Корона вирустэй холбогдуулан хилийн шалган нэвтрүүлэх шинэ заалт №2/新型コロナウイルス 日本からの渡航者・日本人に対する各国・地域の入国制限措置及び入国後の行動制限措置について№2
Өмнө нь тус заалтын тухай танилцуулж байсан билээ, энэ удаад шинэчлэгдсэн мэдээлэлийг хүргэж байна. Япон хэл дээр дэлгэрэнгүй мэдээлэлийг доорх холбоосоор орж үзээрэй.
1. Япон Улсын хилээр нэвтрүүлэхээс татгалзсан нэмэлт бүс нутгууд (Япон улсын гадаад хэргийн яамны 2020 оны 5 сарын 8-ний байдлаар цахим хуудасны мэдээлэл)
https://www.anzen.mofa.go.jp/covid19/pdfhistory_world.html
“Хилийн шалган нэвтрүүлэх болон Цагаачлал дүрвэгсдийг хлээн зөвшөөрөх тухай хууль”-д үндэслэн Япон Улсын хилээр нэвтрүүлэхээс татгалзах улс орнуудад дор дурдсан 184 орны бүх бүс нутгийг оруулах бөгөөд Япон Улс руу зорчихоос 14 хоногийн өмнө доорх бүс нутагт зорчсон гадаад иргэнийг хүндэтгэн үзэх шалтгаангүй бол хил нэвтрүүлэхээс татгалзана.
Япон улсаас аялах болон зорчихыг түр хориглосон 66 орны бүх бүс нутгийг оруулана.
Хуулийн заалтын тухайд дахин нуршхад:
1. 4 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал дахин нэвтрэх зөвшөөрлөөр хилээр гарсан Байнгын оршин суугч (Permanent Resident), Япон Улсын иргэний гэр бүл (Spouse or Child of Japanese National), Байнгын оршин суугч иргэний гэр бүл (Spouse or Child of Permanent Resident), Тогтоосон хугацаанд оршин суугч (Long Term Resident) ангиллын оршин суух эрх бүхий иргэн уг зөвшөөрлөөр хил нэвтрүүлэхээс татгалзсан дээрх 14 улсаас ирсэн тохиолдолд зарчмын хувьд хүндэтгэн үзэх нөхцөлтэйд тооцно.
4 дүгээр сарын 29-ны өдрөөс хойш хилээр гарсан иргэний хувьд хүндэтгэн үзэх нөхцөлд тооцохгүй бөгөөд байнгын тусгай оршин суугч (Special Permanent Resident) ангиллын иргэдийн тухайд хилээр нэвтрүүлнэ.
*Хилээр нэвтрүүлэхээс татгалзсан нэмэлт бүс нутгуудаар дамжин өнгөрч (тус бүс нутгуудын хилээр нэвтрсэн эсэхийг үл хамааран) ирсэн тохиолдолд мөн зарчмын хувьд хилээр нэвтрүүлэхээс татгалзана.
2. Хорио цээрийн хяналт шалгалтыг чангатгах тухай (Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны цахим хуудас)
*14 хоногийн дотор дээрхи 1-д дурдсан бүс нутгийн аль нэгэнд зорчсон бол PCR шинжилгээнд хамруулна.
3. Хэрэгжүүлж буй хилийн хяналт шалгалтын арга хэмжээг үргэлжүүлэх
Шинэ төрлийн корона вирусийн халдварт өвчинтэй тэмцэх ажлын албаны хурлаар 5 дугаар сарыг дуустал сунгахаар болсон. Энэ хугацааг сунгах магадлалтай.
Дээрхи 1 болон 2-т заасан арга хэмжээг 4 дугаар сарын 29-ны өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар хэрэгжүүлнэ. Хэрэгжүүлэхээс өмнө аялалд гарч хэрэгжүүлсний дараа Япон Улсад ирсэн иргэн мөн хамаарна.
PS: Монголоос виз мэдүүлэгч нь хавсралтын дагуух асуулгын хуудсыг заавал бөглөх шаардлагатай юм байна.
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа
2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!
2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт
2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】
2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!