Байрны түрээсний төлбөрийн дэмжлэг үзүүлэх тухай/住居確保給付金

2020-05-11  

Шинэ төрлийн Корона вирусийн улмаас орлого санхүүгийн хүнд хямралд орсон иргэдийн байрны түрээсийн төлбөрийг улсаас төлөх тогтолцоо юм. Энэ тогтолцоо угаас байсан бөгөөд энэхүү вирусийн улмаас байрны түрээсийн төлбөрөө өгч чадалгүй орон байраа алдхад хүрээд буй иргэдийн тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа тул өнгөрөгч 4 сарын 20-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр болсон ажээ.

Энэ тусламжийг зөвхөн тус вирусийн улмаас ажилгүй болж хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдсан, эсвэл ажлын газрын үйл ажиллагаа нь зогссоноос болж цалин орлогогүй болсон Япон улсад оршин сууж буй бүх иргэд авах боломжтой. / Хувиараа бизнес эрхлэгч бөгөөд орлого нь буурч хямралд орсон тохиолдолд, сургалтын төлбөрөө өөрөө хувиараа төлдөг оюутан ч хамаарана/.

Уг тэтгэмжийг урд ньтэтгэвэрийн нас нь болоогүй /65 нас / хэрнэ ажилгүй болсон иргэн болон ажлын газрын үйл ажиллагаа нь зогссоноос болж цалин орлогогүй болсон иргэн /2 жил дотор/ авдаг байжээ.

Ажил орлогогүй болсны тэтгэмжийг тухайн иргэнд 3 сарын турш олгодог. Таны идэвхтэй ажил хайж байгааг нотолбол дахин 3-н сараар сунгах боломжтой. Өмнө нь бүс нутгийн хөдөлмөрийн товчоо Hello work/ハローワーク-д өргөдөл гаргаж бүртгүүлсэн байх шаардлагатай байсан боловч энэ удаа тэгэх шаардлагагүй гэнэ. /тэтгэмж олгох дээд хугацаа 9сар байж болно/

Тэтгэмжийн мөнгөн дүн бүс нутгаас хамааран харилцан адилгүй олгогдоно.

Токио хот дотор 1 хүн 53700 иен

2 хүн 64000 иен

3 хүн 69800 иен /үргэлжлэл бий/

「住居確保給付金」 コロナの影響で家賃が払えない方(外国人でも利用できます。)


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

*