Короно вирус сүүлийн үеийн товч мэдээлэл/新型コロナウイルス感染症に関する最新情報

2020-04-24  

Өнөөдрийн байдлаар шинээр Корона вирусийн халдвар авсан 161-н иргэн бүртгэгдэж Токио хотод 3733 иргэн болж өссөн үзүүлэлттэй байна. Япон Улсын Засгийн газраас Коронавируст халдварын тархалтын эсрэг авах арга хэмжээний хүрээнд “Тусгай арга хэмжээний тухай хууль”-ийн 32 дугаар бүлгийн заалтыг үндэслэн энэ оны 4 дүгээр сарын 7-ний өдрөөс Токио, Осака хот болон Чиба, Сайтама, Канагава, Хёого, Фүкүока мужид, улмаар 16-ны өдрөөс нийт орон даяар “онц байдал” зарлаад буй. Онц байдал ирэх сарын 6-ний өдөр хүртэл үргэлжилнэ. Анх онц байдал зарласнаас хойш хоёр долоо хоногийн хугацаа өнгөрөөд буйтай холбогдуулан Япон Улсын Засгийн газраас энэ сарын 22-ны өдрийн 14.00 цагаас Мэргэжилтнүүдийн зөвлөл, 18.30 цагаас Онцгой штабыг тус тус хуралдуулж, онц байдал зарласан үерх иргэдийн зорчих хөдөлгөөн, халдварын тархалтын нөхцөл байдалд үнэлгээ өгч, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв. Мэргэжилтнүүдийн зөвлөлийн хуралдаанд Япон Улсын Эдийн засгийн сэргээн босголтын асуудал эрхэлсэн сайд Я.Нишимура, Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд К.Като нар оролцов. Хуралдааны дараа Я.Нишимура сайд “Онц байдлын хугацааг энэ оны 5 дугаар сарын 6-наас хойш хэрхэх тухайд мэргэжилтэн экспертүүдийн зүгээс хийх дүн шинжилгээнд үндэслэж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ тодорхойлох болно. Мэргэжилтнүүдийн зөвлөлийг дахин хуралдуулна. Нийт мужийн захирагчидтай теле-уулзалт хийж, орон нутгийн засаг захиргааны нэгжүүд, эдийн засгийн салбарынхантай нягт хамтран ажиллана” гэв. Мэргэжилтнүүдийн зөвлөлөөс “хүн хоорондын харилцааг 80 хувиар бууруулах зорилт хэрэгжээгүй байгаа” хэмээж, уг зорилтыг хангах чиглэлд “өдөр тутмын ахуй амьдралдаа анхаарах” дараах 10 зүйл бүхий гарын авлага гаргаснаа олон нийтэд танилцуулав.
Үүнд:
1. Иргэд төрсөн орон нутаг буцахгүйгээр, төрөл төрөгсөдтэйг ээ “facebook video, skype” уулзалт хийх зэргээр “цахим хэлбэрээр уулзах”
2. Хүнсний дэлгүүр зэргээр ганцаар, эсвэл цөөхүүлээ, хөл хөдөлгөөн сийрэг үеэр үйлчлүүлэх
3. Цэцэрлэгт хүрээлэн зэрэгт гүйх, алхахдаа ганцаар, эсвэл цөөхүүлээ, хүн цөөнтэй цаг, хугацаа тааруулахад анхаарах
4. Яаралтай хэрэгцээтэйгээс бусад тохиолдолд цахим худалдан авалт хийх
5. Найз нөхөд, хамт олон зэрэгтэйгээ цахимаар уулзах
6. Эмчийн үзлэгт аль болохуйц зайнаас, цахимаар хамрагдах
7. Бие бялдаржуулах, иогийн зэрэг биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг дүрс бичлэгийн дагуу гэртээ хийх
8. Гадуур хооллохгүй байх, хоол захиалга, хүргэлтийн үйлчилгээ ашиглах
9. Эмнэлэг, дэд бүтэц, ачаа тээвэрлэлтийн зэргээс бусад салбарын ажиллагсад гэрээсээ ажиллах
10. Бусадтай ярилцахдаа амны хаалт зүүх, чанга дуугаар ярихаас зайлсхийх. Түүнчлэн Мэргэжилтнүүдийн зөвлөлийн зүгээс “Онцгой сэрэмжлүүлэг бүхий засаг захиргааны 13 нэгж” дэх халдвар авагсдын 80 гаруй хувийн халдварын эх үүсвэр тодорхойгүй, хот суурин газруудаас орон нутаг руу зорчих хөдөлгөөнөөс үүдэн бусад мужуудад ч “cluster халдварлалт” тархаж буйг тэмдэглэж, хот суурин газруудад оршин суугчдын зорчих хөдөлгөөн саарч байгаа хэдий ч цэцэрлэгт хүрээлэн зэрэгт амралтын өдрүүдэд хөл хөдөлгөөн өсөн нэмэгдэж байна” гэв. Мөн “PCR” оношилгооны тухайд “эмчийн зүгээс хамрагдах шаардлагатай гэж үзсэн иргэдийг хамруулах нь чухал” хэмээхийн сацуу “ийнхүү шинжилгээнд хамрагдах шат дарааллыг цөөлж, хялбаршуулах нь зүйтэй” гэжээ. Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ Онцгой штабын хуралдааны дараах хэвлэлийн бага хурлын үеэр “Онц байдлыг аль болохуйц ойрын хугацаанд дуусгавар болгоход хүн хоорондын харилцааг 80 хувиар бууруулахад чиглэсэн үйл ажиллагааг улам бүр чамбай анхаарах нь нэн чухал байна. Онц байдал зарласнаас хойших хоёр долоо хоногийн хугацаанд хот суурин газрууд дахь хүн хоорондын харилцаа ажлын өдрүүдэд 60 гаруй хувь, амралтын өдрүүдэд 70 гаруй хувиар буурсан үзүүлэлттэй байна” гээд Японд жил бүрийн 5 дугаар сарын 3-6-ний өдрүүдэд амралтын өдрүүд дараалдаг “Алтан долоо хоног”-ийн үеэр “төрсөн орон нутаг руугаа буцахгүйгээр төрөл төрөгсөдтэйгөө цахимаар уулзах”-ыг ард иргэддээ уриаллаа.

“БУЛАН” Гёосэйшоши, хууль эрх зүйн байгууллага

http://www.moj.go.jp/nyuukokukanri/kouhou/nyuukokukanri01_00147.html?fbclid=IwAR1EdYoR3TJYcaLNQUFPVGTzeaIwV5PJVGavXJKt_IEelyHl2AwChWRnyFM

https://www3.nhk.or.jp/news/html/20200424/k10012403171000.html?utm_int=word_contents_list-items_001&word_result=新型コロナ 国内感染状況


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

2020-10-27
Япон улсад их дээд сургууль болон магистер төгссөн, Япон хэлний N1 түвшинтэй бол Токүтэйкацүдо-46 виз горилоно/特定活動46号(日本の大卒者でN1合格者)

2020-10-27
2020 оны 11 сард үйлдэгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь/11月に運航予定のミアットモンゴル航空会社特別便について

2020-10-22
Япон улсад ажиллаж буй гадаад иргэдийн тоон үзүүлэлт ба хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийн товч мэдээлэл/在日外国人就労者と就労知識について

2020-10-22
Япон улсын Цагаачлалын албаны албан есний мэдээллийн бас нэгэн холбоос/東京出入国在留管理局の公式アカウントについて

2020-10-22
Корона вирусийн нөлөөтэй холбоотой гадаадын иргэдэд одоо хэрнэ үзүүлэж буй дэмжлэг/新型コロナウイルス感染症の影響に対する外国人及び受入れ機関への支援策①(外国人への支援)

2020-10-21
Япон улсад оршин сууж буй иргэн “Ур чадвартай ажилтан”/Токүтэйгино-1 ангиллын ажиллах виз болгох тухай/在留中の場合取得している在留資格を特定技能ビザに切り替える流れについて

*