Корона вирус ба гадаад иргэдийн виз/新型コロナウイルスに関するビザ申請の取扱い-1
Корона вирусийн тархалтыг хумигдуулан барих зорилгго онц байдалсан хугацаанд гадаад иргэдийн визний талаар тус улс хэрхэж байгаа талаархи мэдээлэлийг цувраол маягаар хүргэхээр бэлдэж нэн түрүүнд Япон дахь ЭСЯ-ны мэдээлэлийг шууд эх хувиар хүргэж байна.
1. Япон Улсын хилээр нэвтрүүлэхээс татгалзаж буй бүс нутгууд (Хууль зүйн яам)“Хилийн шалган нэвтрүүлэх болон Цагаачлалын тухай хууль”-д үндэслэн Япон Улсын хилээр нэвтрүүлэхээс татгалзах улс орнуудад нэмж Бүгд Найрамдах Итали Улс, Швейцарын Холбооны Улс, Испанийн Хаант Улсын зарим бүс нутгууд (дор дурдсан) болон Бүгд Найрамдах Исланд улсын бүх бүс нутгийг оруулахаар заасан. Япон Улсын хил нэвтрэхээс 14 хоногийн өмнө доорх бүс нутагт зорчсон гадаад иргэнийг хүндэтгэн үзэх шалтгаангүй бол хил нэвтрүүлэхээс татгалзана.
Бүгд Найрамдах Итали Улс: Валле-д’ Аоста муж, Трентино-Альто-Адиже муж, Фриули-Венециа-Жулиа муж, Лигуриа муж
Швейцарын Холбооны Улс: Тичино муж, Базель-Штат муж
Испанийн Хаант Улс: Наварра муж, Баск муж, Мадрид, Ла-Риоха муж
2. Хорио цээрийн хяналт шалгалтыг чангатгах тухай (Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам)
Шенгенийн гэрээнд нэгдсэн улс орнууд (дор дурдсан) мөн Бүгд Найрамдах Ирланд Улс, Андоррын Гүнт Улс, Исламын Бүгд Найрамдах Иран Улс, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, Арабын Бүгд Найрамдах Египет Улс, Бүгд Найрамдах Кипр Улс, Хорватын Бүгд Найрамдах Улс, Бүгд Найрамдах Сан-Марино Улс, Ватикан хот улс, Бүгд Найрамдах Болгар Улс, Монакогийн Гүнт Улс аль эсвэл Румын улсаас ирэх зорчигчид хорио цээрийн албаны даргын заасан газарт 14 хоног байрлаж, дотоодын нийтийн тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг сануулна.
[Шенгенийн гэрээнд нэгдсэн улс орнууд]
Бүгд Найрамдах Исланд Улс, Бүгд Найрамдах Итали Улс, Бүгд Найрамдах Эстон Улс, Австралийн Холбооны Улс, Нидерландын Вант Улс, Бүгд Найрамдах Грек Улс, Швейцарын Холбооны Улс, Шведийн Вант Улс, Испанийн Хаант Улс, Бүгд Найрамдах Словак Улс, Бүгд Найрамдах Словен Улс, Бүгд Найрамдах Чех Улс, Данийн Вант Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Норвегийн Вант Улс, Унгар Улс, Бүгд Найрамдах Финланд Улс, Бүгд Найрамдах Франц Улс, Бельгийн Вант Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Португали Улс, Бүгд Найрамдах Мальт Улс, Бүгд Найрамдах Латви Улс, Бүгд Найрамдах Литва Улс, Лихтенштейний Гүнт Улс, Люксембургийн Их Гүнт Улс
3. Визний хязгаарлалт (Гадаад хэргийн яам)
Хоёрт заасан улс оронд байрладаг Япон Улсын Элчин сайдын яам, Ерөнхий Консулын газраас 3 дугаар сарын 20-ний өдөр хүртэл олгосон нэг удаагийн болон олон удаагийн визийг хүчингүй болгох.
(2) 2-т заасан улс оронд үзүүлдэг визний хөнгөлөлтийн арга хэмжээг зогсоох.
Нэгд заасан арга хэмжээг 3 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ. Харин энэхүү арга хэмжээг хэрэгжиж эхлэхээс өмнө дээрх улс орнуудаас гарсан болон хэрэгжиж эхэлсний дараа Япон Улсад ирсэн гадаад иргэдэд энэ нь хамаарахгүй болно.
Хоёрд заасан арга хэмжээ нь 3 дугаар сарын 21-ний өдрөөс хойш аялалд гарсан агаарын хөлөг болон усан онгоцонд хамаарах бөгөөд 4 дүгээр сарыг дуустал хэрэгжинэ. Энэ хугацааг сунгах магадлалтай.
Гуравт заасан арга хэмжээг 3 дугаар сарын 21-ний өдрөөс 4-р сарыг дуустал хэрэгжүүлнэ. Энэ хугацааг сунгах магадлалтай.
Жич: Виз мэдүүлэгч нь дараах асуулгын хуудсыг заавал бөглөх шаардлагатай.
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа
2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!
2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт
2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】
2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!