Сүмогийн бөхКорона вирусийн халвар авчээ/大相撲 力士が初の感染 集団生活で感染広がるリスクも

2020-04-21  

Бид тамирчдыг эрүүл чийрэг биетэй хэмээн бодох ч сүмогийн бөх хүн коронавирусний халдвар авсан байна. Энэ тухай Японы Сүмо бөхийн холбооноос 4 дүгээр сарын 10-нд мэдээлжээ. Япон улсын эртний уламжлалт спортын төрөлд халдварын анхны тохиолдол бүртгэгдэж буй нь энэ юм.
“Бөхийн нэр болон, биеийн байдал нь ямар байгаа талаар хараахан мэдээлээгүй, Сүмогийн доод зиндааны нэгд хамаарагддаг” гэж Сүмо бөхийн холбоо мэдээлжээ. Тэрбээр халуурч эхэлсэнээр эмнэлэгт хандсан ба түүнтэй хамт байсан хүмүүст халдварын шинж тэмдэг илрээгүй байна.
“Халдвар бидний эргэн тойронд байгааг энэ тохиолдол дахин батлан ойлгууллаа. Халдвар авсан бөхийн биеийн байдал хүндрэхгүй байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна” гэж Сүмо бөхийн холбооны Олон нийттэй харилцах албаны дарга Шибатаяма мэдээлсэн.
Корона Вирусийн дэгдсэнтэй холбогдуулан томоохон тэмцээнүүдийнхээ хуваарь, зохион байгуулалтыг өөрчлөхөөс аргагүйд хүрсэн Сүмо бөхийн холбооны хувьд энэхүү үйл явдал нь өөр нэгэн шинэ цохилт болсон байна.

Сүмо бөхийн холбоо өнгөрсөн гуравдугаар сарын башёг Осака хотноо танхимын үзэгчидгүйгээр зохион байгуулсныхаа дараа Токио хотод болох зуны тэмцээнээ хоёр долоо хоногоор хойшлуулж, тавдугаар сарын 24-нд эхлүүлэхээр болсон юм. Холбооны мэдээлснээр, уг тэмцээнийг үзэгчгүйгээр зохион байгуулах эсвэл цуцлах эсэхийг нөхцөл байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр шийдвэрлэх ажээ.

“Дэлхий дахины нөхцөл байдал улам ноцтой болж байна. Бид цаашид хэрхэх эсэхээ уулзаж байж шийднэ” гэж Шибатаяма хэлжээ. Гуравдугаар сарын башёгийн үеэр маэгашира Чиёмарү халуурсны улмаас тэмцээнээ орхисон боловч түүний шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Хэн нэгэн бөхөөс халдвар илэрсэн тохиолдолд Осакагийн башёг шууд цуцлах байсан юм.


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

*