Жижиг дунд бизнес эрхлэгчид олгох зээл, тусламж №1/新型コロナ 助成金№1
Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзо Коронавирусийн тархалтаас үүдэн эдийн засгийн хувьд ихэнх байгууллагууд тэр дундаа үйлчилгээний салбарт ихээхэн хямрал үүсээд байгаа билээ. Улам бүр дордол үүсэхээс сэргийлэх зорилгоор жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжин хүүгүй, барьцаагүй зээл олгох шийдвэр гаргаснаа Засгийн газрын ажлын хэсгийн ээлжит хуралдааны үеэр зарласныг та бүхэн мэдэж байгаа билээ.
“Японы санхүүгийн корпорац” уг хөтөлбөрийг хариуцан хэрэгжүүлэх бөгөөд энэ шийдвэр нь ажлын байраа хадгалах, жижиг дунд бизнесүүдийн үйл ажиллагааг тогтвортой байлгах зорилготой.
Түүнчлэн Коронавирусийн эсрэг хурдан шуурхай арга хэмжээ аваагүй хэмээн шүүмжлүүлээд буй Абэ Шинзо шинэ хичээлийн жил хүртэл бүх сургууль, цэцэрлэгийг хаах шийдвэр гаргасан юм. Энэ хугацаанд хүүхдээ гэртээ харж байгаа эцэг эхчүүдэд Засгийн газраас санхүүгийн дэмжлэг олгохоор болсон мөн Япон улсад оршин сууж буй бүх гадаад дотоодын бүх оршин суух албан бүртгэлтэй иргэн бүрд зуун мянган иений буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон байгаа билээ.
Жижиг дунд бизнесийн байгуулагд ажиллаж буй иргэдийн зээлийн хүсэлтийг хүлээн авч эхэлсэн ба цаашид Жижиг дунд бизнесийн байгууллагуудад төрөл бүрийн зээл олгох үйлчилгээг нэвтрүүлээд байна. Хэрэв та Япон улсад үйл ажиллагаа явуулдаг бөгөөд онц байдал зарласантай холбогдуулан таны бизнесийн үйл ажиллагаа зогссон бол харьяа татварын газар болон зээл тусламж зөвлөгөөний төвд хандаж зээл олгох нөхцөлүүд болон бүрдүүлэх бичиг баримтын талаар нарийн мэдээлэл авах боломжтой юм.
Та Корона вирусийн халдварын тархалтын улмаас авч буй яаралтай арга хэмжээний хүрээнд зээл авч байгаа тохиолдолд таны визийн сунгалтад ямар нэгэн байдлаар огтхон ч муу нөлөө болохгүй.
Хөл хориог дахин нэг сараар сунгасан учир боломжоороо зээл, тусламжид хамрагдаж, улсын хангамжийг аваарай.
Мөн зарим иргэдийн хувьд цалин буюу орлого нь эрс буурсан үзүүлэлттэй байгаа бол нотлох баримтаа бүрдүүлэн家賃 буюу байрны төлбөрийн тодорхой хувиа улсаас төлүүлэх боломж нээлттэй байгааг дуулгаж байна.
Токио хот дахь Жижиг дунд бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа бүрэн зогсоосний улмаас болон ажлын цагийг богиносгосоны улмаас орлого буурсан зэргээс шалтгаалж орлогогүй байгаа тохиолдолд 500,000 иений тусламж олгоно. Бүрдүүлэх материал зэрэгтэй доорх холбоосоор орж мэдээлэл аваарай.
Цахим хэлбэрээр бол:
(URL)https://www.tokyo-kyugyo.com
② Шуудангаар бол:
〒163-8697
東京都新宿区西新宿 2-8-1 都庁第一本庁舎
東京都感染拡大防止協力金 申請受付
③ өөрийн биеэр очих бол:
都税事務所/とぜいじむしょ・支所所在地/ししょしょざいち
Дэлгэрэнгүй мэдээллийг тус холбоосоор орж авна уу. https://www.tax.metro.tokyo.lg.jp/jimusho.pdf
https://www.tokyo-kyugyo.com/
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа
2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!
2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт
2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】
2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!