Японд гэр бүлийн виз мэдүүлэхэд шаардагдах материал/家族滞在VISAの申請手続き書類について

2020-04-27  

Та виз мэдүүлж сайн хариу авахад хамгийн гол анхаарах зүйл бол бичиг баримтаа зөв бүрдүүлэх юм. Япон улсын гадаад иргэдэд олгодог виз буюу оршин суух зөвшөөрлийн талаар бид урд урьд нийтлэлээрээ та бүхэндээ мэдээлэл болгон хүргэж байсан. Иргэдээс асуулт их ирж байгаа тул тус нийтлэлийг хүргэж байна.
Японы визийг хугацаагаар нь 3-н төрөлд хуваана.
1. Богино хугацааны виз /短期滞在査証
2. Урт хугацаа/就労または長期滞在を目的とする査証
3. Дамжин өнгөрөх/通過査証

1. Богино хугацааний визний төрөлд:
-Аялал
-Төрөл садан, найз нөхөд, танилынх зочлох
-Эмнэлгийн үзлэг, үйлчилгээ авах
-Бизнесийн зорилгоор
-Бизнесийн зорилгоор (хуучин автомашин, бараа бүтээгдэхүүн импортлох)
-Бизнесийн зорилгоор олон удаа зорчих
-Нийгэм, урлаг соёл, шинжлэх ухааны зүтгэлтэн олон удаа зорчих
-Арга хэмжээнд оролцох зорилгоор зорчих /спортын уралдаан тэмцээн, үзэсгэлэн яармаг гэх мэт/
-Богино хугацааны олон удаагийн виз буюу мултвиз

2. Урт хугацааний визий төрөл:
Нийт 27 төрлийн виз байдаг бөгөөд гадаадын иргэд бид голлон мэдүүлдэг нь үнээс 15-н төрлийн виз гэсэн судалгаа байна. Оршин суух зөвшөөрлийн үнэмлэх олгогдоно.
-Тусгай ангиллын виз буюу Япон улсын иргэний гадаад гэр бүлийн эхнэр/нөхөрт олгох виз

3. Дамжин өнгөрөх виз

Иргэдийн маань хамгийн их асуудаг “Гэр бүлийн виз “ мэдүүлхэд бүрдүүлэх үндсэн материал:

① Гадаад паспорт (хүчинтэй, 2-с дээш хоосон хуудастай)
② Мэдүүлгийн хуудас /申請書
③ Цээж зураг/写真 (4.5х4.5 см хэмжээтэй 1 хувь. Сүүлийн 6 сарын дотор авахуулсан байна.)
④ Гэрлэлтийн баталгаа болох戸籍謄本/結婚証明書
⑤ Үр хүүхэдтэй бол хүүхдийн төрсний гэрчилгээ/出生証明書
⑥ Батлан даагчийн ажил мэргэжил, орлогыг баталгаажуулсан баримт бичгүүд шаардагдана:
⑦ Ажлын газрын тодорхойлолт/在職証明書又は営業許可書
⑧ Орлогын тодорхойлолт / 所得証明書
⑨ Татвар ноогдуулалтын тодорхойлолт / 課税証明書
⑩ Татвар төлөлтийн тодорхойлолт/ 納税証明書
⑪ Нэр дээрх банкны дансны эцсийн үлдэгдлийн тодорхойлолт/貯金残高証明書
⑫ Нэр дээрх банкны дансны дэвтрийн хуулга/通帳残高証明書
⑬ Японд оршин суугаа газрын тодорхойлолт /住民票
⑭ Батлан даагч гадаадын иргэн/Монгол/ бол гадаадын иргэний оршин суугчийн үнэмлэхний хуулбар /在留カードの写し

Япон хэл дээрх мэдээлэлийг доорх болбоосоор орж авна уу.

http://www.moj.go.jp/ONLINE/IMMIGRATION/ZAIRYU_NINTEI/zairyu_nintei10_19.html


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа

2024-05-15
БШУЯ, Шинагава дүүрэг, ЖАЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

*