Шинэ төрлийн корона вирусийн эсрэг авч буй арга хэмжээний хүрээнд Японд сурч буй гадаад оюутнууд болон нийт төгсөгчдөд үзүүлэх тэтгэмж №9/  留学生・学校を卒業した方へ 新型コロナに関わる特例措置・支援 №9

2020-05-08  

〇 Япон улсад суралцаж буй гадаадын иргэн бүр сурах визийн ангиллаар оршин суух нь зөвшөөрөгддөг. Шинэ төрлийн корона вирусийн нөлөөнөөс болж олон улсын нислэгүүд цуцлагдаж онц байдал энэ хугацаанд оршин суух зөвшөөрлийн хуулийн хүчинтэй хугацаа нь дуусаж байгаа бол ямар ямар боломжууд байгаа вэ?

・Үргэлжлүүлэн суралцах тохиолдолд 更新/こうしん буюу сунгуулах шаардлагатай байдгийг бид бүгд мэднэ. Сурах визийн хүчинтэй хугацааг хамгийн уртдаа 2 жилээс илүүгүй олгодог байсан бол тус вирус гарсантай холбогдуулан 2-с дээш жилийн хугацаатай ч олгож эхлээд байна. Мөн 資格外活動許可/しかくがいかつどう-н хүсэлт гаргавал оршин суух зөвшөөрөл дээр нэмж зөвшөөрөгддөг 7 хоногт 28 цаг дотор цагийн ажил хийх эрх авч болно.

・үргэлжлүүлэн суралцах бодолгүй байгаа бол 就労ビザ/しゅうろうびざ хөдөлмөр эрхлэх, ажиллах виз болгон ангилал солиулах боломжтой байдаг. Энэ визээс гадна ажил хөдөлмөр эрхлэх боломжтой 特定活動ビザ/とくていかつどう виз байдаг. Тусгай зөвшөөрөл нэмж авбал цагийн ажил ч хийх боломжтой байдаг. Хугацааны хувьд 1 жилээс илүүгүй олгогддог байсан бол одоогийн нөхөцөл байдлаас хамаарч арай зөөлөн уяан хатнаар хандах болсон.

・Сургуулиа төгсөөд шууд харих зорилготой байгаа бол 短期滞在ビザ/たんきたいざいбогино хугацааны визээр ангиллаа солиулах шаардлагатай, тус визтэй иргэн цагийн ажил хийх боломжгүйг анхаарна уу.

〇 Япон улсад суралцах боловч хөл хорио тогтоосны улмаас хилээр орж ирж чадахгүй байгаа иргэний хувьд яах вэ, сургуульдаа элсэн орох хугацааг өөрчлөн дахин бүх шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлэх ёстой болох уу?

Заалтаараа бол шар хуудас гарснаас хойш 3-н сарын дотор хилээр орж ирсэн байх ёстой бөгөөд тус хугацаанд хилээр орж ирээгүй тохиолдолд дахин виз мэдүүлэх шаардлагатай болдог байсан. Шинэ төрлийн корона вирусийн нөлөөгөөр тус хугацаа нь 6-н сар болж сунгагдсан.

Шинэ төрлийн корона вирусийн нөлөөнөөс болж Японы боловсролын салбарт ямар өөрчлөлтүүд гарсан талаар мэдээлэл авах бол доорх холбоосоор орж үзээрэй.

http://www.moj.go.jp/content/001315949.pdf

Гадаад оюутнууд ямар тэтгэмж авах боломжтой байгаа вэ/外国人留学生が利用できる支援等

Япон улсад оршин суух бүртгэлтэй гадаадын иргэний хувьд засгийн газраас 100,000 иен олгохоор болсон ба үүнд оюутнууд ч хамрагдана.

Тэтгэмж хүртэх хүсэлтийг 1. Шуудан, 2. Цахимаар буюу My number карт ашиглан тус тус авах боломжтой бөгөөд хүсэлт гаргаснаас хойш 3-н сарын дотор таны дансруу шилжүүлэг хэлбэрээр бэлнээр олгоно.

Цахим буюу онлайнаар сурч буй гадаад оюутнуудыг дэмжих зорилгоор  доорх гурван том оператор компанийн зүгээс доорх эрхийг олгосон байгаа.

NTTドコモ
25歳以下、50GBまで無料。
https://www.nttdocomo.co.jp/info/news_release/2020/04/03_00.html

KDDI
25-с доош насныханд датагаа цэнэглэх 50GB хүртэл үнэгүй бөгөөд мөнテザリングオプション ашиглах үнэгүй. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж авна уу.

https://news.kddi.com/kddi/corporate/newsrelease/2020/04/03/4364.html

Soft bank
25-с доош насныхан 50GB хүртэл үнэ төлбөргүй.

Мөн тухайн сургуулиас хамаарч оюутнууддаа тэтгэмж өгч байгаа сургуулиуд байна гэсэн мэдээлэл байгаа тул өөрийн сургуулиасаа нарийн мэдээлэл аваарай.

留学生・学校を卒業した方へ 新型コロナに関わる特例措置・支援


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2020-09-25
Тусгай ур чадвартай ажилтан 1-р зэрэг болон 2-р зэрэг/特定技能1号と2号の違いについて

2020-09-25
Тусгай ур чадвартай ажилтан 1-р зэрэг/特定技能1号-т нийт 14-н салбарт хийж гүйцэтгэх ажил үүрэг

2020-09-24
Шинэ төрлийн Корона вирус дэгдсэнтэй холбоотойгоор Ажлаас халах, чөлөөлөх/新型コロナウイルスの影響を受けて退職・解雇された場合

2020-09-23
Япон улсад ажиллаж буй иргэддээ Япон улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Монгол хэл дээрх цахим хуудас болон Монгол хэл дээрээ утасаар зөвөлгөө авах боломжтой болсон тухай мэдээлэл хүргэж байна/就労条件に関する総合情報サイト (確かめよう就労条件をモンゴル語版)

2020-09-23
Япон улсад гэрлэлтээ цуцлуулах тохиолдолд/婚姻の解消について(モンゴル国)

2020-09-23
Япон улсад гэрлэлтийн бүртгэл хийлгэх тухай/婚姻証明書の手続きについて(モンゴル国)

2020-09-23
Япон улсад төрсөн хүүхдийн төрсний бүртгэл хийлгэх тухай/新生児 出生証明書の手続きについて(モンゴル国)

2020-09-23
Анх удаагаа Япон Улсад зорчих гэж байгаа бол/初めて日本へおいでの方へ

2020-09-18
Гэрээгээр ажиллаж буй дадлагажигч нар татвараас чөлөөлөх тухай мэдээлэл/技能実習生の皆様へ

2020-09-18
Япон улсын Хууль зүйн яамны албан есний цахим хуудас /Монгол хэл/法務省外国人生活サポートサイト モンゴル語版

*