Хүргэлт, боолтын хоолны худалдаанд засгийн газраас дэмжлэг үзүүлнэ№5/業態転換支援(新型コロナウイルス感染症緊急対策)事業 №5
Корона вирусийн нөлөөнөөс болж борлуулалтын өндөр алдагдалд ороод буй хоол ундны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Ресторан, Зоогийн газар, Түргэн хоолны газар, Кафе, Баар, Уушийн газар/飲食店-уудад шинээр нэвтрүүлээд байгаа тухайн газрын хоолыг боолтоор авч явах үйлчилгээ, хүргэлтийн үйлчилгээ, тусгайлан бэлтгэсэн хоол ундыг зөвшөөрөгдсөн газар зарж борлуулах үйлчилгээ эрхлэх зэрэг зөвшөөрлийг олгож тухайн газрын үйл ажиллагааг дампууруулалгүй үргэлжлүүлэн хүнд үеийг даван гарах боломжийг дэмжиж засгийн газрын зүгээс доорх зардлуудад тэтгэмж олгохоор болсон байна.
(1) Борлуулалтын сурталчилгааны зардал (хэвлэмэл материал үйлдвэрлэх зардал, PR видео үйлдвэрлэлийн зардал, зар сурталчилгааны зардал гэх мэт)
(2)Тээврийн хэрэгслийн зардал (хүргэлтийн үйлчилгээний мотоцикл түрээсийн төлбөр, ачааны машин зэрэг)車両費(宅配用バイクリース料、台車 等)
(3)Тоног төхөөрөмжийн зардал (WiFi төхөөрөмжийн зардал, боолтын хоолны сав баглаа боодол / баглаа боодлын материал гэх мэт) .
(4)Бусад зардал (хүргэлтийн үйлчилгээний эрх авах бүртгэлийн хураамж, сарын хураамж, хүргэлтийн задралууд зэрэг)
Тэтгэмжийн дээд хэмжээ 1,000,000 иен
Нийт тэтгэмжийн 80%-г засгийн газраас төлнө.
Тэтгэмж олгох хугацаа нь 2021 оны 1 сарын 31-ний өдрийг дуустал(Гэхдээ тантай гэрээ байгуулсан өдрөөс хойш 3-н сарын дотор гэж тооцно.
Хүсэлт хүлээж авах хугацаа
1 дүгээрх
2020 оны 4 сарын 23-ний өдрөөс 5 сарын 18-ний өдөр
2 дугаарх
2020 оны 5 сарын 19-ний өдрөөс 6 сарын 1-ний өдөр
3 дугаарх
2020 оны 6 сарын 2-ний өдрөөс 6 сарын 15-ний өдөр
4 дүгээрх
2020 оны 6 сарын 16-ний өдрөөс 6 сарын 29-ний өдөр
5 дугаарх
2020 оны 6сарын 30-ний өдрөөс 7 сарын 13-ний өдөр
6 дугаарх
2020 оны 7 сарын 14-ний өдрөөс 7 сарын 27-ний өдөр
7 дугаарх
2020 оны 7 сарын 28-ний өдрөөс 8 сарын 11-ний өдөр
8 дугаарх
2020 оны 8 сарын 12-ний өдрөөс 8 сарын 24-ний өдөр
9 дугаарх
2020 оны 8 сарын 25-ний өдрөөс 9 сарын 7-ний өдөр
10 дугаарх
2020 оны 9 сарын 8-ний өдрөөс 9 сарын 23-ний өдөр
11 дүгээрх
2020 оны 9 сарын 24-ний өдрөөс 10 сарын 5-ний өдөр
12 дугаарх
2020 оны 10 сарын 6-ний өдрөөс 10 сарын 19-ний өдөр
13 дугаарх
2020 оны 10 сарын 20-ний өдрөөс 11сарын 2-ний өдөр
14 дугаарх
2020 оны 11 сарын 3-ний өдрөөс 11 сарын 16-ний өдөр
15 дугаарх
2020 оны 11 сарын 17-ний өдрөөс 11 сарын 17-ний өдөр
Хүсэлтийг шуудангаар гаргах ба доорх хаягаар илгээнэ үү.
〒101-0024
東京都千代田区神田和泉町1-13 住友商事神田和泉町ビル9階
公益財団法人東京都中小企業振興公社 経営戦略課 業態転換担当宛
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж Япон хэлээр авна уу.
https://www.tokyo-kosha.or.jp/support/josei/jigyo/conversion.html
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа
2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!
2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт
2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】
2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!