公式アカウントについて

2020-10-22
Корона вирусийн нөлөөтэй холбоотой гадаадын иргэдэд одоо хэрнэ үзүүлэж буй дэмжлэг/新型コロナウイルス感染症の影響に対する外国人及び受入れ機関への支援策①(外国人への支援)

2020-10-21
Япон улсад оршин сууж буй иргэн “Ур чадвартай ажилтан”/Токүтэйгино-1 ангиллын ажиллах виз болгох тухай/在留中の場合取得している在留資格を特定技能ビザに切り替える流れについて

*