Япон дахь короноавирустай холбоотойоюутан залуусын мэдээлэл /新型コロナウイルス学生間の厳しい経済格差など

2020-04-20  

Япон Улсад орон даяаар онц байдал зарлан, тодорхой хэмжээнд хөл хорио тогтоож байгаа хэдий ч коронавирусын халдварын тохиолдол өдөр бүр шинээр бүртгэгдэн, өссөөр байна.
Япон дахь Монгол Оюутны Холбооноос оюутан залуусдаа хэрэг болохуйц мэдээлэл орчуулан хүргэснийг шууд хүргэж байна.
Япон улсад шинэ коронавирусийн хурдацтай тархалтын улмаас шинэ хичээлийн жилийг онлайн сургалтаар эхлүүлж буй сургуулиуд ихсэж байна. Гэвч оюутан сурагчдын эдийн засгийн байдал болон интернетийн орчин нь харилцан адилгүй. Тийм учир онлайн хэлбэрээр хичээлдээ оролцох боломжгүй сурагчид гарч ирэх эрсдэлтэй гэнэ.
Энэ асуудлыг үндэслэн 「総務省」буюу дотоод харилцаа холбооны яамнаас “NTTドコモ、KDDI, ソフトバンク” гэсэн гурван том үүрэн телефоны компанид интернетийн үнийг бууруулах талаар хүсэлт гаргасан бөгөөд гурван компани гурвуулаа хүсэлтийг хүлээж авжээ.
Ингээд 25-аас доош насны оюутан сурагчдад хичээлдээ оролцох боломжтой нөхцөл бүрдүүлэхийн тулд нэмэлт дата худалдан авах үнийг дээд тал нь 50GB хүртэл үнэгүй болгохоор шийдвэрлэжээ.
Мөн KDDI болон ソフトバンク гэсэн хоёр компани нь гар утасны интернетийг компьютерт холбодог 「テザリング機能」холбох функцийн үйлчилгээгээ үнэгүй болгосон байна.
Япон улс дахь МакДональд сүлжээ түргэн хоолны газар нь шинэ коронавирусийн хурдацтай тархалтын улмаас 「特定警戒都道府県」буюу засгийн газраас онцгой сэрэмжлүүлэг зарласан 13 хот, орон нутагт байрлах 1900 гаруй салбарынхаа 「店内飲食」буюу үйлчилгээний зааланд сууж хооллохыг 4 сарын 20-оос 5 сарын 6 хүртэл зогсооно гэж мэдэгдлээ. Харин Take out болон Drive through үйлчилгээ нь хэвийн явагдана. Япон улсад нийт 2900 гаруй МакДональд сүлжээ түргэн хоолны газар байдаг байна.
Япон улсад өнөөдөр оройн 18 цагийн байдлаар коронавирусийн халдвараар өвчилсөн хүн 10,361 болж өчигдөртэй харьцуулахад 566 хүнээр ихсэж, нас барсан хүний тоо 161 болж 7-оор ихэсжээ.
Дэлхий даяар өнөөдрийн байдлаар 2,149,700 хүн халдвар авч 145,921 хүн нас барсан байна. Энэ нь өчигдөртэй харьцуулахад халдвар авсан хүний тоо 85,050-аар ихсэж, нас барсан хүний тоо 6,704-өөр нэмэгдсэн байна.

https://hazard.yahoo.co.jp/article/20200207?fbclid=IwAR2txg4C30YL88oM99flgmNzUfRcuHyLWF0LguevIcezj21KBozwnA3i-Ro
https://headlines.yahoo.co.jp/hl?a=20200419-00010002-metro-life&fbclid=IwAR2wX359zNzjVqEDrsxrX04KmtfpZ7tNnAwqHcQK_qt_wD-cpj61DWXA7cQ
https://headlines.yahoo.co.jp/hl?a=20200419-00000039-kyodonews-bus_all&fbclid=IwAR3ZqpNKMWAn3xzQzIR3w1-VLCSeO0dak3dR1Lz9aCLFoK4dwTkY-cG1knQ


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

2020-10-27
Япон улсад их дээд сургууль болон магистер төгссөн, Япон хэлний N1 түвшинтэй бол Токүтэйкацүдо-46 виз горилоно/特定活動46号(日本の大卒者でN1合格者)

2020-10-27
2020 оны 11 сард үйлдэгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь/11月に運航予定のミアットモンゴル航空会社特別便について

2020-10-22
Япон улсад ажиллаж буй гадаад иргэдийн тоон үзүүлэлт ба хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийн товч мэдээлэл/在日外国人就労者と就労知識について

2020-10-22
Япон улсын Цагаачлалын албаны албан есний мэдээллийн бас нэгэн холбоос/東京出入国在留管理局の公式アカウントについて

2020-10-22
Корона вирусийн нөлөөтэй холбоотой гадаадын иргэдэд одоо хэрнэ үзүүлэж буй дэмжлэг/新型コロナウイルス感染症の影響に対する外国人及び受入れ機関への支援策①(外国人への支援)

2020-10-21
Япон улсад оршин сууж буй иргэн “Ур чадвартай ажилтан”/Токүтэйгино-1 ангиллын ажиллах виз болгох тухай/在留中の場合取得している在留資格を特定技能ビザに切り替える流れについて

*